Ахмад буурлуудаа хүндэтгэн залж, дуу хуурын ая эгшгэнд цэнгүүлдэг “Ахмадын баяр-2022” тоглолт аравдугаар сарын 1, 2, 3-нд “UB PALACE”-ын концертын их танхимд болно. 11 дэх жилдээ зохион байгуулж буй тус хүндэтгэлийн тоглолтод Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн, Д.Энхзул, С.Эрдэнэцэг, Ж.Уранчимэг, С.Баасандорж, Соёлын тэргүүний ажилтан Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Амархүү, С.Сэрчмаа, Н.Дашдэмбэрэл, Л.Нарантуяа, Я.Гэрэлчулуун, Э.Чулуунчимэг, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Д.Найдандорж, Э.Чинбаяр нараас гадна удаан хугацаанд сонсогч фэнүүдтэйгээ уулзаагүй дуучин Б.Амархүү оролцох нээ.
Түүний хувьд өнгөрсөн он жилүүдэд Монгол-Оросын дуулаачдын хамтарсан “Амархүү Вокал” дуулаачийн сургуулийг үүсгэн байгуулж, дуулах сонирхолтой, авьяастай хүүхдүүдийг хөгжүүлж байсан юм.
Үзэгч олонтойгоо сүүлийн 4-5 жил тайзнаа уулзаагүй дуучин Б.Амархүү ахмадуудад хүндэтгэл үзүүлснээр ийнхүү урлагтаа эргэн ирэлт хийж байгаа юм. Удаан хугацаанд нам гүм амьдарсан түүнийг манай папараци дуран онцолж байна.