Эвлэрүүлэн зуучлалын Р.Ичинхорлоо гэхээр түүнийг шүүхийнхэн андахгүй. Тэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хариуцсан референтээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Шүүхэд анх эвлэрүүлэн зуучлалыг хэрхэн нэвтрүүлж байсан талаар болон шүүхийн байгууллагад ажилласан 40-өөд жилийнх нь дурсамжаас хуваалцлаа. -Та шүүхийн байгууллагад нийт хэдэн жил ажилласан бэ? -Шүүхийн захиргааны байгууллагад 39 жил ажиллаад хуульд заасны дагуу өндөр насныхаа тэтгэвэрт энэ жил гарлаа. Анх 1982 онд ажилчны районы ардын шүүхэд зарлага хийж байлаа. Тэр үед төрийн албаны мерит зарчим гэдэг чинь яг л үйлчилдэг байж. Зарлага хийж байгаад дараа нь бичээч тэгээд шүүхийн…
Зохиогч: Эрхэм админ
“Бүтэн амьдрал” телевизийн олон ангит уран сайхны киноны Цэнгэлмаагийн дүрээр анх олонд танигдаж байсан жүжигчин Э.Пүрэвжаргал буюу Пунтик эмчийн тухай сонирхолтой, адал явдалт кинонд дүр бүтээжээ. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Doctor” кинонд өөрийнхөө өгөгдөл бүхнээ гаргасан байна. Түүнийг киноны нээлтийн үеэр онцлон, папараци дурандаа буулгасныг уншигч танаа сонирхуулж байна. Жүжигчин бүсгүйн хувьд өдгөө хилийн чанадад хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр зорьсон. Өөрийнхөө үс зүс, бие хаа, нуруу туруу, арьсны өнгөө хүртэл тоглож буй киноныхоо найруулагчид даатгадаг гэдэг тэрбээр “Зохиомж” дээд сургуулийг 2014 онд төгссөн билээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин, киноны дуу оруулагч Н.Нэргүйбаатарыг танихгүй хүн ховор. Бүхий л амь, амьдралаа кино урлагт зориулж яваа тэрбээр сахал тавьж, гадаад төрхөө өөрчилснийг манай папараци дуран онцолж байна. Тэрээр 1978-1980 онд Монгол кино үйлдвэрийн дэргэдэх жүжигчин бэлтгэх курс төгсөж, 1980-1993 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, 1993 оноос Монголын үндэсний телевизэд орчуулгын киноны жүжигчнээр олон жил ажилласан. Н.Нэргүйбаатар гавьяат “Бид мартахгүй” киноны Жав, “Илүү сартай зун” киноны Дагва зэрэг дүрээр үзэгч олонд танигдсан ч дуу хоолой нь ард түмэнд илүү таниулсан хэмээн өөрөө ярьдаг юм. Ховд аймгийн Буянт сумын уугуул тэрбээр багадаа хэл муутай хүүхэд байжээ. Энэ тухайгаа “Яг…
И-монголиа цахим порталд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлт 66.5 хувьтай үргэлжилж байна. 2022 оны 8 дугаар сарын 1-ний Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны сангийн мэдээллээр 2-5 насны 150.735 хүүхэд байгаагаас 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 07.30 цагийн байдлаар 100.222 хүүхдийг цэцэрлэг хамруулах хүсэлтийг эцэг эх, асран хамгаалагчдаас илгээжээ.
Бен Аффлек, Женнифер Лопез нар сарын өмнө Лас Вегаст гэрлэлтээ батлуулсан бол тэдний мөрөөдлийн хурим 2022-08-20-нд болсон билээ. Хуримд уригдсан зочид бүгд цагаан хувцастай байсан юм. Бен Аффлекийн найман сая ам.долларын үнэтэй харшид болсон уг хуримд Женниферийн хоёр хүүхэд, Бен Аффлекийн гурван хүүхэд оролцсон. Өнгөрсөн баасан гарагт оройн зоогоор эхлэх тансаг хурим бямба гарагт хуримын ёслолоор үргэлжилж, ням гарагт зочдын хамтаар амралтын өдрөө хөгжилдөж өнгөрүүлсэн юм. 2000 оны эхээр анх болзож эхэлсэн. 2003 онд сүй тавьж хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хурим болохоос хэдхэн хоногийн өмнө цуцлагдсан түүхтэй. Салалтаасаа хойш 17 жилийн дараа эргэн нийлж, ийнхүү мөрөөдлийнхөө хуримыг хийж байгаа…
Монгол түмний зүрхэнд Цогт тайжийн дүрээр мөнхөрсөн Цагааны Цэгмид агсны бага хүү, МУГЖ Ц.Төмөрхуяг өдгөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчдийн нэг болсон. Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн Doctor уран сайхны киноны нээлтийн үеэр манай папараци дуран түүнийг дурандаа онцлон буулгалаа. Жүжигчин Ц.Төмөрхуягийн хувьд 1980-аад оны дундуур их хотын сайхан залуусын нэг байсан гэдэг. Тухайн үедээ л царайлаг, нуруулаг, авьяаслаг гэдгээрээ энэ цагийн Ангууч шиг охид бүсгүйчүүдийг хуйлруулдаг байсан гэнэ лээ.
