Зохиогч: Эрхэм админ

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан “Алтан намар-2022” төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө. НОГООЧДООС ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР, НЭМЭЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг УБЗАА-наас онцолсон юм. УБЗАА-ны Хүнс, хөдөө…

Read More

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу наймдугаар сарын 17-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг тав дахь жилдээ тогтмол зохион байгуулж…

Read More

Шинэ үеийн залуу жүжигчдийн дундаас ур чадвар, дүр төрх, хөдөлмөр зүтгэлээрээ эрхгүй ялгарч явдаг уран бүтээлч бол Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва буюу Барсаа. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхаасаа л дэлгэцийн урлагт хөл тавьж, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, богино хэмжээний кинонд тоглож өнөөг хүрсэн. Өдгөө продакшныхаа жүжигчнээс гадна марктенгийг хариуцаж явдаг тэрбээр туйлын шударга шулуун зантай гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Жүжигчин Барсаагийн тоглосон дүрүүдээс үзэгчдэд хамгийн их хүрсэн дүр бол “Зүрхний хилэн”-гийн Манж амбан, “37-р Точка” цувралын Лутаагийн дүр. Өөрийнхөө зан характерийг Лутаагаас тэс өөр хэмээн тодорхойлдог тэрбээр Манж амбангийн дүрийг бүтээхдээ Манж хэлийг суралцсан гэдэг. Эндээс харахад, өөрийн мэргэжилдээ мэргэшсэн,…

Read More

Олон жилийн түүхтэй үндэсний үйлдвэр болох Талхчихэр компанийн нэрийн бүтээгдэхүүний нэг “Олон үртэй” талхны талаар сошиалд нэгэн иргэн баримттай мэдээлэл цацжээ. Тус иргэн талхаа халаах зорилгоор богино долгионы зууханд халаахад өнгө будаг нь ялгарч, цаанаас нь цагаан талх гарч ирсэн байна. Энэ талаар “Дүрэмгүй гал тогоо” хуудаснаа иргэд багагүй шүүмжилжээ. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар, хүнсний бүтээгдэхүүнийг будагч бодисоор будаж худалдаанд гаргасан нь наанадаж иргэдээ хуурч хулхидаж буй нэг хэлбэр. Өөр нэг өнцөг нь, тухайн будагч бодис нь жингээ хасаж буй хүмүүсийн идэх дуршлыг нэмэгдүүлж, жинг барих эсхүл нэмэх асуудал үүсгэдэг аж. Ихэвчлэн тус талхыг чихрийн шижин өвчтэй, таргалалттай эрүүл…

Read More

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багт нутаглаж байсан айлын бага насны хүүхдүүд тоглож байгаад санамсаргүй байдлаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, дээрх багт оршин суудаг Төмөрбаатарын эзэмшлийн Ниссан террано маркийн автомашинд сууж тоглож байсан 3 настай хүү Х нь нэг настай өөрийн төрсөн дүү Э-гээ дайрч амийг нь хохироосон хэргийг Ховд аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Тодруулга гэвэл машины түлхүүр зоолттой, араанд хийгээд орхисон байжээ. Тиймээс эцэг эхчүүдийг анхаарал болгоомжтой байж машин тэргээ унтрааж, сумтай галт зэвсгийг хүүхдийн нүдэнд ил тавихгүй байхыг анхааруулж байна

Read More

Энэ сарын 15-22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Долоо хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай дулаан байх боловч, хугацааны сүүлчээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Хур тунадас: Энэ сарын 16, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Хугацааны сүүлчээр уулаараа нойтон цас орно. Салхи: Хугацааны…

Read More

Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Гэвч түүндээ хүрэхийн тулд тууштай судалж, өөрийн нэрийн хуудсаа болгож буй хүн тун цөөн. Заавал мэргэжлээ солихгүйгээр сонирхолдоо хөтлөгдөн мөрөөдөлдөө хүрч, ганган хээнцэр гутал бүтээж яваа эгэл жирийн сэтгүүлч бүсгүйг бид энэ удаад онцолж байна. Сэтгүүлзүйн салбарт 10 гаруй жил ажиллаж яваа П.Мөнхжаргал гэдэг энэ эмэгтэй айл гэрийн эзэнтэй болж, бяцхан үрийн ээж болсныхоо дараагаар өөрийнхөө хүсэл сонирхолын дагуу мөрөөдлөө бага багаар бүтээж эхэлжээ. Тэрбээр тасарцан баян биш ч TDY brand-ийг үүсгэн байгуулж, монгол дизайнерын загвар, монгол арьсаар дэлхийн стандартад нийцсэн өндөр чанартай, тав тухтай, загварлаг гутлыг бүтээж, экспортлогч болохоор зорин ажиллаж байна. Түүний үйлдвэрлэсэн гутал…

Read More

Нийслэлийн Боловсролын газраас 162 байгууллагад зарлагдсан сул орон тооны мэдээллийг нэгтгэн танилцууллаа. Тодруулбал, ирж буй шинэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 157 сургууль, насан туршийн боловсролын таван төвд багш, ажилчдын сул орон тоо зарлагджээ. Доорх ажлын байрыг сонирхсон иргэд тухайн байгууллагад хандана уу. Сул орон тооны мэдээлэл 2 3 4 5 6

Read More

Монгол улсад трансжендерүүдийн тоог нэгээр нэмсэн хүн бол Сүлдээ буюу шинэ нэр нь Анударь юм. Трансжендер гэдэг бол өөрийн төрөлхийн хүйснээсээ татгалзаж, эсрэг хүйстэй болох явдал билээ. Тэрээр байгалийн эр хүйсээ одоохондоо өөрчлөөгүй байгаа бөгөөд гаднах зүс царайгаа л хувиргадаг юм. Мөн тэрээр найз залуутай бөгөөд buu бие биенээ үнэхээр их хайртай гэдгээ бичиж байсан удаатай. Анударь өөрийнхөө зүс царай, бие байгаа байдалдаа тун итгэлтэй, сэтгэл хангалуун байдаг учраас ямар нэг хагалгаад орох бодолгүй талаараа ярьж байсан юм. Тэгвэл тэрбээр жин нэмсэндээ сэтгэл гундуу яваа сурагтай. Өөрийн цахим хуудаснаа “Таргалалтаас болж шартаж байна” хэмээн бичжээ. Түүний хувьд Сүлдээ нэртэй байхдаа…

Read More

УДЭТ-ийн гоо бүсгүйчүүдийн нэг бол “Нора” тодотголтой Н.Баярмаа. Өдгөө 36 настай, дөрвөн хүүхдийн ээж тэрбээр өөрийн нөхрөө олны нүднээс нууцалж ирсэн. Тэгвэл түүний хань багагүй хөдөлмөрч залуу байдаг бололтой. Хотоос холгүй байгалийн үзэсгэлэнт газар амралтын газар ашиглалтад оруулахаар барьж байгуулжээ. Энэ тухайгаа жүжигчин бүсгүй цахим хуудаснаа онцолсон байна. Жүжигчин Н.Баярмаагийн хувьд өөрийн хэлний мэдлэгээ сайжруулахын тулд их ажлынхаа дэргэдүүр англи хэлийг эрчимтэй суралцаж буйг уншигч танаа хэдхэн хоногийн өмнө сонирхуулж байсан билээ.

Read More