Таны хэрэглэж байгаа хоол хүнс нь таны эрүүл мэнд болон амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг. Буруу хооллолт нь олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг үүсгэдэг. Тухайлбал зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, олон төрлийн хавдар гэх мэт. Зөв хооллосноор эрүүл мэндээ сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлнэ. ИЛЧЛЭГ БОЛОН ЭНЕРГИЙН ТЭНЦВЭР Илчлэгийг байнга тооцох шаардлагагүй ч гэсэн нийт илчлэгийн хэрэгцээ нь биеийн жингээ хянах болон эрүүл байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ та шатааж байгаа илчлэгээсээ илүү илчлэгтэй хүнс хэрэглэвэл булчин эсвэл биеийн өөх болон хуримтлагддаг. Харин шатааж байгаагаасаа бага илчлэгтэй хүнс хэрэглэвэл биеийн жин буурдаг. Хэрвээ та жингээ хасахыг хүсч байгаа бол илчлэгийн…
Зохиогч: Эрхэм админ
Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдааны удирдамж гарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар түүний ивээл дор хоёрдахь удаа энэхүү уралдаан зохион байгуулагдах гэж байна. 300 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий тус уралдааны гол зорилго нь Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, ард иргэдэд эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн бүтээлийг арвижуулах, үндэсний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм. Уралдаанд оролцож байгаа үндэсний бүтээлийн агуулга, чанарыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, телевиз радиогийн хөтөлбөрт эзлэх үндэсний бүтээл,…
Өнөөдөр аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурал цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал орлогч А.Түвшинжаргал, Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал нар удирдлаа. Энэ хуралдаанаар аймгийн 2020-2021 оны Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Энэхүү төлөвлөгөө нь мал аж ахуйн чиглэлээр 16, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чиглэлээр 4, газар тариалангийн чиглэлээр 14, хүнсний чиглэлээр 2, нийт 36 заалт бүхий ажлын төлөвлөгөө юм. Үүнд: Засгийн газрын тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг бэлтгэх, малчдад…
Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр дөрвөн лабораторид нийт 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу сөрөг гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Сайхан мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн хяналт руу шилжиж байна. Ингээд батлагдсан тохиолдол 140 байгаагаас эдгэрсэн нь 26 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ болон хяналтад байна” гэв.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 07:45 минутанд газардлаа. Уг нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эдийн засгийн хүндрэлтэй 159 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг яаралтай түргэн тусламжийн машинаар тусгаарлах байруудад хүргэн, 21 хоног тусгаарлах юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн өглөө 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож, өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан билээ. Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сүүлийн гурван парламент дамжин яригдаж, МАН үнэмлэхүй олонх болсон парламент баталсан. Тодруулбал, Г.Занданшатарын парламент 2016 оноос эхлэн сүүлийн гурван жил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгүүдийг хийж, 2019 оны зургадугаар сарын 6-нд Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хугацаанаас тоолвол таван сар гаруй буюу 158 хоног Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-ын 64 гишүүн 100…
Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны том охин Б.Цэлмэг өөрийн фэйсбүүк хуудсандаа дараах сэтгэлийн үгсээ бичжээ. Миний Аав бурханы орон руу одоод 365 хоног өнгөрч байна…. Өнөөдөр толгойд минь олон бодол эргэлдэж, мөн маш олон мэдрэмжүүд мэдрэгдэж байгаа ч би нэг л зүйлийг эргэлзэхгүйгээр, ирж буцалтгүйгээр мэдэж, мэдэрч байна. Бид Аавыгаа маш ихээр санаж, үгүйлж байна. Улс төрийн лидер, бизнесмен, МУ-ын Тод Манлай Уяач гэх мэтчилэн цоллож, бахархан ярих маш их зүйл байгаа ч, би өнөөдөр Аавыгаа “Аав” гэх хүндэт гуншин гаар нь эргэн санаж, дурсаж, бахархмаар санагдлаа. Эцсийн дүнд, бидний Аав хэн ч байсан, ямар ч амжилтанд хүрсэн бай бидний…
Сошиалд яагаад мянгыг “К”-аар тэмдэглэдэг вэ? Сүүлийн үед монголчууд бид сошиалд нэгнээ дууриаж мянган нэгжийг “К” гэж товчилж, тэмдэглэдэг болсон. Гэвч ихэнх нь ямар учраас К хэмээн тодотгосныг тэр бүр мэддэггүй ээ. Тэгвэл анх Грекийн chilioi /мянга/ гэдэг үгнээс үүсч, дараа нь Францчууд кило гэж товчилж хэрэглэснээр килограмм, километр зэрэг шинэ үг үүсчээ. Одоо дэлхий нийтээр мянга гэхийг “К” гэж товчилдог болжээ
Т.Бадамжунай Эрээнээр дамжин Филиппин рүү “дүрэвжээ Хөл хорио тогтоосон энэ цаг үед ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Эрээнээр дамжин Филиппин “дүрэвсэн” гэх мэдээлэл чих дэлслээ Эх сурвалжийн мэдээллээр тэрээр Хятадыг хөндлөн гулд газраар явж зорьсон газраа хүрсэн гэнэ. Түүн шиг покерын их гарын тоглогч ингээд ч болов явахаар шийдснийг бодвол их л яаралтай эх орноосоо гарах хэрэг болж дээ, гэх хардлагыг төрүүлээд байгаа аж. Ямартаа ч, эх орон руугаа ирэх гэж байдгаараа тэмцэж буй элэг нэгтнүүдээсээ Т.Бадамжунай тэс өөр хүн бололтой. Коронавирусын голомтыг дайрч өнгөрсөн түүнд эсэн мэндийн ерөөл тавъя.