Фантастик продакшний чадварлаг уран бүтээлчдийн нэг бол жүжигчин Ж.Алтаншагай. Дөнгөж 20 насандаа ихэр охидын эцэг болж байсан тэрбээр өдгөө дөрвөн охины эцэг болжээ. Эцэг хүний үүрэг хариуцлагыг залуу наснаасаа ухамсарласан тэрбээр удахгүй нээлтээ хийх “Зура-2” уран бүтээлд тогложээ. Уран бүтээл, барилгын материалын бизнес, ар гэрийн сайн аав зэрэг олон ачааг зэрэг үүрч үргэлж завгүй амьдардаг тэрбээр хоббиндоо үргэлж зав гаргадаг гэдгээрээ онцлогтой. Буудлагын спортоор хичээллэдэг түүнийг манай папараци дуран онцолж байна.
Одоогоос хэдэн жилийн өмнөөс “Зэвүүн яриа” ток шоугаараа олонд танигдсан хөтлөгч Оргил хэдийнэ олны танил болж кино урлагт хүч үзэх болжээ. Түүний тоглосон Doctor уран сайхны киноны нээлтийн үеэр манай сайтын папараци дуран түүнийг онцлон дурандаа буулгалаа. Хөтлөгч тодотгол дээрээ жүжигчин гуншин нэмэх холбон Оргил өдгөө ТВ8 телевизэд харьяалагдах болсон. Тэрбээр учир нь үл тайлагдах яриа, болсон явдлын талаарх нэвтрүүлгийг хийж олны анхаарлыг татаж эхэлсэн. Нэгэн хэсэг залуу дуучин Сэржээтэй дотносож, хамтран амьдарч байсан тэрбээр нэг л өдөр түүндээ “хаягдсан” гэх. Өөрийнхөө мөрөөдлийн бүсгүйг олсондоо азтай хэмээн зарлаж явсан тэрбээр ээж шигээ ааштай бүсгүйг эрэлхийлдэг гэсэн шүү, охидоо.
Монголын хип хопчдын дунд дахилт дуулж олноо танигдсан дуучин Ц.Үүрцайх буюу Үүрээ тун удахгүй тоглолтоо хийх сурагтай. Өнгөрсөн жил өөрийн хит дууны цомирлогоо амжилттай гаргасан тэрбээр тэнгэрт дэвшсэн ээждээ зориулж нэгэн шинэ уран бүтээл гаргажээ. Энэ тухайгаа тэрбээр “2011 онд хайрт ээж минь бурхны оронд заларч, амьдрал минь нулимсанд бүрэлзсэн юм… Ээждээ хэлж чадаагүй, хэлж амжаагүй сэтгэлийн гүн дэх үгсээ шигтгэж шивнэсэн мэт энэхүү дууг охин нь тандаа зориулж байна Ээжээ. Охиныхоо зүрхэнд та минь мөнхөд нар мэт гэрэлтэж, сэтгэлд минь залуу сайхан дүр чинь, хайр энэрэл тань мөнхлөгдсөн болохоор үрс бүхнийг таныхаа хайраар хайрлан байна. Хүн бүрийн ээж миний…
Монголын хүчирхэг зөн билигтэн, байгалийн авьяас, ур чадвартаа гайхагддаг үзмэрч засалч Л.Нямаа амьдралд хэрэгтэй зөвлөгөөг хүргэдэг билээ. Гоо үзэсгэлэн , загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог бүсгүйн эдлэл хэрэглэлээс гадна дээлийнх нь загвар, өнгө бусдаас онцгой байдаг. Түүний загварлаг дээлүүдийн материал нь л сая төгрөгөөр үнэлэгддэг гэсэн шүү. Үзмэрч бүсгүйн хувьд үндэсний хэв маягтай торгон хувцас өмсдөг бөгөөд тансаг эрхэмсэг түүний Монголжингоо загваруудаас сонирхъё.