Зохиогч: Эрхэм админ

Хөөрхий дөө, ЭРЧҮҮД “Аав хүн айл гэрийн сүр сүлд билээ. Аавыг ороод ирэхэд гэр дүүрч, гараад явахад ханхайж үлддэг. Монгол айлд аавын аяга, аавын суудал гэж бий. Аавын эзгүйд аяганд нь өдөр бүр цайны дээж хийж тавина. Аавыг ирэхэд хүүхдүүд хөөр баяраар бялхана. Өрх гэрийн өмөг түшиг аавд таван шинж байдаг. Алсын хараа, холч ухаан, өршөөнгүй сэтгэл, эв найр, эрхэм ёслол…” гэж бага ангийн хуучин унших бичгийн “Аав” хэмээх бяцхан эхэд дурдсан нь бий. Энэ хэдхэн өгүүлбэр монгол эрчүүдийн үнэ цэн, эцэг хүнийг хүндэлж, дээдлэхийг сургасан, гүнзгий утгатай санж. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд монгол айлд аавын аяга хоосорч, суудал нь…

Read More

Хараал хүрсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ Амьдралыг тааж мэдэхийн аргагүй байдаг. Тиймдээ ч төсөөлөөгүй байхад бүхий л зүйл өөрчлөгдөж, асуудлууд ар араасаа урган гарах нь бий. Хэдий тийм ч хэрвээ таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, ажил үйлс тань бүтэхээ болин, үхэл хагацал үзэж эхэлбэл энэ нь хараалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, хараал, муу энерги, нууцлаг хүчин зүйлсээс өөрийгөө сэргийлж болох аж. Хараалд өртсөн хүмүүсийн сэтгэл санаа тавгүйрхэж, үргэлж бухимдан, гутранги үзэлтэй болох бөгөөд цаанаасаа л бие нь тавгүйрхэж, бүх зүйл болохгүй мэт санагддаг байна. Хараал болон нүдний хор нь тусдаа ойлголт бөгөөд хараалаас илүүтэй нүдний хор нь…

Read More

Мягмар гаригт хүнд мөнгө зээлдүүлж болдоггүй Мөнгөтэй байх фенгшүйг танилцуулж байна. Танд ирж буй орлого 10 000 ч бай, тэрбум ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг. Тухайн орлогоос дээжийг нь авч өөртөө үлдээж байгаарай. Харин үлдсэнийг нь бүгдийг нь үрсэн ч болно. • Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй, өглөө тоолж байгаарай. Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй. Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосроно. • Машин байр хонь малаа зарах гэж байгаа бол ногт, цулбуур, хадаг, сахиусаа заавал авч бай хэрэгтэй. Авалгүй хамт өгөөд явуулбал буянаа өгнө гэсэн үг. • Мөнгөөр тасрахгүй байя гэвэл…

Read More

Энгэр зөрүүлэхэд харш өдрүүд Монголчууд ивээл бус жилтэй хүнтэй энгэр зөрүүлэхийг эрс цээрлэдэг байсны дээр харш жил, улирал, жил, сар, од гариг, цаг тохиосон өдөр энгэр зөрүүлэхийг ихэд цээрлэдэг уламжлалтай. Элгэн садны аль нэг нас барвал 49 хоногийг нь өнгөртөл энгэр зөрүүлдэггүй. Энгэр зөрүүлэхэд цээртэй өдрүүд: – Сүнс билгийн 28-нд бэлэг эрхтэнд байдаг тул хамар муруйна – Билгийн 15, 30-нд бүх биенд байдаг тул цээрлэ. Энэ үед эмэгтэйн сав уруу ороход нэмэх цогтой галтай хоёр утас нийлсэн мэт болно. – Билгийн 15-нд энгэр зөрүүлбэл гал саа тусах аюултай. Ийм өвчтэй болсон хүний хэл ам татвалзан, гар хөл нь мурийж тахийсан…

Read More

“Тэргүүн охин” Б.Намуун загварын шоу хийж байснаа дурсав Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулга охин Б.Намууны хамт нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нь олны анхаарлыг татаж түүнийг АНУ-ын “Тэргүүн охин” Иванка Трамптай харьцуулах эхлэл тавигдсан. Тэргүүн охин гэгддэг Б.Намуун загварын хэд хэдэн шоу хийж, дизайнераар нь ажиллаж байсан тухайгаа дурсчээ. Тэрээр “Миний анхны фэшн шоу 2009 онд төрсөн өдрөөрөө хийж байсан юм байна. Хамт зургаа даруулъя гэхэд ичээд доошоо суугаад нүүрээ тагласан байдалтай. Аав ээжийгээ дуурайгаад багаасаа өөрөө хувцсаа оёж өмсөх дуртай болсон байх. Өвөрмөц байхын тулд өөрөө л хийхгүй бол болохгүй санагдаад анхны оёдлын машинаа ааваараа 2006 онд авхуулж байсан юм…

