Жүжигчин, шүдний эмч Б.Бадамцэцэгийг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилжээ. Тэрбээр 2012 онд “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г байгуулж, хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүд эмчилсэн байна.
Жүжигчин Б.Бадамцэцэгийг 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байв.