Зохиогч: Эрхэм админ

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн 4-р шугамыг ашиглалтад хүлээн авахаар Улсын комисс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна.   44 дэх жилдээ хүдэр олборлож буй Эрдэнэтийн Овоо ордын ил уурхай гүнзгийрэхийн хэрээр уул геологийн нөхцөл хүндэрч байна. Хүдэр дэх зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг өсөж байгаатай холбоотой Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний гарц, борлуулалтын орлого буурах эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Үүний эсрэг авч буй арга хэмжээ бол үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж бүтээгдэхүүний өсөлт бий болгох. Энэ зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэр техник, технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажлыг үе шаттай амжилттай хэрэгжүүлж байгаагийн тод жишээ…

Read More

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов. Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм. Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид. Урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байгаа ажээ. Тун удахгүй эхлэх хичээлийн…

Read More

Өнөөдөр шинийн 29 лусын буулттай өдөр тохиож байна. Энэ өдөр Үзмэрч засалч Л.Нямаагийн лус савдаг бидний амьдралд хэрхэн нөлөөлж байдаг цөөн хором ярилцлаа. -Лус савдаг болон лусын хилэгнэл гэж юу вэ? Хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар тэр бүр мэддэггүй шүү дээ? -Уулын савдаг, уул усны шивнээ, хүн уулс хоёр амин хэлхээтэй байдаг. Эрт дээр үеэс уулс савдгаа хээрийн салхиар дуудаж, тэнгэртэйгээ ярилцаж, хангай дэлхийдээ олон олон зууны турш шүтэн барилдаж, мөргөж, дээдэлж, тахин шүтсээр ирсэн. Хүн төрөлхтөн лусын хилэгнэл лусын буулт, буцалт, ичилт гэдгийг мэдэхгүйгээс болоод лусын гай барцад болон жилийн дөрвөн улирал байтугай хэдэн үеэрээ гай гамшгийг учруулж байдаг. Одоо…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол хүртсэн Э.Амартүвшин болон эцэг, эх, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөв.

Read More

Фантастик продакшний шинэ уран бүтээл болох “Зура 2: Цурам ажиллагаа” уран сайхны кино нээлтээ хийхэд цөөн хоног үлдлээ. Энэ киногоор цоо шинэ адал явдал, шинэ түүх өгүүлэх юм. Зура II буюу “Цурам ажиллагаа” киноны богино хэмжээний трейлерыг харахад дүр сонголтыг super хийжээ. Тухайлбал “Зура 2: Цурам ажиллагаа”-нд шинэхэн гавьяат Ш.Доржсүрэн, шинэ цагийн гэр бүлийн жүжигчин Г.Баярхүү, Х.Отгонтунгалаг, шилдэг тоглолтоороо гайхагддаг жүжигчин С.Ариунбямба нарыг урьж тоглуулсан байна. Тэднээс ямар тоглолт, ямар характер, ямар дүр гарахыг киноны үйл явдлаас үзэж болох нь. Фантастик продакшн өнгөрсөн жилүүдэд “Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтаг богд” зэрэг түүхэн кинонуудыг хийж, олны хүртээл болгосон. Тус кинонууд хийц,…

Read More

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар цэцэрлэгийн баруун урд талд байсан зөвшөөрөлгүй гараашуудыг буулган, чөлөөлсөн талбайг ногоон байгууламж, авто зогсоол, чийрэгжүүлэлтийн талбай, явган хүний зам, дугуйн зогсоолоор тохижууллаа. Тус дүүрэг дэх зөвшөөрөлгүй 202 гараашийг буулгаж дууссан бөгөөд одоогоор чөлөөлсөн талбайнуудыг тохижуулах ажил үргэлжилж буй юм.

Read More

Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ. Тэрбээр 2018 онд Олон улсын дуурийн найм дахь удаагийн “Дуурийн од” буюу дуурийн “Оскар” шагналыг хүртэж байсан. Э.Амартүвшин өмнө нь, “Дуурийн дуучны хоолойг сопрано, меццо-сопрано, контральт, эрэгтэйг нь контртенор, тенор (цээл), баритон, басс (аргил) гэж ангилдаг. Хоолой тус бүрээс гурван хүнийг нэр дэвшүүлдэг. Энэхүү шагналд ид дуулж яваа дуурийн агуу баритон хоолойтой хоёр дуучинтай хамт нэр дэвшиж байгаа” хэмээн ярьж байсан юм. МУГЖ Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны…

Read More

Уран бүтээл төдийгүй хувийн амьдралаа холбож, урлагийн ертөнцөд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа олны танил хосууд нэлээд бий. Дуучин, жүжигчин, загвар өмсөгчдийн дунд өнгө гэрэл гялбасан эгэлгүй тэрхэн ертөнцөөс өөрсдийн хайр сэтгэлийг олцгоосон сонирхол татам түүх ч цөөнгүй байдаг. Тэгвэл тэдгээр хосуудын нэг нь “Шинэ үе” продакшины жүжигчин Н.Отгонтунгалаг гэх царайлаг бүсгүй ба түүний нөхөр болох жүжигчин Г.Баярхүү нар. Урлагийнхан дундаа ааш араншин, байгаа биеэ авч яваа байдлаараа “Юндэн гөөгөө” гэддэг жүжигчин Г.Баярхүү тун удахгүй нээлтээ хийх Фантастик продакшны бүтээл “Зура-2” буюу Цурам ажиллагаа кинонд дүр бүтээсэн сурагтай. Ингэхдээ тэрбээр анх удаагаа үзэсгэлэнт эхнэртэйгээ хамт нэг уран бүтээлд тоглосон аж. Энэ…

Read More

Монголын рок попын ертөнцийн амьд домгуудын нэг бол “Харанга”. Өдгөө 40-өөд жил урлагийн тогоонд чанагдаж буй тэд үе үеийнхээ уран бүтээлчдийн амьд шүтээн болсон. Тэгвэл дуучин А.Хишигдалай “Харанга”-аас хамгийн их хайрладаг эрхмээ нэрлэв. Тэр бол ая зохиогч, дуучин Чука буюу Чулуунбат. Дуучин А.Хишигдалай ая зохиогч Чукатай аав охин шиг дотно харилцаатай. Урлагт анх хөл тавихад нь хамгийн их зааж, зааварлаж өнөөгийн өндөрлөгт хүрэх замыг нь засч өгсөн хүмүүсийн нэг хэмээн хүндэлдэг гэсэн.

Read More

Эмоци хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг нярайлаад удаагүй байгаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа Улсын аварга О.Хангайд талархал илэрхийлжээ. Учир нь О.Хангай аварга түрүү наадмын байгаа зарж, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасгийг тохижуулсан юм. Энэ талаар жүжигчин бүсгүй “Энэ жилийн наадмын түрүү бөх, Улсын аварга О.Хангай ТОЁОТА брэндтэй хамтран ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулсан мэдээг уншаад пост хиймээр санагдлаа.Саяхан ахиад маамаалсныг ч хэлэх үү хүүхэд рүү чиглэсэн бүхий л зүйл анхаарлыг минь их татаж байгаа.ТОЁОТА брэнд жил бүрийн түрүү бөхийг автомашинаар урамшуулдаг байснаа өнгөрсөн жилээс эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болсон юм байна. Ингээд ч болтугай эх хүүхдийн эмнэлгээ сайжруулаад байвал ирээдүй болсон хүүхдүүдэд маань…

Read More