Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн /Канабис/ битүү скочдсон 3 кг орчим 4 ширхэг гялгар хар тортой ургамал, Мөн цаасанд боодолтой нунтаглаж хатаасан ургамлыг тээвэрлэж явсныг илрүүлсэн байна Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг, эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.
Зохиогч: Эрхэм админ
Өчигдөр 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр байсан. Энэ өдөр хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдийн хувьд чухал өдөр байсан гэхэд болно. Тэгвэл өчигдөр олны танил хүмүүсээс хэн хэн хүүхдүүдээ хэрхэн хүргэж өгснийг цахим хуудаснаа сонирхуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа өнөөдөр /2022.09.02/ ажлаа хүлээн авлаа. Аймгийн Засаг даргаар томилогдож буй Э.Болормаад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан нар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв. Энэ үеэр аймгийн Засаг дарга Э. Болормаа “Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно” гэлээ.
Та хүүхдээ цэцэрлэг сургуулийн хаалгаар яаруу сандруу оруулж өгчихөөд л гардаг уу. Түр азна, хүүхдээ үлдээж байгаа орчин тойроныг сайн ажигла даа! АНХААР! *Хүүхдүүд ангидаа ормогцоо хатуу хувцанцар хүйтэн сандал дээр нөмгөн цамц, хөнгөн хувцас, нимгэн тирко, дан өмдтэйгөө гар хөлөө хумхиад сууцгаахыг *Хүүхдүүдийн баас шээсийг үнэртүүлэхгүйн тулд нойлын өрөөнд үнэртэй шүршигч цацдаг эс бөгөөс жавeльоноор хамар ам цоргиж, хоолойг нь хорстол сэнгэнүүлэн угаасны улмаас өглөө зүгээр очсон хүүхэд орой нь ханиагаад гэртээ ирж байгааг *Хүүхдүүд унтаж амарч завсарлаж байх хооронд том том цонхуудыг нэвт онгойлгоход хүүхдүүд даарч байгааг огт харгалзаж тоохгүй байдлыг харсан уу? ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ *Сандалуудыг зөөлөвчтэй…
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан тус үйлдвэрт “100 бүтээлч ажил” аян өрнөж байна. Аж ахуй, үйлчилгээний цехийн санаачилгаар эхлүүлсэн тус аяны хүрээнд үйлдвэрлэл, техник технологи, нийгмийн харилцааны чиглэлийн 100 бүтээлч санал, төсөл төлөвлөгджээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл, бүтцийн нэгжийн гарцын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх бүтээлч ажил, үйл ажиллагаанд сайжруулалт, үр өгөөж бий болгохуйц шинэлэг шийдэл бүхий бүтээл, гадаад орчин, өнгө үзэмж сайжруулах шийдэл зэрэг олон ажлууд аяны хугацаанд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд 74.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт…
Хотын дарга Д.Сумъяабазар энэ шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна” гэлээ.
Нэр бүхий шүүгчдээс иргэн Н.Э гэгч нь шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжлох, сүрдүүлэх зэргээр зохисгүй байдал гарган нөлөөлөхийг оролдсон үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох хууль, журамд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. Иргэн Н.Э-ийн үйлдэлд цагдаагийн…
Нэр бүхий шүүгчдээс иргэн С.Т нь шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжилж, зохисгүй байдал гаргасантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан хүсэлт ирүүлснийг хүлээн авч холбогдох хууль, журамд заасны дагуу шүүгчийг төлөөлөн тухайн үйлдлийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т зааснаар Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлдэг. Цагдаагийн байгууллагаас иргэн С.Т-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн,…
Маргааш төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Эрс сэрүүсэж, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулав. Өнөөдөр 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур:…
“Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг 50 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс болгохоор төлөвлөн ажиллаж буй. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өнөөдөр /2022.09.02/ Цогтцэций сумын Шинэ суурьшлын бүсийн төлөвлөгөөтэй танилцлаа. Одоогоор Шинэ суурьшлын бүсийн нарийвчилсан цогц төлөвлөгөөг мэргэжлийн компаниудтай хамтран гаргаад байна. Дээрх төлөвлөлтөөр инженер техникийн шинэ суурьшлын бүсийг байгуулж, 2020-2030 онуудад зургаан чиглэлээр цогц бүтээн байгуулалтыг хийхээр нарийн тусгажээ. Тодруулбал, инженер технологи, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэл, ногоон хөгжил, боловсрол чиглэлээр шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх юм. Энэхүү төлөвлөлтийг Алсын хараа 2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,…