Read More

Хуульч, эрх зүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг бол Б.Цэцэг. Олноо “Дух” хочоор алдаршсан тэрээр сүүлийн үед ”Vote Mongolia 2020” нэвтрүүлэг хийж, нийгмийн тал бүрийн сэдвүүдийг хөндөж буй. Тэр дундаа охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо чангаас чанга дуугаргаж яваа, зүрх зоригтой бүсгүй. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа ганц бие яваа шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ. Тэрээр “Эмэгтэй гээд өрөвдүүлж, Дээрэлхүүлхийг хэзээ ч хүсэж байгаагүй…. оо эмэгтэй хүн юм чинь, хүүхэдтэй юм чинь гээд хэний ч өмнө гэлбэлзэж үзээгүй үзэхчгүй! Харин ч бусадтай адил хөдөлмөрлөж, хүн шиг амьдрах боломж хэн бүхэнд…

Read More

Дуучин Ч.Ану номынхоо нээлтийг хийлээ Дуучин Ч.Ану нэрээр алдаршсан монголын гоо бүсгүйчүүдийн нэг Ч.Уранхолбоо “Тод гэрэлтэх бүсгүй” номынхоо нээлтийг өчигдөр Гэгээнтэн цогцолборт хийжээ. Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа “Тод Гэрэлтэх Бүсгүй” номын маань нээлт сайхан болж ирсэн зочид маань аз жаргалыг бэлэглээд явлаа. Хүрэлцэн ирсэн Нийслэлийн гэр бүл,хүүхэд залуучуудын,хөгжлийн газрын дарга Н.Мандуул, мэргэжилтэн Д.Мягмарсүрэн, номын маань өмнөх үгийг бичсэн Зууны Манлай дуучин Поп дива Б.Сарантуяа, Miss Universe Оролцогч Б.Гүнзаяа ,Хайртай эгч дүүс Ч.Уянхолбоо С.Номинхолбоо,Топ Фэн Оми Ими даа баярлалаа. Зохиогчдын зүгээс талархал илэрхийлэе. Бүсгүй хүн бүрт Өөрийнхөөрөө гэрэлтэх дотоод их хүч бий” гэжээ. Уг номонд дуучин Ч.Ану гэрлэлт, хүүхэд,…

Read More

Н.Номтойбаярын хүүхдүүд анх удаа ил гарав Өдгөө Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр “шогшож” яваа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хүүхдүүд анх удаа ил гарлаа. Тэрээр гурван эхнэрийн албан ёсны 4 хүүхэдтэй. Том хүү Н.Мөнгөншагай Н.Номтойбаярыг 17 насанд нь аав болгосон бөгөөд өдгөө хэдийнэ эрийн цээнд хүрсэн “цэргийн дарга” болохоор зэхэж яваа залуу. Харин тус гэрэл зурагт гарсан охид бол Н.Номтойбаяр, Мандухай нарын дундаас төрсөн охид. Тэд хэдийгээр ээжтэйгээ хамт амьдардагч, амралтын өдөр аав дээрээ ирж эрхэлсэн шигээ, бяцхан хөөрхөн дүүтэйгээ тоглож өнждөг гэнэ лээ. Харин Н.Номтойбаярын бага хүүг төрүүлсэн бүсгүй бол Э.Номин. Хэвлэлийнхэн түүнийг Намуун хэмээн буруу нэрээр бичдэг. Э.Номины…

Read More

Монгол… Энх мөнх энэ тэнгэр, эгэл бус энэ далбаагаар мөнхөд омогшихыг хүснэ. Эргэх дэлхийн зүрхэнд эглээс эгэл Монгол минь мөнхөд цохилохыг хүснэ. Улс байгаад улс бус болсон, НҮБ-д бүртгэлтэй, бүрэн эрхэт орон байгаад оргүй алга болсон олон тохиолдол бий. Чехсловак, Югослав гээд задран алга болсон, замын бартаанд бүдэрсэн улсуудыг энд дурдаж болно. НҮБ-д бүртгэлтэй 193-хан улс байдаг. 77 мянгаадхан хүн амтай Андорагаас эхлээд дөнгөж 2011 онд бүртгэлд багтаж, улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн Өмнөд Судан…тэдний дунд Монгол минь дээгүүр бичигдэж, дээлтэй соёлоороо гайхуулдаг. Цэнхэр гаригт данстай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс байхын тулд бид сонгуулиа хийдэг, дэлхийн сонор хийгээд нүднээ бүрэн…

Read More

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө. Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд…

Read More