Зохиогч: Эрхэм админ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр нэгдэж, 100 сая мод тарьж ургуулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд Ногоон хөгжил төсөл хэрэгжүүлж, дэргэдээ Ойн генетикийн нөөцийн төв байгуулсан. Ногоон хөгжил төсөл нь мод үржүүлэг, хөрс боловсруулалт, нөхөн сэргээлт зэрэг ойн иж бүрэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ энэ чиглэлийн мэргэжлийн ажилчин, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч байна. Төслийн нэгжийн санаачилгаар мэргэжлийн ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч бэлтгэх  сургалтыг “Цэцгийн гайхамшиг” төвтэй хамтран эхлүүллээ. Сургалтад эхний ээлжинд ШШГЕГ-ын ажилтан, хүмүүжигч нарыг хамруулан, ойн мэргэжлийн чиглэлээр ойлголт, мэдлэг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, сургалтад хамрагдсанаар ой хамгаалах, нөхөн сэргээх, модлог ургамлыг үржүүлэх, арчлах,…

Read More

Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал улсын хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нэгжүүд тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газартай хамтран нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнаар нийтийн эзэмшлийн болон авто замын дагуух ногоон байгууламжийг цэвэрлүүлж, зэрлэг ургамлыг зулгааж, хадах ажлыг эхлүүллээ. Тус ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг ногоон байгууламжийг дэмжих, иргэдийн эрүүл мэндэд…

Read More

Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийн ганхашгүй байр сууриа бий болгож чадсан “Тоонот” рекордс энэ жил дөрвөн жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол туургатан, зон олон нэгэн дээвэр дор оршин буйг илтгэх утга санааг илэрхийлсэн энэхүү нэрийн дор нэгдэн нийлсэн залуус олон улсын төвшинд хүрсэн уран бүтээл гаргах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж буй.  Тус лебелийн захирал, ерөнхий продюсер, саунд инженер Э.Дэлгэрмөрөнг энэ удаагийн ярилцлагын буландаа урьлаа.  – “Тоонот”-ын залуусын хувьд завгүй зун болж өнгөрлөө. Сүүлийн үед хийж байгаа ажлын тань тухай яриагаа эхлүүлье? – Тийм шүү. Бид дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан “21х21” төсөл санаачлан хэрэгжүүлсэн. Үүнийхээ хүрээнд 21 аймгаараа аялан тоглолт хийгээд ирлээ.…

Read More

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан. Сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй авто замыг сонгон засварлаж байна. Тухайн замуудын асфальт бетон хучилт хагарч, нүх гарч эвдэрсний дээр зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байна. Замуудын засвар, шинэчлэлийн хүрээнд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлаж, суурь болон өнгө асфальт бетон хучилт хийж, хэвтээ тэмдэглэгээ хийсний дээр авто зам дагуух явган хүний замыг хамтатган шинэчилж байгаа юм. Наймдугаар сарын 24-ний өдөр буюу өнөөдрийн байдлаар авто замын засвар, шинэчлэлийн ажил нийслэлийн хэмжээнд 77…

Read More

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, ирээдүйд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 12 сая тонн болгон нэмэгдүүлэх шинэчлэл үндсэндээ дуусаж, хөвүүлэн баяжуулах шинэ машинуудыг ажилд залган туршиж байна. Одоогоор Баяжуулах үйлдвэр, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар угсралтын цех, тоног төхөөрөмж нийлүүлэгч Америкийн компанийн мэргэжилтнүүд тоног төхөөрөмжид тохируулга зүгшрүүлэлт хийж хамтран ажиллаж байна. Шинэ машинууд ашиглалтын зардал бага, найдвартай ажиллагаа сайтай, өнөө болон ирээдүйд олборлох хүдрийн шинж чанарт…

