Цагтаа төр түшилцэж, ид мандаж явсан Л.Гүндалай сүүлийн үед гэр бүл өдөр тутмын амьдралынхаа тухай илэн далангүй сошиалаар дэлгэж налааж суух болсон. Л. Гүндалай ТВ8 телевизийн “Нээлттэй хүн” нэвтрүүлэгт оролцож байх үеийн бичлэг сошиал ертөнцөөр шуугьж эхэллээ. Тэрээр “би нэг зүйлийг шууд хэлчихье. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп бид хоёр зан чанар, өөр бусад олон тал дээр ойролцоо. Жишээлбэл: Хоёулаа бизнесийн хүрээнийх. Доналд Трамп мисс эхнэртэй бол би ч бас мисс эхнэртэй. Мөн хоёулаа жижиг намаас нэр дэвшин сонгуульд оролцож байсан. Тэгээд Доналд Трамп амжилтад хүрээгүй юм. Одоо том намаас нэр дэвшээд амжилтад хүрч байна. гээд олон зүйлүүдээр ойролцоо” хэмээн ярьжээ.…
Зохиогч: Эрхэм админ
“Ийм нэгэн дурлал”, “Бид дөрвийн хайр”, “Мойлхoн”, “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар” зэрэг уран сайхны кинонуудад гол болон туслах дүр бүтээж олны танил болсон жүжигчин Б.Баярмаа. Бүжин нэрээрээ үзэгчдэд илүүтэй танигдсан тэрээр хоёрдох амьдралаа Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатартай эхлүүлсэн билээ. Өдгөө түүнд хоёр хөөрхөн хүү төрүүлж өгч урлагаас хэсэг хугацаанд хөндийрсөн юм. Тэгвэл тэрээр “Ноён эмэгтэй” киноогоор эргэн ирлээ.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 13-ны энэ өдөр солгой гартнуудын өдөр билээ. Дэлхийн нийт хүн амын 5-10 хувь нь солгой гартай хүмүүс байдаг гэсэн таамаглал бий. ‘left’ буюу зүүн гэсэн утгатай энэ үг нь Англо-Саксоны эрин үеийн ‘lyft” буюу сулбагар, сул гэсэн утга бүхий үгнээс гаралтай. Солгой гарт хүмүүс тархиныхаа баруун хэсгийг ашигладаг. Солгой гартай хүмүүсийн ихэнх нь спортод маш сайн бөгөөд ялангуяа теннис, бэйсбол, бокс, усанд сэлэлтээр амжилт гаргах нь их байдаг байна. Алдартай теннисчдийн 40 хувь гаруй нь солгой гараараа тоглодог.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Аригбанк” ХХК, “Чингисхаан банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-уудад холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийж дуусгалаа. Зөрчлийн хэрэг бүртгэлтээр тогтоогдсон нөхцөл байдал Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын…
“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, мисс, эмч Б.Бадамцэцэгийг танихгүй хүн ховор. Уран бүтээл болон эмчийн ажлынхаа хажуугаар гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээжийн үүргийг авч яваа ганц бие өнөө цагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл билээ. Тэрбээр өнгөрсөн намар нөхрөөсөө салснаа албан ёсоор зарлаж, эрх чөлөөтэй нэгэн болсноо илэрхийлсэн байдаг. Тэгвэл тэрбээр дахин гэрлэх бодолгүй гэнэ шүү. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Өө, дахиад эрэгтэй хүүхэд өргөж авахгүй ээ, баярлалаа” хэмээн онцолжээ. Мөн түүний экс нөхөр охинтой болзож буй талаар, экс хадам эгч нь бусдад муулаад явж буй талаар сэтгэгдэлээ бичихдээ “Тэр хүн ч гэсэн жаргах эрхтэй. Надад ямар…
