Н.Энхбаярын экс бэр дахин хуримлаж, Э.Батшугар “барайв”
МАХН-ын дарга Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр сэтгэл шулуудсан.
Э.Батшугарыг жүжигчин Б.Янжиндуламтай янаг амрагийн нялуун үгс унагаж байх хооронд энхрийн хайрт охиных нь ээж Т.Даариймаа гадаад эртэй дахин гэр бүл зохиож, Португалд хуримласан сурагтай.
Уг мэдээг олноос сонссон Э.Батшугар хэсэгтээ “пайнаг” байдалд орсныг ойр дотныхон жиг жуг хийх болжээ.
“Уйлаад яахав дээ, Цэнцэрэн минь” гэдэг шиг түүний богино настай ч, анхны амьдрал үнэ цэнэтэй байсныг Э.Батшугар ухаарсан сурагтай.
Түүнээс болсон уу, ургахын улаан нартай зэрэгцэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр гүйдэг болсныг анзаарсан байх.
Тэрбүүхэл, улс төр сонгууль гээд янаг хайрт Янжиндуламаа ч сүүлийн үед тоохоо байсан гэсэн шүү.