Өөрийн гоо сайхан, хийж буй үйл хэргээрээ олонд танигдсан бүсгүйчүүдийн нэг бол олноо “Aqua фитнесс” төвийн Ука гэдгээр алдаршсан багш Б.Уянга. “AQUA FITNESS” клубын захирал, “Алтжин” брэндийн үүсгэн байгуулагч тэрбээр өдгөө 42 настай. Тэрбээр анхны амьдралаа “Хартас”-ын Маркатай эхлүүлж явсан бөгөөд одоогоос хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Дэлгэрсайханы долоо дахь эхнэрээр заларч, хүүг нь төрүүлж байсан удаатай. Наснаасаа даруй 20 насаар залуухан харагддаг тэрбээр өөрийнхөө ээжийн зургийг дэлгэжээ. Түүний ээж хэдийнээ 60 насыг хол давсан ч, үеийнхнээсээ овор багатай “хөөрхөн” эмэгтэй ажээ.
Зохиогч: Эрхэм админ
“Бөмбөрцгийн Сүмбэ” хүүхдийн байгууллагаас “Аюулыг авдарлая-1” уралдааныг 21 аймагт энэ сарын 16-наас есдүгээр сарын 16-ныг хүртэл хугацаанд зарлалаа. Хамгийн олон сав тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулах юм. Аймаг, сумын иргэд нас, хүйс харгалзахгүй гурван гишүүнтэй нэг баг бүрдүүлэн оролцоно. Шалгаруулах журам: Хамгийн олон сав тамхины иш түүсэн гурван багийг аймаг тус бүрд шалгаруулж, урамшуулж, алдаршуулна. Нэг баг хамгийн багадаа 30 сав иш түүх бөгөөд, нэг аймгаас таван баг оролцох боломжтой. Багууд есдүгээр сарын 16-ныг хүртэл Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчны мэргэжилтэнд багийн нэрээ бүртгүүлэн цуглуулсан савтай ишээ тоолуулж хураалгана. Шагналын сан: /Аймаг тус бүрд/ Тэргүүн байр:…
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавьж буй ажлын талбайд ажиллалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын нийт ажлын явц 22 хувьтай байна. Зам барилгын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийж дуусжээ. Тус замын бүрдэл хэсэг болох Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажил үргэлжилж буй юм. Энэ хүрээнд газар шорооны болон суурийн ажлыг гүйцэтгэн, захын болон завсрын тулгуурын цутгалт хийж байна.
Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрийн бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын угсралтаас гадна үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулж байгаа юм. Олимпын гүүрийг барих төсөл…
Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 15-аас эхэлсэн тус ажлын явц 74.5 хувьтай байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Тэгвэл наймдугаар сарын 15-ны байдлаар 144 байршил дахь 3621 гараашийг буулган, газар чөлөөлөөд байна. Чөлөөлсөн талбайг хэмжээнээс нь хамааран…
Фантастик продакшны гишүүн Э.Алдар оюутан байхаасаа л “Boom town” хамтлагийн гишүүн гэгдэж охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд байсаар ирсэн. “Чи ингэдэг үү, чи тэгдэг үү. Энэ юу гэсэн үг билээ. Чи дахиад хэлж өгч болох уу” гээд л гайхамшигт жижигхэн хүмүүсийн ая эвийг олж, уйлчихсан, уурлачихсан, гомдчихсон, айсандаа юу ч дуугарч чадахгүй сандарчихсан тэднийг тайвшруулж, инээлгэж, яриулж чаддаг шидтэй гэдгээ “Гайхамшигт жижигхэн хүмүүс” шоугаараа гайхуулж чадсан хөтлөгч, жүжигчин Э.Алдарыг манай сайт папараци дурандаа онцолж байна. Түүний хувьд продакшныхоо хамгийн хүүхэрхүү, гэнэн цайлган, эмо нэгэн гэдгээрээ алдартай. Найзууддаа гомдохоороо бүгдээс нь холбоогоо тасалж чаддаг тэрбээр мэргэжлийн тал дээрээ сайн жүжигчин. Дэлгэцийн урлагтай…
Нийгмийн болохгүй бүтэхгүй асуудал, худал хуурмагыг жигшиж хүчтэйгээр дуу хоолойгоор илэрхийлдэг урсгал бол хип хоп underground, hardcore. Энэ урсгалын артистуудыг бүтээлийг хальт сонсвол хараалын үгсийг хэлэх нь элбэг ч бүтээлийн мөн чанар нь тухайн нийгэмдээ хандсан философийг тэр чигт нь өгүүлдэг гэдгээрээ онцлогтой. Тиймээс хэзээд фэнүүдээрээ хүрээллүүлж байдаг. Энэ урсгалаар монголд уран бүтээл хийдэг цөөхөн артистуудын нэг бол Limit King. Хип хопын хүчтэй хэмнэлийг мэдрүүлдэг реппер Limit Кing нь 2019 оноос эхлэн underground, hardcore урсгалаар соло уран бүтээл хийж эхэлжээ. Түүний хувьд реп үглэхээс гадна залуусын сонирхолыг хамгийн ихээр татдаг мотоспортоор хичээллэдэг. Энэ спортоороо 2009 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс…
Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй Үзмэрч засалч Л.Нямаа билээ. Гоо үзэсгэлэн, загварлаг сайхан байдлаараа бусдаас онцлог бүсгүй.Тэрээр хүмүүсийн дотоод сэтгэлийг засах олон чухал зөвлөгөө өгдөг билээ. Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм. Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг.Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг юм. Билэгт сайн энэ өдөр тэрээр…
Өнгөрсөн амралтын өдөр “25 дугаар суваг” телевизийн “Making the band” хэмээх төслөөс төрөн гарсан “Mixx” хамтлагийн гишүүн асан Б.Төгсжаргал хуримласан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл, хүүхэд шиг зан, ялдамхан төрхөөрөө бусдаасаа ялгардаг дуучин Б.Төгсжаргал УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын том хүү Э.Сүлдтэй ирээдүйн амьдралаа бүтээхээр ийнхүү гэр бүл болжээ. Тэдний хувьд сүүлийн хоёр жил болзож, нэгнээ заяаны ханиар ийнхүү сонгосон байна. Жинхэнэ зэвсэгт хүчнээс төрсөн гэр бүлийн үр удам гэсэндээ ноён Ж.Энхбаяр хөвгүүдээ Орост, Америкт цэргийн сургуульд илгээж, офицерийн мөрдэстэй болгосон байдаг. Энэ утгаараа тэдний хөвгүүд царайлаг, генералын ач хүү, тэрбумаар залгамжлах хөрөнгөтэй тэднийг “цагаан морьтой ханхүү” гэж болно.…
Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс www.burtgel.ttt.mn цахим хаягаар бүртгэж эхлэлээ. Галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд 670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах бөгөөд дүүрэг тус бүр хүн ам, өрхийн тооноос хамааран харилцан адилгүй байх юм. 2021-2022 оны галлагааны улиралд хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн 423 цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллана. Үлдсэн 247 цэгийг дээрх цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Сонгон шалгаруулалтыг НАБТГ-ын дарга Ц.Ганболдоор ахлуулсан хамтарсан ажлын хэсэг шалгаруулах юм. Иргэдийн хүсэлтийг энэ сарын 21-ний 18 цаг хүртэл хүлээн авна.