Рок попын ертөнцөд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгийн удаан оршин тогтнож, өөрийн гэсэн фенүүдтэй үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хамтлаг бол “Гурван охин”. Өдгөө 36-38 настай тэд өөр өөрсдийн хувийн амьдралаа төвхнүүлж, эхэлсэн тэдний дуулиан шуугиан хэзээд тасрахгүй. Хамтлагийн ахлагч Солонго өөрөө хүүхэд төрүүлэхээс илүүтэй, хүүхэдтэй, хүүхдүүд нь эхнээсээ тусдаа гарч амьдрал зохиосон “хөгшин” эрийн эхнэр болохыг илүүд үзсэн бол хамтлагийн гишүүн Анхмаа хоёрдахь амьдралаа зохиож, хоёр дахь хүүхдээ төрүүлээд жил тойрч буй. Хамтлагаасаа хамгийн олон эрийн анхаарлыг татдаг байсан Ану анхны амьдралаа 30 нас давсан хойноо зохиож, хоёр дахь хүүхдээ саяхан төрүүлсэн. Тэрбээр халуун оронд очин амаржиж, сувилуулаад эх орондоо ирээд удаагүй. Өдгөө өөрийн…
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Тэдгээрт өдөрт дунджаар 3000 тонн хог хаягдал төвлөрүүлдэг бөгөөд энэ хэмжээ улам бүр нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт орших Цагаан давааны хогийн цэгийг үе шаттайгаар хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг 2020 оноос эхлүүлсэн юм. Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд байгуулсан бөгөөд тус хогийн цэгийг Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хог дарж булах талбайн хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхарга үеийг хийж өгснөөрөө онцлог юм. Мөн Японы стандарт жишгийн дагуу…
Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас 8-р сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан билээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь энэ өдрийг тохиолдуулан нийт ажилтнуудтайгаа баярын хурлаа олон сайхан мэдээтэй, ололт амжилт ихтэй тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Хамт олондоо болон нийт МУ-ийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа цагаан нөмрөгт та бүхэндээ Эмнэлгийн ажилтны баярын мэнд хүргэе. Хамт олныхоо хүчин чармайлт, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлогын шинэчлэл гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотойгоор манай эмнэлгийн санхүүгийн байдал харьцангуй сайжирч байгааг дуулгахад таатай байна.…
Монголын хошин урлагийн томоохон хамтлагуудын нэг “Мөрөөдлийн театр”. Тус хамтлагаар овоглож өнөөгийн зэрэг зиндаагаа тодорхойлох болсон жүжигчин Баттөмөр буюу “банш” Батаагийн эхнэр нөхрөөсөө дутахааргүй олны танил. Өдгөө дөрвөн хүүхэдтэй “Алдарт эх”-ийн одонтой тэрбээр бусдад ухаарал өгөхүйц пост оруулжээ. Тэрбээр “Эмнэлэгт охинтойгоо 8 хонож байна. Саяхан эмнэлгээс гарсан 2 ээжийн тухай бодогдоод… Ээж А хүүдээ хоолны дэглэмийг яс бариулж, эм тарианд нь байнгын хяналттай. Хүүтэйгээ ярилцан юу хийхийг хүсч байгаа, яамаар байгааг тогтмол асууж царайных нь хувирал бүрийг анхааралтай ажиглана. Өрөө дүүрэн хүмүүс том багагүй утсаа ухаж байхад тэр ээж хүүгээ унтсаных нь дараа л утсаа шагайх юм. Ээж Б ихэвчлэн…
Хүүхэд шороотой хутгалдан тоглож, бага зэрэг “бохир” байх нь тэдний дархлааг нэмэгдүүлж, ялангуяа багтраа өвчний эсрэг дархлаа үүсдэг гэнэ. Тодруулбал, хүүхэд төрснөөсөө хойш эхний нэг жил гэртээ байнгын цэвэр орчинд байх нь ирээдүйд харшилтай болох нөхцлийг ихэсгэдэг гэнэ. Харин хүүхдийг гадаа байх цагийг нь уртасган хэт зузаан хувцаслалгүй, борогшуу өсгөвөл нэг нас хүрэх үед нь дархлааны тогтолцоонд сайнаар нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн бие организм аливаа нянтай, харшлыг үүсгэгч хүчин зүйлтэй хэдий чинээ эрт “танилцана” тэдгээрийн эсрэг дархлаа төдий чинээ эрт тогтож байдаг аж. Түүнчлэн их эмч Г.Анхболд нэгэн ярилцлагандаа “Хүүхдийг багаас нь гэрээс гаргалгүй байранд амьдруулж, хэт цэвэр цэмцгэр…