Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»ЗӨВЛӨГӨӨ: Зөв хооллолт
Зөвөлгөө

ЗӨВЛӨГӨӨ: Зөв хооллолт

Эрхэм админBy Эрхэм админ05/20/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Таны хэрэглэж байгаа хоол хүнс нь таны эрүүл мэнд болон амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг.

Буруу хооллолт нь олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг үүсгэдэг. Тухайлбал зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, олон төрлийн хавдар гэх мэт. Зөв хооллосноор эрүүл мэндээ сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.

ИЛЧЛЭГ БОЛОН ЭНЕРГИЙН ТЭНЦВЭР


Илчлэгийг байнга тооцох шаардлагагүй ч гэсэн нийт илчлэгийн хэрэгцээ нь биеийн жингээ хянах болон эрүүл байхад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэрвээ та шатааж байгаа илчлэгээсээ илүү илчлэгтэй хүнс хэрэглэвэл булчин эсвэл биеийн өөх болон хуримтлагддаг. Харин шатааж байгаагаасаа бага илчлэгтэй хүнс хэрэглэвэл биеийн жин буурдаг.

Хэрвээ та жингээ хасахыг хүсч байгаа бол илчлэгийн хэрэгцээг бууруулах ёстой. Харин жингээ нэмэхийг хүсч байгаа бол биеийн шатааж байгаа илчлэгээс илүү илчлэгтэй хүнс хэрэглэх хэрэгтэй.

ШИМТ БОДИСУУД

Бидний идэж хэрэглэж буй хүнс нь үндсэн шимт бодис болон бичил шимт бодисууд болох аминдэм, эрдэс бодисуудаас бүрддэг.

ҮНДСЭН ШИМТ БОДИСУУД

Нүүрс ус, өөх тос, уураг гэсэн гурван гол үндсэн шимт бодисууд байдаг. Эдгээр шимт бодисууд нь хүний биед харьцангуй их хэмжээгээр хэрэгтэй бөгөөд бие махбодийг илчлэгээр хангаж, олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог.

Нүүрс ус: нэг грамм нүүрс ус 4 ккал илчлэг ялгаруулдаг. Нүүрс ус ихтэй хүнсэнд талх, гурилан бүтээгдэхүүн, будаа, гоймон, төмс хүнсний ногоо, жимс, шош, буурцаг, саахар болон цагаан идээ ордог.
Уураг: нэг грамм уураг 4 ккал энерги ялгаруулдаг. Мах загас, цагаан идээ, өндөг, буурцагт ургамал болон дүпү ордог.
Өөх тос: нэг грамм өөх тос 9 ккал энерги ялгаруулдаг. Самар, үр, ургамлын тос, цөцгий, бяслаг, тослог загас болон өөхтэй мах зэрэг ордог.
Эдгээр шимт бодисуудын хэрэгцээ нь таны амьдралын хэв маяг, хөдөлгөөний идэвхи, нас хүйс, байгаль цаг уурын нөхцөл зэргээс хамаардаг.

БИЧИЛ ШИМТ БОДИСУУД

Аминдэм, эрдэс бодисууд нь хүний биед маш бага хэмжээгээр шаардагддаг.

Хүний биед шаардлагатай гол бичил шимт бодисуудаас дурдвал:

Магни: 600 гаруй эсийн үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал энергийн үүсэлт, мэдрэлийн систем болон булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Гол эх үүсвэр: бүтэн үр тариа, бууцай, хар шош, газрын самар, дүпү
Кали: цусны даралтын зохицуулгад гол үүрэгтэй. Мөн елекролит, шингэний тэнцвэр, булчингийн болон мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол эх үүсвэр: шош, гүн ногоон өнгийн ногоо, төмс, тараг, загас гэх мэт
Төмөр: Цусан дахь хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Мөн дархлааны болон тархины үйл ажиллагаанд ач тустай. Мах, загас, өндөг, шош, буурцаг зэрэгт их агуулагддаг.
Кальци: яс болон шүдний бүтцийн нэг хэсэг болдог. Мөн зүрх, булчин, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай. Гол эх үүсвэр: сүү цагаан идээ, гүн ногоон өнгийн ногоо
Тосонд уусдаг аминдэмүүд: А, Д, Е, К аминдэмүүд нь тосонд уусдаг аминдэмүүд бөгөөд яс, булчингийн эрүүл байдал болон дархлааны системийг дэмждэг.
Усанд уусдаг аминдэмүүд: С, В-ийн төрлийн аминдэмүүд нь хоол боловсруулалт, бодисын солилцоо, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Мөн дархлааг дэмжиж байдаг.
Бүх аминдэм болон эрдэс бодисууд нь чухал шаардлагатай шимт бодисууд бөгөөд эрүүл байхын тулд эдгээрийг хоол хүнснээсээ авах хэрэгтэй.

Бичил шимт бодисуудын өдрийн хэрэгцээ нь өөр өөр байдаг. Хэрвээ та амьтан болон ургамлын гаралтай цэвэр хүнс хэрэглэдэг бол эдгээр шимт бодисуудыг нэмэлт хэрэглэхгүйгээр хүнснээсээ авах боломжтой.

Бэлтгэсэн: НЭМҮТ

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.