Read More

Монголын баруун хязгаар болох Ховд аймгаас “Wall Street”-ийн хөрөнгө оруулалтын банкинд ажиллах мөрөөдөлдөө хүрсэн О.Батнайрамдал өдгөө улс төрд орж, УУХҮ-ийн дэд сайдаар ажилладаг. Боловсрол мэдлэгээрээ өнөө цагийн улс төрчдийг хол хаядаг тэрбээр Ховд аймагт төрж өсөж, тэнд дунд боловсролоо эзэмшсэн нэгэн. Ховд хотод наймдугаар ангиа төгсөөд Түрк сургуульд суралцахаар Улаанбаатар хотод анх хөл тавьж байсан тэрбээр сургууль гэхээсээ илүүтэйгээр хотод амьдарна гээд их баярлаж байсан гэнэ лээ. Тэрбээр дээд боловсролыг АНУ-д эзэмшсэн юм. 2008 онд АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Паул хотод Макалестер Коллежид Нобелийн энх тайвны шагналт Кофи Аннаны нэрэмжит тэтгэлэг авч тэнцээд сургуулийнхаа анхны монгол оюутнаар элсэн орж байжээ.…

Read More

Монголд орчин цагийн хип хоп урлаг хөгжөөд 30 жил болж байна. Хөгжлийнхөө явцад old school, new school, trap урсгалууд ч хүчтэй хөгжиж, Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер залуус хүч түрэн орж ирсэн. Тэдний төлөөлөл бол реппер Pacrap буюу Х.Ундрах юм. Түүний хувьд 2016 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн ч “Give me justice” дуу нь хип хопын гал тогоонд дутагдаад байсан old school урсгалын эргэн авчирсан гэхэд буруудахгүй. Pacrap тус уран бүтээлээс хойш “Рашаантын 18”, “Үр” нэртэй дуугаа гаргаад буй. Монгол дахь 2PAC-ийн хамаатан хэмээн өөрийгөө тодорхойлсон Pacrap Хөвсгөлийн Мөрөн хотынх.

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман, “Tiger airways” агаарын тээврийн компанийн Удирдах захирал Хо Юэн Санг нарыг хүлээн авч уулзлаа. Талууд Сингапур Улсын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Хотын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн долоодугаар сард Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалыг Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байсан талаар онцлов. Тэрбээр айлчлалын үеэр “Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болон Бүгд Найрамдах Сингапур Улсын “Си Пи Жи Интернэшнл” ХХК хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан болохыг дурдаад,…

Read More

Үзмэрч гэхээр бор гэрт утаа униар уугуулж, бусдаас даруухан амьдрахын нэр биш гэдгийг өөрөөрөө үлгэрлэж яваа бүсгүй бол үзмэрч Нямаа. Бусдын зовлонг үүрч, жаргах үр үндсийг тэтгэдэг тэрбээр тун загварлаг нэгэн. Өнгөлөг, загварлаг, техно стилийг өөртөө шингээж хувцасладаг түүнийг мэдэхгүй нэгэн урлаг, уран сайхны төлөөлөл гэж итгэдэг. Үнэндээ тэрбээр энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг. Өөрийнх өвөрмөц чадвар байгалийн нэгэн бүтээл гэдгийг нь өөрт нь сануулдаг учраас ийнхүү байгалийн тод өнгийг хувцаслалт, загвартаа шингээж хувцасладаг байхыг үгүйсгэхгүй. Түүний стиллэг хувцаслалттай гоёмсог гэрэл зургуудийг сонирхуулж байна.

Read More

Үндэсний соёл урлагийг хөгжлүүлэх, өв уламжлалыг дэлгэрүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан Соёлын яам хэзээд хэл ам дагуулсаар байдаг. Баян айлын хөрөнгөлөг хүүхнийг сайдаараа томилсон тус яамныхан саяхан болсон нэгэн арга хэмжээ дээр өөрсдийгөө “Илжигний яам” хэмээн бичсэн гэнэ шүү. Тодруулбал, агаарт лазер гэрлээр “Соёлын яам” гэж бичих гэж байгаад хариуцлаггүй ажилтнуудынхаа улмаас “Осёлын яам” хэмээн бичжээ. Осёл гэдэг нь орос хэлээр Илжиг гэсэн утгатай үг юм. Харин зарим нь энэхүү зураг эвлүүлэг хэмээж байна. Аль нь ч бай эвгүй л харагдаж байна.

Read More