Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолд “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсөн өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг тусгаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор оффисдоо “Baby lynx room” хүүхдийн өрөөг тохижуулан ашиглалтад орууллаа. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд компанидаа хүний эрхийн магадлан шинжилгээг хийлгэсэн. Тус магадлан шинжилгээний дагуу сайжруулалтын зөвлөмжид байгууллагынхаа ажилчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн өрөө байгуулах талаар тусгасан байсан. Тус хүүхдийн өрөөг хувцас солих хэсэг, хүүхэд хуурайлах тавцан, хоолны тавцан…
Зохиогч: Эрхэм админ
Бусад хүмүүс ярихаас үргэлж санаа зовж, хаалганы цаана л үлдэх ёстой гэж бодсоор ирсэн сэдвийг тэд хөндөн “Хүлээлгийн өрөө” подкаст хийж эхлээд дөрвөн жилийн ойтойгоо золгож байна. Сонсогчид ярьсан сэдвээс нь сэдэл авч сэтгэлгээний хүлээснээсээ тайлагдаасай, дахин тунгаагаасай гэж тэд хүсдэг. “Хүлээлгийн өрөө” подкастыг санаачилж, хөтлөн явуулж буй М.Аззаяа, Ц.Ариунаа хоёр өдгөө эх орондоо ирсэн бөгөөд энэ сарын 4-нд эвэнт зохион байгуулж, хосуудыг учруулж, хоёрыг уулзуулах гэнэ шүү. Тиймдээ эвэнтэд ганцаараа ч хамаагүй хүрээд ирээрэй гэж сонсогчдоосоо хүссэн байна.
Манай улсын хувьд хог ямар ч ангилан ялгалтгүйгээр хогийн “пүнкр”-т ирдэг. Үүнийг хог цуглуулагчид, ТҮК-ийн ажилтнууд, орцны жижүүрүүд, ААН-үүдийн үйлчилгээний ажилтнууд эх үүсвэр дээр нь ангилан ялгаад “мөнгө болгодог”. Мөнгө болох боломжтой хог нь зөвхөн хуванцар сав биш. Хөнгөн цагаан лааз, зэс, гууль, хайлш, архины шил гэх мэт боловсруулах, дахин ашиглах боломжтой хаягдлууд мөнгө болно. Тэдгээр хаягдлыг Улаанбаатар хотын 206 түүхий эд худалдан авах цэг мөнгө болгон хувиргадаг. Бусад төрлийн хуванцрууд тухайлбал шингэн саван, шампунь, кетчуп, моторын тосны сав гэх мэт/ хуванцрыг үйлдвэрүүд нэг кг-ыг нь 500-700 төгрөгөөр худалдан авдаг байна. Тэгвэл монголчууд хуванцрыг боловсруулан үрэл хэлбэрээр экспортолдог, эцсийн бүтээгдэхүүн…
Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Энэхүү зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилж буй. Хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна гэж өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бололтой. Уг асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар хэлэлцэх аж. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэд хотын дугаар авч ачааллыг улам нэмэгдүүлдэг үйлдлийг зогсоохоор төлөвлөж байгаа юм.
БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой хэргүүдийн талаар Nuuts.mn мэдээллийн сайт өнгөрсөн хугацаанд хэд хэдэн цуврал нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэсэн байдаг. Уг нэвтрүүлгийг тус хийсэн Nuuts.mn сайтын эрхлэгч С.Будрагчаа өчигдөр /2022. 09.01/ Ж.Соронзонгоос ярилцлага авахаар очоод Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн орос ажилчид болон эцэг эхчүүдийн зодуулж халдлагад өртжээ. Энэ талаар сэтгүүлч С.Будрагчаагаас тодруулахад “Ж.Соронзонгоос ярилцлага авах гээд ирсэн сургуулийн ажилчид нь ум хумгүй гарч ирээд аймшигтайгаар зодлоо. Манай сайтын камерыг эвдсэн” гэдгээ хэвлэлд мэдэгдсэн. Энэ үйл явдал нь монголын хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдэл мөнөөс мөн юм. Уг нь Монгол-Оросын хамтарсан…
Туркийн Истанбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна. Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 10 тамирчин хүч үзэж байгаа юм. Өнөөдөр тэмцээний өсвөр үеийнхний охидын 57 кг-ын жингийн суултын төрөлд Монгол Улсын тамирчин Х.Цолмон 127.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Х.Цолмон энэ тэмцээнд нийлбэр дүнгээр 337.5 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн тавцанд гарсан байна. Мөн газраас таталтын төрөлд 150 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр өдгөө 17 настай болохыг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Алдар спорт хорооны буудлагын тамирчин ОУХМ Г.Ганзориг Дэлхийн цомын алт, хүрэл медаль хүртлээ. БНСУ-ын Чанвон хотод пара буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн 8 дугаар сарын 15-25 – ны хооронд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ганзориг 50 метрийн Р4 дасгалд алтан медаль, хийн гар бууны 10 метрийн дасгалд 561 оноогоор хүрэл медаль хүртлээ. Энэхүү тэмцээнээс ОУХМ Ганзориг маань алт, хүрэл медаль хүртсэнээр парабуудлагын ДАШТ-д оролцох эрхээ давхар өвөртөллөө. ДАШТ-нд нь өндөр амжилт хүсэе!
Өнгөрсөн өвөл буюу энэ оны эхээр Хөгжлийн банкнаас зээлээ төлдөггүй аж ахуйн нэгжүүд, чанаргүй зээлдэгчдийн нэрсийг ил болгож, олон нийтэд зарласан. Үүнтэй холбоотойгоор нийгэмд маргаан өрнөж, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан үйл ажиллагаа нь сайнгүй байгаа бодит баялаг бүтээгчдээ зээл авчихаад өөр зорилгоор ашиглаж, мөнгө угааж буй этгээдүүдтэй адилтган “харлуулж” байна гэж шүүмжилж буй. Тэгвэл тус хэл амны буянаар олонд танигдаж, бизнесийнхээ мөн чанарыг харуулж чадсан бүсгүй бол яс боловсруулах Промон трейд ХХК –ийн эзэн Н.Оюунбат. Өдгөө 50 насны босго алхаж яваа тэрбээр дээрх банкнаас 18 тэрбум төгрөг авч, үүнийгээ үндэсний үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулсан гэх. Тэрбээр зөвхөн бизнес эрхлэгчээс гадна МАН-ын…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Хичээлийн шинэ жил бол хүүхэд бүрд шинэ алхам, шинэ зорилт авчирдаг сайхан өдөр гэдгийг Хотын дарга онцлоод “Энэ хичээлийн жилээс эхлэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатыг хэрэгжүүлэн, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс энэхүү хөрөнгө оруулалтыг эхлүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 2635 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаагаас ердийн ерөнхий боловсролын 137 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй…
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс найм хоногийн турш дугаарын хязгаарлалт хийж буй бөгөөд энэхүү хязгаарлалтын талаарх бодит мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-тай хамтран хүргэж байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаатай холбоотойгоор авто замын ачаалал урьд өмнөх жилүүдээс нэмэгдсэнээрээ онцлог юм. Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу дараах тайлбарыг өглөө. -Манай төвийн бүртгэлийн камерт бүртгэгдсэнээр 2021…