“Шарк” Н.Цэлмүүн багийн зургаа дэлгэв Монголын хамгийн нууцлаг гэгддэг гэр бүл бол МАК-ынх. Харин том хүү Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшснээр тэднийх өөрсдийгөө урьд урьдынхаасаа илүү ил гаргах болсон. Энэ талаар МАК-ын Ерөнхийлөгч Н.Цэлмүүн “Эцэг эх маань биднийг бусдын сайн сайхны төлөө зүтгэх хэрэгтэй гэж хүмүүжүүлсэн. Тэр утгаараа ах маань Улсын Их Хуралд 3 дахь удаагаа дэвшиж, миний бие МАК гэгдэх айлын 2600 гишүүний төлөө зүтгэж, дүү Мөнгөншагай маань Афганистан Улсад энхийн сахиулах албад 6 сар алба хашиж байна” гэжээ. Сонирхуулахад, бага хүү Н.Мөнгөншагайгын хувьд Н.Номтойбаярын төрсөн том хүү юм. Н.Номтойбаярыг 17 настайд нь төрсөн учир өвөөгийнхөө өргөгддөж, Нямтайширын…
Зохиогч: Эрхэм админ
Н.Энхбаярын экс бэр дахин хуримлаж, Э.Батшугар “барайв” МАХН-ын дарга Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр сэтгэл шулуудсан. Э.Батшугарыг жүжигчин Б.Янжиндуламтай янаг амрагийн нялуун үгс унагаж байх хооронд энхрийн хайрт охиных нь ээж Т.Даариймаа гадаад эртэй дахин гэр бүл зохиож, Португалд хуримласан сурагтай. Уг мэдээг олноос сонссон Э.Батшугар хэсэгтээ “пайнаг” байдалд орсныг ойр дотныхон жиг жуг хийх болжээ. “Уйлаад яахав дээ, Цэнцэрэн минь” гэдэг шиг түүний богино настай ч, анхны амьдрал үнэ цэнэтэй байсныг Э.Батшугар ухаарсан сурагтай. Түүнээс болсон уу, ургахын улаан нартай зэрэгцэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр гүйдэг болсныг анзаарсан байх. Тэрбүүхэл, улс төр сонгууль гээд янаг…
Аатай баяны айхтар хүү Архангайд “аархах” уу 2016 онд “өвдөг шороодсон” нөхдийн 4-н жил хүлээсэн сонгууль хаяанд иржээ. Ядаж байхад хал үзэж хашир суусан нэр дэвшигчид “даагаа нэхнэ” гээд бараг жилийн өмнөөс сурталчилгааны самбараа олон тоогоор захиалж, штабаа хүртэл байгуулсан сурагтай. Дөрвөн жилийн өмнө тэрбум гаруй төгрөгийг сонгууль нэрийн дор зүгээр л салхинд хийсгэж, юу ч болоогүй юм шиг байсан хүн бол “Хөх чоно” группын “хамаг бүдүүн дарга” Ө.Пүрэвбаатар. Угшил нутаг Арын сайхан хангайн эр тэрээр энэ жил өөрийгөө биш том хүү П.Мөнхтулгаа нутгийнхаа тойрогт “сойж, хурдалуулах”-аар болсон. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Ө.Пүрэвбаатар аль ноднин аймагтаа сонгуулийн штабаа байгуулаад,…
Монголын улс төрийн намууд улам л цус ойртож байна. Үзэл баримтлал, бодлого зарчим дээр биш ураг төрөл болоод халаас нэгтэй улс төрчид нам, нам дамнаж амьдарч байна. Гэр бүлийн бизнес, эрх ашгаа хамгаалахын тулд олон нам сонгосон “олон ургальч” гэр бүл гэр бүлүүдийг танилцуулъя. Ц.Цэрэнпунцаг-МАН & Э.Долгион-АН /Хадам эцэг, хүргэн хүү/ Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг Завхан аймагт МАН-аас нэр дэвшихээр болсон бол түүний “шинэхэн” хүргэн хүү Э.Долгион /Блүүмберг/ Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшихээр болоод буй. Тэд ураг төрлийн холбоотой болсноо ихээхэн нууцлаж буй. Ямар сайндаа л, тэднийг хадам хүргэн болсныг зарласан хэвлэлүүдийг цагдаад өгч, шалгуулж байхав. П.Батчимэг-АН& Б.Ганхөлөг-АН /Авга эгч, ач…
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил ээжийнхээ яармагийн хашаанд орд харш мэт сайхан байшин сүндэрлүүлсэн. Тэгвэл уг байшинд дөнгөж сая их хэмжээний гал гарч байшин шатсан байна. Яг одоо Онцгой байдлын алба, гал сөнөөгчид ажиллаж байна. Нөхцөл байдлыг эргэн мэдээллэх болно
