Монголын хамгийн өндөр үнэтэй, нийгэмд зэрэг зиндаагаараа тэргүүлдэг хүмүүсийн сонгож амардаг амралт гэгдэх Грандмед эмнэлгийн харъяа Баатарван сувилал, амралтын газрын талаар сөрөг мэдээллүүд сүүлийн үед цахим хуудаснаа багагүй хөврөх боллоо.
Жигүүргранд группын Ерөнхийлөгч Баттөрийн бага эхнэр гэгдэх Онон хатагтайн хариуцан ажлуулдаг тус амралт нийслэлээс 580 км-ийн зайд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байгалийн үзэсгэлэнт газар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч тус амралтын үйлчилгээ, харилцааны соёл эзэд шигээ дээд зэрэглэлийн биш бололтой.
Нэгэн иргэн тус амралтад гурвуулаа 7 хонохын тулд 3 сая 500 мянган төгрөг төлсөн боловч үйлчилгээ, харилцаа хандлагад сэтгэл дундуур иржээ. Тус амралтын маркитенгийн сурталчилгаанд итгэж хол газар очоод буцах гэтэл төлбөрийн 20-30 хувийг суутгана хэмээн “сүрдүүлж” аргагүйн эрхэнд тухайн иргэн тус амралтад амарсан байна.
Дээд зэрэглэлийн зочид хүлээн авдаг гэдгээ гайхуулдаг тус амралтын эзэн гэгддэг Онон хатагтайд үйлчилгээний чанар, харилцаа хандлага, амтгүй хоолных нь талаар үйлчлүүлэгч эмэгтэй нөхцөл байдлаа хэлж, зарга мэдүүлэхэд “Манайх угаасаа л ийм” гээд хүлээж авах бүү хэл, үйлчлүүлэгчээ хавьтуулаагүй байна. Иргэний мэдээлж буйгаар, хоолны газрынх нь оочер дараалал, амт чанар, үйлчилгээний байдал, мөн бассейны ариун цэвэр гэж авах юмгүй талаар цахим хуудаснаа онцолжээ.
Тэрбээр “За ёстой хүсэн хүлээсэн Баатарван сувилалд 3-уулаа 3,5сая төгрөг төлөөд 7 хоногийн хугацаатай яваад ирлээ. Очоод л сэтгэл санаагаар уналаа. Ийм хол газар буцаад явья гэхээр хамаг мөнгөө(20-30%) суутгуулчих гээд үлдэхээс өөр аргагүй болсон. Үйлчилгээ, харилцаа хандлага гэж тэг заачиж. Хоолны оочэр энэ тэр ярих ч юм биш. За тэгээд Онон гээд захирал эмэгтэйд нөхцөл байдлаа хэлтэл манайх угаасаа л ийм гээд хүлээж авдаггүй ээ.Ийм л юм боллоо. Бассейны ариун цэвэр гэж хог” хэмээн бичжээ.
Аялал жуулчлал хөгжиж буй манай улсын дотоодын аялагчид ч хөгжлөө дагаад өөрчлөгдөж буйг Грандмед эмнэлгийн харъяа Баатарван амралтынхан мэддэггүй бололтой. Хотын захын хоногийн 70 мянган төгрөгийн үнэтэй амралт сувилалын газар ч өөрсдийн үйлчилгээ, харилцаа хандлага, хоолны чанар, ариун цэвэртээ хамгийн түрүүнд анхаардаг болсон цаг.
Ямартаа ч, тус амралтаар үйлчлүүлэхийг хүсдэг иргэд сэтгэлзүйн бэлтгэлтэй очиж амрах ёстой бололтой.