Зохиогч: Эрхэм админ

Орхон аймгийн Хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор Хот тохижуулах газарт орон нутгийн төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 тонны багтаамжтай 44 бункер, хог ачих 4 машиныг хүлээлгэн өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээлгэн өглөө. Уг бункерийг гэр хорооллын нэг гудамны 10-11 айлын дунд байрлуулах бөгөөд 24 цагийн хугацаанд хог татан авалтыг хийх юм. Уг ажил Булаг багаас эхэлж байна. Орхон аймгийн ИТХ-ын хуралдаанаар Хот тохижуулах газрын парк шинэчлэлд хоёр тэрбум орчим төгрөгийг баталсан билээ.

Read More

Үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ, сансрын холбоо, өргөн зурвасын сүлжээ, сансрын сүлжээ, гар утасны контентын цогц үйлчилгээг үзүүлж Монгол улсын эдийн засаг, мэдээлэл технологийн салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний групп компани болох “Юнител” компанийн ойн баяр өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр болжээ. Хүлээн авалт бүхий тус баярт оролцсон “Unitel”-ийн хэсэг ажилчид хоолны хордлогод өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл манай сайтад ирлээ. Мэдээллийн дагуу тус компанийн ойн баярт үйлчилгээ үзүүлсэн Номадсын Сүлжээний хамгийн анхны ресторан болох “Modern Nomads”-аас тодруулахад “ Өнгөрсөн долдугаар 31-нд тус компанийнхан үйлчилгээ авсан. Уг асуудал манайд хамаагүй. Мэргэжлийн хяналт болон бусад холбогдох…

Read More

Э М Г Э Н Э Л Дашийн БАТАА (1932-2022) Бидний хайрт ээж, эгч, эмээ, алдарт эх Дашийн Батаа 2022 оны 8 дугаар сарын 27- ны өдөр таалал төгсөж, үр хүүхдүүд бид бүхэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдов. Дашийн Батаа нь 1932 оны усан бичин жилийн хавар Дорнод аймгийн Давст сум (одоогийн Чойбалсан сум) дахь Минжүүрийн рашаан хэмээх жилийн дөрвөн улиралд газрын хөрснөөс халуун уур савсан байдаг тал хээрийн үзэсгэлэнт нутагт малчин ард Дашийн том охин болж мэндэлсэн. Тухайн цаг үеийн нийгмийн аясаар бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн боловч 1952 онд бидний аав Г.Цэндтэй өрх гэр үүсгэснээр 41 жил…

Read More

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн итгэлийг дааж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар сонгогдсон хүн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд гурван өөр яаманд сайдын албан тушаалд очих хувь заяа зөвхөн түүнд буй гэлтэй. Тэгвэл түүний арыг дааж, далдын ертөнцтэй холбон, хувь тавиланг нь засдаг үзмэрч удганыг бид энэ удаад онцолж байна. Тэр бол өнгө төрх, стиллэг имиджээрээ ялгардаг үзмэрч Нямаа. Улс төр, урлаг, спортын олны танил эрхмүүдтэй нууцаар уулздаг, арга, шид домоороо алдаршсан тэрээр эд баялаг, алдар нэр дууддаг лус, савдагуудыг аргадаж, тэднийгээ үйлэндээ ашигладаг гэнэ лээ. Удам дамжин өвлөгдөн ирсэн авьяас, хүчээрээ зон олны амьдрал хувь заяаг тэгшилж өгдгөөс…

Read More

Монголын үндэсний олон нийтийн телевизийн нүүр царай болсон чадварлаг нэвтрүүлэгч МУСГЗ Б.Ганбаатарыг танихгүй хүн ховор. Саяхан болсон нэгэн арга хэмжээний нээлт дээр ийнхүү манай згэрэл зурагчны дуранд өртлөө. Хүнгэнэсэн хоолойгоороо олны анхаарлыг татдаг түүний гэргийг Ц.Одончимэг гэж сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй бий. Тэднийх хүү охин хоёртой. Б.Ганбаатар Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат бөгөөд Бэрс дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгссөн. МУГЖ Дамчаа агсны отгон шавь нарын нэг ажээ.