ШОШГО УНШИЖ СОНГОЛТОО ХИЙЦГЭЭЕ Дээрх 2 бүтээгдэхүүний сав баглаа дээрх “MILK” гэж томоор бичсэнийг хэрэглэгч хараад хуурай сүү гэж бодоод худалдан авах магадлалтай. Үнэн хэрэгтээ энэ бүтээгдэхүүн нь хуурай сүү биш юм. Энэ бүтээгдэхүүнийг “Non Dairy Creamer” буюу сүүн бус крем гэсэн нэршилтэй бүтээгдэхүүн юм. Шошго дээрх орц хэсгийг нь тогтоод уншвал “Глюкоз сироп, цэвэршүүлсэн ус, ургамлын гаралтай тос, Е471 – казейн бэхжүүлэгч, Е340ii – үл исэлдүүлэгч, байгалийн гаралтай амт үнэр оруулагч, Е160b – хүнсний будаг” гэсэн найрлага байгааг унших болно. Ийм орцтой учир сүү мэт үнэртэж амтагдахаас гадна цай сүлэхэд сүүтэй цай мэт болдог байна. Орц найрлага дунд анхаарал…
Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүг олон түмэн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээр нь андахгүй. Тэрбээр “Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин, үүргэвчтэй аялагч, Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Иргэний зориг намын удирдах зөвлөлийн гишүүн, хөтлөгч, шүүгч гээд олон ажил алба хашиж явсан нийгмийн идэвхтэй нэгэн. Аялагч Г.Ганхүү энэ удаа 2020 оны УИХ-ын сонгуульд “Зөв Хүн – Электорат” эвсэлээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болжээ. “Зөв хүн электорат эвсэл” буюу Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс намууд 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ өчигдөр /2020.05.16/ зарласан. Тэрбээр энэ үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний хувьд жаахан зохимжгүй хувцас өмсч ирсэндээ хүлцэл өчье. Гадуур ажилтай явж…
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу улс төрийн намууд өчигдөр /2020.05.16/Үндэсний зөвлөлдөх хороо, Бага хурлаа хуралдуулан, 00.00 цагт багтаан, 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, зарлалаа. Ардчилсан намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөгчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс бөгөөд мэргэжлээр нь тодотговол 46 хувь нь эдийн засагч, санхүүч, 33 хувь нь хуульч, эрх зүйч, 7.6 хувь нь инженер гэдгийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү тодотгосон юм. Нэр дэвшигчдийг танилцуулж байна. 1.Архангай аймагт: Н.Батбаяр, Д.Золжаргал, П.Мөнхтулга 2.Баян-Өлгий аймагт: Д.Мурат, Р.Гажайв, У.Бейсэн 3.Баянхонгор аймагт: А.Адъяасүрэн, П.Нүрзэд, Д.Ганбат 4.Булган аймагт: Д.Өсөхбаяр, С.Гал-Эрдэнэ 5.Говь-Алтай аймагт: О.Амгаланбаатар, О.Батханд 6.Дундговь, Говьсүмбэр аймагт: Л.Одсэр,…
Сайн эхнэр байх 11 зарчим Хайртынхаа юу идэж, юу уух дуртайг та мэдэж байх ёстой. Мэдээж идэх дуртай дуртай хоол ундыг нь мэргэжийн тогооч шиг өндөр түвшинд хийгээд сурчихвал таны нөхөр өөрийг нь “Ертөнцийн хамгийн сайн эхнэр”-ээр өргөмжлөх болно. Үргэлж эелдэг бай. Эр хүн яг л хүүхэд шиг өөрийгөө асруулж, хайрлуулах дуртай. Энэ үг хүзүү сээрнээс нь дандаа зүүгдэж бай гэсэн үг биш. Хоол идэж суухдаа “Би чамд хайртай” гэж хэлдэг ч юм уу, эсвэл сахлаа хусч байхад нь хүзүүн дээр нь үнсэхэд ч хангалттай. Та тэвчээртэй л бол бүхнийг ялна. Нөхөр тань “найзуудтайгаа пиво уухаар явлаа” гэвэл битгий хориглоорой.…
Үнэнээ хэлээрэй. Та энэ үзэсгэлэнтэй бүсгүйг хараад таньж байна уу? Тийм ээ, тэр үнэхээр “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэг эргэлзээгүй мөн. Авьяаслаг жүжигчин бүсгүйн цахим хуудаснаа нийтэлсэн зураг олныг дуу алдахад хүргэж байгаа бололтой. Үзэсгэлэн гоо, гадаад төрх, хувцаслалтын хэв маягаараа өдрөөс өдөрт гялалзан тодрох болсон Б.Ариунцэцэг, “Outlaw” хамтлагийн дуучин Б.Чинзориг нар гурван жилийн өмнө сүй тавьж, охинтой болсон билээ.
