Дэлгэцийн уран бүтээлд өөрсдийн авьяас чадвар, мэргэжлийн тодотголоороо ялгардаг продакшн бол Фантастик. Тус продакшны ерөнхий найруулагч Б.Тамирыг мэдэхгүй хүн ховор. Ардын жүжигчин ээжтэй, гавьяат жүжигчин аавтай түүний удам угсаа хэзээнээс урлагтай холбогдож ирсэн. Түүний аав МУГЖ О.Бат-Өлзийгийн хувьд хэдийгээр жүжигчин ч гэлээ, кино урлагийн уналттай үед хэд хэдэн киног амжилттай найруулж байсан түүхтэй. Тухайлбал, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны гол дүрийн охин аавынхаа араас гүйн ирээд “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм”…гэдэг энэ хэсэг одоо ч үзэгчдийн зүрхийг зүсэх шиг болдог. Энэ киногоороо О.Бат-Өлзий гавьяат өөрийгөө хэр сайн найруулагч гэдгээ харуулсан, мөн тамгалсан билээ.
Зохиогч: Эрхэм админ
Төрийн наадмын түрүү магнай, улсын аварга цолтон Увс аймгийн Давст сумын харьяат, Зэвсэгт хүчний 350 дугаар анги, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсийг танихгүй хүн ховор. Өдгөө 34 настай, дөрвөн хүүхдийн эцэг тэрбээр өнгөрсөн хавар өв уламжлалыг өвлүүлэн хадгалах зорилготойгоор МОНГОЛ ГЭР төслийг эхлүүлж буйгаа зарласан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат тариаланч Д.Төмөрпүрэвийн гэр бүлд сүүлийн үеийн бүрэн тавилгатай, монгол гэрийг барьж бэлэглэсэн байна. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Бүрэн Монгол төсөл найм дахь аймаг болох Ламын гэгээний өлгий нутаг Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Д.Төмөрпүрэв Х.Болортуяа нартаа өргөө цагаан гэрээ…
“360 градус” хошин нэвтрүүлгээс төрөн гарсан залуу жүжигчдийн нэг болох Г.Төмөрчөдөрийг манай сайтын папараци дуран онцоллоо. Түүний хувьд анх хошин жанраар тоглодог. Мөн дуучин Ононгын “Яаруулахгүй” дууны клинд жүжигчин Б.Баярмаатай тоглож байв. Г.Төмөрчөдөрийг анх олонд таниулсан “360 градус” нэвтрүүлэг нь Монголын анхны хошин мэдээллийн хөтөлбөр бөгөөд 2000 оны сүүлчээр найман настай балчраас наян настай буурлууд шимтэн үздэг нэвтрүүлгүүдийн нэг байв. Тус нэвтрүүлгийг Хөдөлмөрийн баатар Цэрэндагва, ардын жүжигчин Мэндбаяр нарын шавь Кино урлагийн дээд сургуулийн төгсөгч, оюутан залуус эфирт амилуулдаг байсан юм. “360 градус” хошин нэвтрүүлгээс хойш тийм төрлийн нэвтрүүлэг нэг бус удаа эфирт гарсан ч тус продакшны залуус шиг “хол”…
Монголын орчин үеийн хип хоп урсгалын нэгэн тод өнгө нь реппер Roockie буюу У.Мөнхбагана юм. Найзууд нь түүнийг Баганаа гэж дууддаг. Багануур дүүргээс гаралтай дуучин маань анх урлагийн замналаа хип хоп бүжгийн хамтлагаас эхлэсэн түүхтэй. Roockie арван жилийн сурагч байхдаа анхны дуугаа цацаж, BACKYARD тэмцээнд оролцож олны танил болж эхэлсэн түүний амьдралд хэцүү үе ч байсан гэдэг. Энэ тухайгаа нэгэн нэвтрүүлэгт тэрбээр ярьжээ. Тэрбээр “Миний уран бүтээлийн амьдрал үргэлж дардан байгаагүй. Сургуулиа төгссөнийхөө дараагаар уран бүтээлээ хийсээр байсан. Гэвч бусад хүмүүст хийх ажилгүй мэт харагддаг юм шиг байгаа юм. Нэг танил ах маань зүгээр байхаар барилга дээр ажил гээд, одоогийн…
Сүүлийн хэдэн жил кино урлагт “Этик” продакшн монгол залуусын үндэсний үзэл, өв уламжлалаа хамгаалсан сэдэвтэй киногоороо тэсрэлт хийх болсон. Тухайлбал, “Хүний цаана”, “Хэлгүй жим”, “Цуурхал”, “Амур”, “Үнэн хайр”, “Мардай” зэрэг кино нь үзэгчдийн талархалыг хүртээд буй. Тэгвэл тус продакшний жүжигчин, найруулагч, кино зохиолч Г.Даваазулын хамгийн сүүлийн үеийн имиджийг манай папараци дуран онцолж байна. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн нэгэн уран бүтээлийн үеэр шанаандаа эрвээхэй шивүүлж, зүүн чихэндээ загалмай зүүсэн нь олны анхаарлыг татаж байлаа. “Этик”-тэй уран бүтээлч гэгддэг түүний аав 1990-ээд онд найруулагчаар ажиллаж байсан гэдэг. Энэ тухайгаа тэрбээр “Манай аав 1990 оны үед кино найруулагч хийж байсан юм. Аавын нөлөөгөөр…