Read More

Төр түшилцэж яваа хүмүүсийг зөвхөн УИХ-ын гишүүн, яам тамгын газрын дарга нар гэж ойлгодог. Тэгвэл тэдэнтэй эн зэрэгцэх үүрэг гүйцэтгэж яваа дэд сайд С.Мөнгөнчимэгийг онцолж папараци дурандаа буулгалаа. Түүний хувьд Сангийн дэд сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн орыг залгаж түүний албан тушаалыг “ногоон гэрэл”-ээр авсан юм. Түүнээс өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар тэрбээр ажиллаж байв. Дэд сайд С.Мөнгөнчимэгийн хувьд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн ухааны сургууль, АНУ-д Калифорниагийн Олон Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдаас Сангийн дэд сайдын алба руу шилжсэн нь түүнийг “Яам сэлгэдэг” гэх тодотголтой…

Read More

Монголын төрд өөрийнхөө “том” гэдгийг харуулж яваа Д.Сарангэрэл гишүүн өчигдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудалд очсон. Түүний хувьд У.Хүрэлсүхийн засгийн газарт ажиллаж байх хугацаандаа хоёр ч яамны сайдаар ажиллаад амжсан. Эргэн сануулбал, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд 2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Харин одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллахаар орж ирлээ. Үүнд иргэд олон нийт дургүйцэлтэй байгаагаа илэрхийлж, түүний “Явдаг ботокс”, “Албан тушаалд шүгэлсэн авгай”, “Эмэгтэй мэнгэт”, “ковидын тэрбумтан” зэрэг хочийг сошиалд зүүлгэх болсон. Тэгвэл иргэдээс хамгийн их дургүйцэлтэй нүүр тулгарч сайдын албан…

Read More

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн ажлыг дөрөвдэх жилдээ хийж буй бүсгүй бол Б.Оюунгэрэл. Өнгөрсөн 2022 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж олонд илүү танигдсан түүнийг саяхан болсон нэгэн арга хэмжээний үеэр манай сайт дурандаа буулгалаа. Өдгөө 44 настай түүний хувьд анх сэтгүүлзүйн салбараас өнөөгийн өндөрлөгт хүртлээ хөдөлмөрлөсөн нэгэн. Түүний хань 1990-ээд оны дундуур “од” байсан Сүнс хамтлагийн дуучин Эрдэнэзул. Тэд дундаасаа хоёр охинтой.

Read More

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ХАБЭА-н зөрчил дутагдлыг арилгаж, бүтцийн нэгжүүдэд ХЭМАБ-ын дотоод дүрэм журмыг мөрдүүлэхэд чиглэсэн 4-р шатны үзлэг явагдаж байна.  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс нь ХАБЭА-н 4-р шатны үзлэг шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг. Ингэхдээ сард 3 цехийг хамруулах хуваарь гаргаж, зөрчил дутагдлыг арилгуулж байгаа талаар хяналтын инженер мэдээллээ. Энэ сарын тухайд Баяжуулах үйлдвэр, Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Геологи хайгуулын экспедицэд төлөвлөгөөт үзлэг шалгалт явуулсан байна. ХАБЭА-н хэлтсийн Хяналтын инженер нь өмнө өгсөн акт, албан шаардлагынхаа биелэлтийг хянаж, илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулах албан шаардлага тавьдаг байна. Энэ сарын үзлэг шалгалтаар Геологи хайгуулын экспедицээс 50, Холбоо мэдээллийн…

Read More

Парламентийн суудалд дахин сонгогдсон гишүүдийн нэг бол Б.Саранчимэг. Мон Уран компанийн Б.Наранхүүгийн төрсөн эгч гэгддэг тэрбээр сүүлийн үед ихээхэн “ядарсан” бололтой. Гэрэл зургийн дуранд өртөх бүрдээ нүдээ аних болжээ. Магадгүй эргэлдсэн алаг нүдтэй учраас гэрэл гялбахад ийнхүү анидаг байхыг үгүйсгэхгүй. Түүний хувьд өнгөрсөн зуны амралтаа Европт өнгөрүүлж, Лэди Гага тэргүүтэй дэлхийн одуудын тоглолт үзэж яваагаа цахим хуудсаараа гайхуулж, дэлхийн алдартай хотуудаар аялж зугаалж яваагаа гайхуулж явсан. Өдгөө УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг санагдуулам түүний алаг нүдээ “алга хийсэн” гэрэл зургуудыг сонирхуулж байна.

Read More