Зохиогч: Эрхэм админ

Сүүлийн жилүүдэд орон сууцтай холбоотой гомдол тасрахаа байсан. Стандарт чанараас гадна тухайн байрыг барьсан компани нь өөрсдийн хөрөнгө мөнгөөрөө худалдан авсан оршин суугчдынхаа үл хөдлөх гэрчилгээ буюу байрны ордерийг өмнөөс нь банкны барьцаанд тавьж, дараагийн бизнесээ эхлүүлдэг ёс суртахуунгүй жишиг тогтоод удаж буй. Уг сонин жишгийг эхлүүлсэн барилгын “акул”-уудын нэг “Жигүүр гранд” групп. Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, 32 жилийн туршлагатай гэгдэж өөрсдийгөө дөвийлгөдөг Жигүүр гранд группынхэн барьж ашиглалтанд оруулсан “Park view” хотхоны 560 айл, оршин суугчдын байрны ордерыг одоо хүртэл гаргаж өгөхгүй байгаа ажээ. Тодруулбал, 2015 онд тухайн байрыг худалдаж авсан иргэний зүгээс байрны ордерыг гаргаж…

Read More

Монголын тэргүүн баян, “Макс” Д.Ганбаатарын мисс эхнэр Д.Уянгалянхуа өнөөдөр Төрд үнэлүүлж, Алтангадас одонгоор шагнуулжээ. Бүх зүйлс элбэг дэлбэг, тэгээд ч өдгөө дөрөв сайхан хүүхэд төрүүлсэн, намбалаг, миссүүд дундаа хамгийн нэр цэвэртэй түүнийг ийнхүү шагнасанд үе үеийн миссүүд очиж баяр хүргэсэн байна. Д.Уянгалянхуаг миссүүд дунда явдал суудалгүй, цэвэр ариунаараа эр нөхөртөө очсон мисс гэх яриа байдаг. Тэрбээр бизнесмэн нөхрөө үргэлж магтаж халамжтай, миний бат ар тал, сайн ханьтай учирсан азтай хүн гэж өөрийгөө тодотгодог юм билээ.

Read More

Covid-19 цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан байсан “Хуур” хөгжмийн наадам болоход нэг хоног үлдлээ. Уг хөгжмийн наадамд Reborn stage буюу хип хоп, трап урсгалын уран бүтээлчид, Live stage буюу шинэ залуу, дотоодын хамтлагууд, Electronic stage буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн нийт 40 орчим уран бүтээлчид оролцоно. Тэднээс гадна дэлхийн алдарт реппер Lil Pump XMF хөгжмийн наадамд өөрийн биеэр оролцож ая дуугаа өргөхөөр өнөөдөр Монголд газардлаа. Түүний дуулсан “Gucci Gang” дуу нь youtube суваг дээр 1.1 тэрбум хандалттай. Энэ дуу нь тухайн онд АНУ-ын Billboard-ын топ гуравт орсон байдаг. Мөн дуучин Kanye West-тэй “I love it” дуун дээр хамтарч…

Read More

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “JCI” байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Архенис Ангулог хүлээн авч уулзлаа. Уулзалтад “JCI” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Хин, “JCI Монгол” байгууллагын 2022 оны Үндэсний ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч С.Мөнхдэлгэр зэрэг төлөөллүүд оролцсон юм. “JCI” байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Архенис Ангуло “JCI Монгол байгууллага байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ цаг үед биднийг хүлээн авч буйд талархаж байна. Бид хэд хэдэн салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Залуусыг дэмжих, улс, эх орноо хөгжүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх, бусад улс орны сайн туршлагыг харилцан хуваалцах чиглэлээр ажиллаж байна. Хүн…

Read More

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 35 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 18:59 цагт ОБГ-т ирсэн байна. Дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Ш-ийн “Фусо” загварын крантай ачааны автомашин 50х80 метрийн хэмжээтэй барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас Ш /58 настай, эрэгтэй/, хамт ажиллаж байсан иргэн Б /57 настай, эрэгтэй/, иргэн Ч /37 настай, эрэгтэй/ нар хүчдэлд цохиулж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн…

Read More

Монголын хамгийн өндөр үнэтэй, нийгэмд зэрэг зиндаагаараа тэргүүлдэг хүмүүсийн сонгож амардаг амралт гэгдэх Грандмед эмнэлгийн харъяа Баатарван сувилал, амралтын газрын талаар сөрөг мэдээллүүд сүүлийн үед цахим хуудаснаа багагүй хөврөх боллоо. Жигүүргранд группын Ерөнхийлөгч Баттөрийн бага эхнэр гэгдэх Онон хатагтайн хариуцан ажлуулдаг тус амралт нийслэлээс 580 км-ийн зайд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байгалийн үзэсгэлэнт газар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч тус амралтын үйлчилгээ, харилцааны соёл эзэд шигээ дээд зэрэглэлийн биш бололтой. Нэгэн иргэн тус амралтад гурвуулаа 7 хонохын тулд 3 сая 500 мянган төгрөг төлсөн боловч үйлчилгээ, харилцаа хандлагад сэтгэл дундуур иржээ. Тус амралтын маркитенгийн сурталчилгаанд итгэж хол газар очоод буцах гэтэл…

Read More

Бидний амин үр ,хайрт ганц охин минь Цэнд-Аюушийн Сорхугтани 2014 онд Эрдэнэт хотод төрөхдөө төрөх үеийн харвалтаас болж 4 мөчний саажилт, ДЦП оноштой болсоны улмаас сууж, явж чадахгүй байнгын асаргаанд байдаг юм.Охиндоо сайхан ирээдүйг өгөхөөр олон эмнэлэг гадаад дотоодын газарт хандаж явсаны эцэст “БНЭУ-ын ААКАSH HEALTHCARE” эмнэлэгээс ризотоми болон хоёр гарын хагалгаанд орсоноор өндийж суух, явдаг болох боломжтой гэсэн сайхан хариуг аваад байна. Эмчилгээний төлбөр урьдчилсан байдлаар 120 000 000 төгрөгийн тооцоо гарсан бөгөөд олон жил хүнд өвчтэй охиныхоо төлөө тэмцсэн бид хүчин мөхөсдөж нийт Халуун сэтгэлт Монгол түмнээсээ хандивын аянд нэгдэж, охинд минь сайхан ирээдүй өгөхийг чин сэтгэлээсээ гуйж…

Read More

Энэ оны эхний долоон сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Оны эхний долоон сарын байдлаар нийт 36 мянган хүүхэд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс долоон мянга буюу 16.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний долоон сарын байдлаар 274.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 56.7 хувиар өссөн болохыг онцлов. Хүснэгт. Халдварт өвчнөөр өвчлөгчид (зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний 7 сарын байдлаар) Дээрх тоон мэдээллээс харвал энэ оны эхний долоон сард тэмбүүгээр 2,183, ХДХВ/ДОХ өвчнийн найман тохиолдол бүртгэгджээ.

Read More

Эдийн засагч Д.Ангараг өөрийн цахим хуудаснаа зээлийн шимтгэлд авсан 1 хувьтай холбоотой үзэл бодлоо хуваалцжээ. Тэрбээр “За асуудал улам хүндрэх нь дээ. Банкны “зээл судалсны 1 хувь шимтгэл” нь нийгэмд маш том хүлээлтийг үүсгээд байгаа. Дээд Шүүхийн эцсийн шийдвэрийг маш олон хүн хүлээж байна. Шийдвэр гарсны маргаашнаас хэдэн зуун мянган хүн өмнө нь төлсөн мөнгөө буцааж авахаар хөдлөнө. Хуулийн фирмүүд ч үүн дээр ажиллах байх. Хэн хэндээ ашигтай байдлаар. Асуудал зөвхөн банкаар дуусахгүй нь. ББСБ-ууд ч хомрогонд нь явах нь. Учир нь банк болон ББСБ-ын зээлийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулдаг. Энэ хуульд зээлтэй холбоотой “шимтгэл, хураамж” гэх хуулийн зохицуулалт…

Read More

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа” гэв.

Read More