Зохиогч: Эрхэм админ

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийгдэж, бүгд сөрөг хариу гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тугаарлагдсан 13 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160, Замын-үүдэд тусгаарлагдсан 5, тандалтын зорилгоор авсан 32 хүний шинжилгээ байна. Мөн Алтанбулан боомтоор орж ирсэн 36 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан тохиолдол 140, үүнээс эдгэрсэн 26 хүн байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлэхэд 87 нь хөнгөн байгаа бол 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Read More

Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг гардуулахгүй Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Энэ жил хуульд заасан нөхцөл, шалгуурын дагуу урьдчилсан байдлаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745, хоёрдугаар зэргийн одон хүртэх 10160 гаруй ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ. Гэсэн ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн…

Read More

Хаврын сэмeстэр дуусч, дүнгээ ч сонслоо. Юутай ч шалгалтуудаа 100% амжилттай өгч дууссанаа мэдээд сэтгэл санаа өөдрөг, дотор нар гийгээд нуруун дахь ачаа хөнгөрөөд үнэхээр сайхан байнаа Би уг нь өнгөрсөн 12 сард Кино зохиолч, продюссер мэргэжлээр мастераа амжилттай төгссөн. Гэсэн ч сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан учраас шинэ хичээлийн жилийг шинэ сургалтын хөтөлбөр, Прожект Менежментээр үргэлжлүүлж байлаа Гэтэл АНУ.д ирээд бараг 5 жилийн хугацаанд суралцахдаа анх удаа л хамгийн хүнд сэтгэл зүйн дарамттай, элдэвтэй бас ээдрээтэй, хөгжилтэй бас гунигтай, хамгийн их ядраасан семестрийг 2020 оны 1 сараар өдийг хүрэх хугацаанд өнгөрүүллээ. Мэдээж алдарт #COVID-19 гуайгаас болоод шүү дээ …

Read More

Ооч сахлын учир Манжийн эзэрхийллийн үед монголчууд тэдэнтэй “бэлгэдлийн дайн” хийсээр ирсэн билээ. Миний бодлоор энэ бэлгэдлийн дайны үр дүн нь Монголын ялалтаар Манжийн мөхөл сүйрлээр өндөрлөсөн юм. Олны хамгаас сайн мэдэх нь монгол тулганы тотгыг Манжийн сүлд хэрээн хошуугаар дүрслэхэд нь айлын эзэгтэй нарын үсний заслыг Хангардийн далавч шиг болгож, хэрээний омгийг дарсан билээ. Тэгвэл Манж гүрэн хүний олноор эзэрхийлэх санаа агуулж, байхад нь монгол мэргэд эр хүний уруул доорх ооч сахлыг “онгон сахал” хэмээн дархалж, хөндөхийг хориглож, гэрийн эзэн монгол эр хүн болгон оочиндоо сахал тавьж, “толгойн үс олон ч тонгоргоор ганц л хусна, оочин сахал цөөхөн ч,…

Read More

Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшихээр болсон Н.Энхбаярын том хүү Э.Батшугар өчигдөр 33 нас хүрлээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Энэ хорвоод төрүүлж өсгөн, өдий зэрэгтэй хүмүүжүүлсэн ээж аав хоёртоо үнэхээр их баярлалаа Хайртай шүү Та 2-нхоо дэргэд хүү нь мурий гишгэх эрхгүй учраас сайн явж байгаагаа тодоос тод дуулгахын тулд өдөр бүр хичээх болноо. Энэ өдөр бол зөвхөн миний биш та 2-н минь баярын өдөр юм шүү” гэжээ

Read More

“Монгол товчоо”, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч гэж олонд танигдсан П.Анужин УИХ-д нэр дэвших эрхээ авсан. Тэрээр сонгуулийн сурталчилгаандаа зориулж ээжээрээ шинэ дээл хийлгэжээ. Тэрээр Хорон санаатны дунд хорон санаагүй бол амгалан, атаачдын дунд атаагүй явбал амгалан. Шунагсдын дунд зэрэгцэн шунахгүй бол амгалан. Ялагч дайсантай болно. Ялагдагч гунигтай болно. Ялах ялагдах хоёрыг үл хэрэгсвэл Амгалан. Ижий шинэ дээл мялааж, төр түмнийхээ төлөө зүтгэх нэр төртэй үйлэнд минь энх амгалан, эрч хүчийг ерөөлөө! Амгалан сайхаан! хэмээсэн байна.