“Фантастик” продакшн жил бүр өөрийн гэсэн өнгө аястай шинэ содон кинонуудаараа үзэгчдийг байлдан дагуулдаг. Тэд энэ удаад “Зура-2” буюу Цурам ажиллагаа гэх уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж буй. Тун удахгүй нээлтээ хийх тус бүтээлд “Фантастик”-ийн даруухан хэрнээ дотортой, харизм сайтай жүжигчдийн нэг Б.Ганчулуун тоглож буй сурагтай. Түүний хувьд тэр бүр олны өмнө ил гарсан дүр аваад байхыг хүсдэггүй, арын ажлыг хамгийн сайн хийдэг гэдгээрээ алдартай. Б.Ганчулуун мэргэжлийн ур чадвараа одоогоос гурван жилийн өмнө продакшныхаа арван жилийн ойд зориулж бүтээсэн “37-р Точка” олон ангит киноны бага эрэгтэй дүү Болдын дүрээр харуулсан билээ. Ямартаа ч, гэнэн, хөгжилтэй дүр болох Болдыг дэлгэцэнд амьдруулсан…
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэв. Нийслэлийн харьяа газар, алба агентлагууд, дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг: -Манай байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хүндрэлтэй асуудал нь бульдозерийн хүрэлцээ хангамж юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинэ бульдозер оруулж ирэхээр тендер зарласан боловч компаниуд оролцохгүй байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол хогийн цэгүүдэд ажиллаж буй бульдозер эхнээсээ эвдэрсэн. Бас нэгэн анхаарал хандуулах асуудал нь халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөц юм. Цаг агаарын нөхцөл байдлын урьдчилсан тооцооллоор ирэх өвөл цас их унах төлөв гарсан. Тэгэхээр одоо байгаа…
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол тэргүүтэй тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд нар байлцсан юм. Энэ үеэр талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Улаанбаатар хот нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, технологийн төв болохын хувьд улсын нийт хүн амын тал орчим хувь нь оршин сууж, ДНБ-ний 70 орчим хувийг дангаар…
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа. 30 461 ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛОМЖООР ХАНГААД БАЙНА Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал хандуулсан нэгэн асуудал нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлт байлаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө. -Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 144 мянган хүүхэд бий. Тэднээс 100067 хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл баталгаажсан. Нийслэлийн удирдлагууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарснаар нийслэлийн хэмжээнд 30461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна. Үлдсэн 7130 орчим хүүхдийг энэ ондоо багтааж бүрэн цэцэрлэгт…
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн долоо хоногийн хугацаанд авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах санал гаргасан тухай Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн мэдээллээ. Тэрээр: “Замын хөдөлгөөний эрчим наймдугаар сарын 10-аас нэмэгдэж эхэлсэн. Нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас өндөр байна. Жилийн өмнө 418 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган авто машин хөдөлгөөнд оролцохоор байна. Тиймээс наймдугаар сарын 27, 28-наас эхлэн долоо хоногийн хугацаанд авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргаад…