Зохиогч: Эрхэм админ

Бидний дотны хүн, анд найз Төмөрбаатарын Билэгжаргал цаг бусаар ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр том алаг нүдтэй, хайр татам гүн харцтай, хүн бүхний хайхыг татсан сэргэлэн цовоо өсөж торнисон аав ээжийн амин эрдэнэ, ахан дүүсийнхээ бахархалт нэгэн байлаа. 1995 онд Нийслэлийн тэргүүний 24-р сургуульд элсэн орж төгсөөд 2004 онд Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид элсэж, хүсэл зорилго нэгтэй олон охид хөвгүүдийн дунд орж, насан туршийн мөрөөдөл болсон мэргэжлээ эзэмшиж төгссөн юм. Оюутан ахуйдаа өөрийн ур чадварыг нээх, ахиулах бүхий л оролдогыг хийж кино, сурталчилгаа, клип гээд Дэлгэцийн урлагийн төрлүүдээр уран бүтээлийн гараагаа эхлэж, түүнээс хойш 30 гаруй…

Read More

Боловсролын яамны сайл Л.Энх-Амгалан сайдын шийдвэрээр энэ жил сугалааг “халж” бүх 2-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Өнөөдрөөс ихэнх цэцэрлэгүүд дахин баталгаажуулалт хийж, шээс, цагаан хорхойн шинжилгээг хүүхдүүдээс авч байна. Ихэнх цэцэрлэгүүд дахин баталгаажуулалтыг хийхдээ утсанд ирсэн мэссэжийг үндэслэж хүүхдүүдээ бүргэж байна. Хэрвээ тухайн эцэг эх хүүхдийнхээ цэцэрлэгийн бүртгэлийн мэссэжийг устгасан бол, дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандаж, дахин гар утасдаа авах ёстой гэнэ. Энэ нь нэг талдаа эцэг эхчүүдийн хариуцлаггүйг харуулж байгаа ч нөгөө талдаа Боловсролын хэлтсийнхэндээ ажил удаж буй хэрэг юм. Мөн хүүхдийн хаяг, овог нь адилхан байхад буюу нэг айлын 2-3 хүүхдийг өөр өөр цэцэрлэгт цахимаар бүртгэсэн асуудал гарсан.…

Read More

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-д танилцуулж байна. Тэрээр, 1. Шадар сайд С.Амарсайхан, 2. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, 3. Сангийн сайд Б.Жавхлан, 4. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, 5. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, 6. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, 7. Соёлын сайд Ч.Номин, 8. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, 9. Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах аж.

Read More

УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх үеэр О.Цогтгэрэл гишүүн үг хэллээ. “Насаараа шимтгэл төлчхөөд иргэд амьжиргааны доод түвшнээр тэтгэвэр авдаг ийм тогтолцоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллаж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам дэлгүүрийн худалдагч бэлтгэдэг. Хөдөөгийн малчдыг банкны хүүний дарамтад оруулдаг, тэр мөнгөөр сурсан хүүхэд нь дэлгүүрийн худалдагч болдог. Ийм л тогтолцоо хэрэгжиж байна. ХААХҮЯ, бүх мал нь шүлхийдчихсэн, 70 сая малтай 200 гаруй мянган малчин өрх нь орлого, ашиг гэж байхгүй. Улс орон даяар гоц халдварт өвчинд автчихсан. Сангийн яам нь хагас жилийн хугацаанд гурван удаа төсвийн тодотгол хийчихсэн. УУХҮЯ нь гадаадаас хөрөнгө оруулалт татсан зүйлгүй.…

Read More

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Залуучуудын холбооноос санаачлан “Формоо бэлэглэе” аяныг энэ сарын 24-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэд энэхүү аянаа үйлдвэрийн газрын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлж, цар хүрээг нь тэлсэн байна. “Хүүхэд бүхэн жаргалтай байг” уриан дор явагдсан уг аяны хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ, Дэнж, Говил, Баянцагаан, Яргуйт, Их залуу, Даваат, Наран, Шанд, Цагаанчулуут, Рашаант багийн амьдралын төвшин доогуур, өрх толгойлсон, олон хүүхэдтэй өрхийн 600 гаруй багачуудыг баярлуулжээ. Залуус хүүхдүүддээ сургуулийн дүрэмт хувцас авч өгөх боломжгүй олон эцэг, эхчүүдэд туслахаар багадсан формоо барьж ирсэн багачуудад чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Хотын дарга “Хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Мөн соёл, урлагийн арга хэмжээ буюу салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хөгжлийн загварчлал бол улсын нүүр царай. Аялал жуулчлал, бизнес инновацийн салбарт мөн чухал ач холбогдол өгч ажиллахыг хүсье. Эдгээр салбаруудад онцгойлон анхаарч, хамтран ажиллах өргөн бололцоо бий гэж харж байна” хэмээн өгүүллээ. Энэ үеэр Элчин сайд…

Read More

Эрүүл мэндийн яамнаас харвалт болон цус өтгөрөлтийн тухай мэдээлэл өгч байна. Эмнэлгийн тусламжийн газрын дарга, цусны эмч Ж.НАРАНГЭРЭЛ: -Иргэдийн дунд цус өтгөрөлт их байна гэсэн яриа, мэдээлэл гарч байна. Цус гэдэг нь судсан дотор бүх эд эрхтэнээр дамжин эргэлддэг өвөрмөц бүтэцтэй эрхтэн юм. Цус нь дотроо дүрст элемент болон шингэн хэсэгтэй. Энэ нь зохистой харьцаатай байж, энергийн хэрэгцээ болсон бодисуудыг түгээж байдаг. Гэтэл энэ харьцаа алдагдсаныг цусны өтгөрөл гэдэг. Эсийн хэлбэрийн цус өтгөрөл улаан эс ихсэх, тамхи татах, агаарын бохирдол, таргалалт, хүчилтөрөгчийн архаг дутагдлын үед үүсдэг. Мөн сийвэнгийн бүтцийн өөрчлөлт буюу шингэн хэсэгт уураг гарч ирэхээр өтгөрөл болдог. Гуравдугаарт, бүлэгнэлтийн…

Read More

“Хошин урлагийн” хамтлаг, продакшн хамтарсан “Намрын инээд” томоохон шоу тоглолтоо 9 -р сарын 5-6 нд “UB PALACE”-ийн концертийн их танхимд түмэн олондоо хүргэх нь нээ. Үзэгчдийн хүлээлтийг хэдийнэ үүсгээд буй хошин урлагийн нэгдсэн тоглолтонд “Шинэ үе” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, “Маск” продакшн, “Фантастик” продакшн мөн “Аглуу” Энтертайнментийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хошин урлагт хайртай үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх юм. Түүнчлэн шоу тоглолтод урилгаар МУГЖ С.Жавхлан, МУСТА Б.Болд, МУСТА Х.Мөнгөнцэцэг нар оролцож дуу хуураа өргөн барина. Дуунд дуртай ард түмэн нэгэн үдшийг инээдээр угтаж, дуугаар үдэхийг хүсвэл хайртай аав, ээж, ах дүү, найз нөхдөөрөө “Намрын инээд…

Read More

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр Төрийн ордонд зохион байгуулагдаж буй эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоо хэр байгааг өгүүлэх чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тэргүүтэй эмэгтэйчүүдийг зохион байгуулагчид нь “үхүүлжээ”. Учир нь тэнгэрт дэвшиж, өөд болсон хүний нэрийг тодотгож улаан өнгөөр дугуйлдаг билээ. Гэтэл тус чуулганд өөрсдийн бэлтгэсэн сэдвийн дагуу илтгэл тавих эмэгтэйчүүдийн нэрсийг ийнхүү дугуйлсан байна. Ийм энгийн зүйлийг мэдэхгүй “ёс суртахуунтай” хүмүүс Төрийн хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж байна гэдэг харамсалтай. Аливаа арга хэмжээний зочид, илтгэгчдээ онцолж тодруулмаар байвал, эхлээд наад захын бичгийн ёс зүй, мэдлэгтэй болох хэрэгтэй болов уу.

Read More

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар эрүүл мэндийн салбарыг ирээдүйд удирдах залуусыг бэлдэх зорилгоор Харвардын Их сургуультай хамтарсан нэг жилийн хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сараас боловсруулж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 35 хүртэлх насны 100 залууг Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдээс ил тодоор шалгаруулан хамруулах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн статистик, өвчлөлийн тархвар зүй анхан шат ба ахисан түвшинд, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, манлайлал, кризис менежмент, эх хүүхдийн эрүүл мэндийн бодлого, нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг хичээлүүдийг тэнхим, цахим хэлбэрээр Харвардын баг заах юм. Хөтөлбөрийг…

Read More