Read More

Эмчээс “Оновчтой ганц өгүүлбэрээр зөвлөгөө өгөөч” хэмээн хүсвэл хатуухан үнэнийг танд өгүүлэх вий. Харин тэр хатуу үнэнийг хамтдаа сонсъё. “Эмчид хандах болсон шалтгаанаа оновчтой тайлбарла. Өвчний шинж тэмдэг, зовиураа бүрэн тайлбарлаж байж л зөв онош тогтооно. Тиймээс анхаарлаа төвлөрүүлж, юу хүсч буйгаа тодорхой тайлбарлаарай.” Доктор Вики Рэйкнер “Айж, сандрах хэрэггүй. Зүгээр л эмчтэйгээ ярилц. Юуны ч тухай байж болно. Миний өвчтөнүүд батга, хөлрөлт, эвгүй үнэрийн тухай ярианаас байнга л зайлсхийдэг. Эцсийн эцэст та бага ярих тусам бэрхшээл тань улам л нэмэгдэх болно” Арьс өнгөний эмч Дэвид И.Банк “Хэрэглэж байгаа бүхий л эмээ нуулгүй тоочоорой. Эмийн жор гэдэг тоглоом биш.” Эм…

Read More

Загвар өмсөгч О.Ариунзул “Arie” нэрээр танигдаж эхэллээ Өдгөө хар тамхины хэргээр “аав”-ынд данстай болсон дуучин Б.Амархүүгийн эхнэр О.Ариунзул загварын ертөнцөд тун амжилттай явна. Тэрээр Английн Zone models загварын агентлагт харъялагдаж, “Arie” нэрээр танигдаж эхэлжээ. Түүний хувьд Англи хэлний сургалт, хүчний бэлтгэл хийхийн хажуугаар холоос нөхрөө халамж хайраар дутаахгүйг хичээж яваа. Хэдийгээр нөхөр нь энд хэрэг төвөгт орооцолдож, чихийг нь халууцуулсан ч О.Ариунзул “Бүх дэлхий миний нөхрийн эсрэг байсан ч би сумыг нь зөөсөөр байх болно” гэж эр нөхрөө хамгаалсан.

Read More

“Honeymoon”-ны Б.Солонго ингэж өөрчлөгджээ “Honeymoon”-ны Б.Солонго өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-аас чартер нислэгээр ирсэн. тэрээр тус улсад гоо сайхны хагалгаа хийлгээд ирснээ олноос нуугаагүй. Тэгвэл тэрээр ийнхүү өөрчлөгджээ.

Read More

Олны танил эрхмүүдийн анхны хайрын эзэд Хавар болохоор хайр ирдэг. Тойрон эргэлдэх дөрвөн цагийн хамгийн урин нь, хамгийн хайрламаар нь, хамгийн зөөлөн нь ч байж магад. Энэ улиралд хүн бүрийн сэтгэл гэгэлзэж, эмоорол дээд цэгтээ хүрдэг. Хүн бүрт анхны хайр, анхны учрал гэх мэт дурсамж сэтгэлийн гүнд “цоожтой авдар” мэт нам гүм оршсоор байдаг. Тэгвэл олны танил хүмүүсийн залуу насны дурлал, анхны хайрын түүхийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя. Ерөнхийлөгч Х.Баттулга ба Зураач З.Уянга Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны хайрын эзэн нь зураач бүсгүй байдгыг хэвлэлүүд олонтоо нуршдаг. ДУДС-ийг дүүргэж хожмоо Суриковын нэрэмжит Уран зургийн академи дүүргэсэн энэ бүсгүйг З.Уянга гэдэг. Оюутан ахуйдаа…

Read More