Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»“Шинжиан шинфа”-гийн захирал Сүн Гуан Чен ДАХИН ЯЛ авлаа
Гэмт хэрэг

“Шинжиан шинфа”-гийн захирал Сүн Гуан Чен ДАХИН ЯЛ авлаа

coolНийтэлсэн: cool04/15/2025Шинэчилсэн:04/15/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-д Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл олгосон ерөнхий захирал асан Д.Баярсайханы албан тушаалаа урвуулсан хэрэгт хамтран оролцогч хэмээн хоёр жил хорих ял шийтгүүлсэн, уг зээлээ хугацаандаа төлөөгүй аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Сүн Гуан Чен ДАХИН ЯЛ авлаа.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж 3.8 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, тайландаа тусгаагүйг илрүүлсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн дагуу татвар ногдох орлого, хүү, алдангийг нь нөхөн төлүүлж, тодорхой хэмжээний торгууль ногдуулах ёстой. Гэтэл “Шинжиан шинфа”-гийн захирал Сүн Гуан Чен зөрчлийн дүнг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгохын тулд татварын улсын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларыг хахууль болгон өгч, татвараас зайлсхийсэн гэх хэрэгт буруутгагдсан юм.

Тэднийг эрүүгийн хуулийн

22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх  гэм хэрэгт буруутган шүүх хурал нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025.03.20-ны өдөр болсон байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн ажилтан Ж.Энхжаргалд ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ, Сүн Гуан Ченд  НЭГ ЖИЛ НАЙМАН САР ХОРИХ ЯЛ тус тус оноожээ.

Уг хэргийг  өнгөрсөн долдугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Сүн Гуан Ченд 14 сая төгрөгөөр торгох ял оноосон бол татварын байцаагчийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорихоор шийдвэрийг гаргасан бол Нийслэлийн давж заалдах шатны шүүх тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.  Харин Улсын дээд шүүх тус хэргийг хэлэлцэхээс татгалзсан тул тухайн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болж уг  хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцсэн нь энэ юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

гэмт хэрэг шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.