Зохиогч: Эрхэм админ

Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр солигдсонтой холбоотойгоор Засгийн газрын шинэ кабинетыг “Үндэсний эв, эе” гэсэн нь УИХ дахь АН-ын бүлгийг “дөрвөн гишүүн”-ээ Засгийн газарт ажиллуулаач гэсэн саналыг албан бусаар тавиад буй. Албан ёсны санал ирсэн тохиолдолд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг Тэргүүн шадар сайдаар томилогдох тухай яригдаж эхэлсэн. Тэгвэл тэргүүн шадар сайдын суудал горьлж яваа С.Одонтуяаг бид онцлон папарацидлаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсоны зэрэгцээ өдгөө АН дахь эмэгтэйчүүдийн холбооны дарга, УИХ-ын дэд даргын албатай. Тэрбээр өөрөө АН-ын угшилтай ч түүний нөхөр Г.Өлзийбүрэн МАН-ын гишүүн. Энэ утгаараа 2012-2016 онд АН төр барьж байх үед С.Одонтуяагийн нөхөр ганцаараа МАН-аас Газрын тосны газрын…

Read More

Завханы засаг дарга асан, ХААН банк, Төрийн банкны захиралаар ажиллаж байсан Даймаагийн Батсайханыг танихгүй, мэдэхгүй “завханчууд” үгүй. Тэрээр банкираас аймгийн засаг дарга болсон сонин, содон сонголт хийгээд зогсохгүй, Завхан аймгийн Загастайн давааны нүсэр бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгосон эрхэм. Мөн У. Хүрэлсүхийн танхимын цорын ганц сөрөг хүчний намын засаг дарга байсан хүн юм. Тэгвэл тэрбээр утсаа ч ухаад ажлаа ч амжуулдаг гэдгийг папараци дурандаа онцлон буулгалаа. Завхан аймагт бүтээн байгуулалт өрнүүлж, гудамж талбай, аймгийн соёлын ордон, эмнэлэг гээд баруун бүсэд хөгжлийг түргэтгэх бодлого хэрэгжүүлсэн засаг ноён гэгддэг Д.Батсайханд гавьяа их бий шүү.

Read More

Загварын ертөнцийнхнөөс дутахааргүй имиджээ бүрдүүлж, донжтой гоё сайхан хувцасладаг бүсгүй бол үзмэрч Нямаа. Тэнгэр газар аргадаж, түмнээс онцгойрох чадвартайгаа баталсан түүнд Төрийн томчуудаас эхлээд эгэл бор амьдралтай иргэд ч ажил амьдрал, үйлс бүтээлээ даатгах нь бий. Зарим муйхар хүмүүс далдын увидасаараа “далайлгаж” хоногийн хоолоо олдог гэж ойлгодог. Яг үнэндээ тэрбээр тэнгэр газар, лусын үйлээрээ өнөөгийн элбэг хангалуун амьдралаа бүтээгээгүй. Тэрбээр мод үржүүлгийн газартай бөгөөд бүхий л төрлийн мод, бут сөөгийг тарьж түүнийгээ бусдад борлуулдаг юм билээ. Үүгээрээ өнөөгийн энэ амьдралаа бий болгосноо ч нуудаггүй. Тэрбээр бага залуу наснаасаа хөгжилөөрөө тэргүүлэгч, ногоон орчинтой Европт амьдарсан учраас их хотоо ногоон байгууламж болгох…

Read More

Өнгөрсөн жилийн өдийд ХУД-ын 75-р дунд сургуулийг Олон улсын стандартад нийцсэн анхны сургууль хэмээн зарлаж байсан билээ. Японы буцалтгүй тусламжаар баригдсан тус сургууль 2400-2500 хүүхдийн хүчин чадалтай ч ачааллаа дийлэхгүй, анги танхим хүрэлцэхгүй байгаа тул 2022-2023 оны хичээлийн жилд 9-11 ангийн ахлах бүлгийн 300 орчим хүүхэд Хүнсний технологийн коллеж дээр дахин түрээслэж, суралцуулж байна. Гэвч тэдгээр сурагчдийн сурах орчин, эрүүл аюулгүй байдал, ариун цэврийн шаардлага хангахгүй байгаад сурагч, эцэг эхчүүд гомдолтой байгаа аж. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй анги ариун цэврийн өрөө хамтдаа бөгөөд ангиас гараад хоёр алхаад л ариун цэврийн өрөө рүү ордог гэнэ. Өндөр нуруутай хүүхдүүд бусдынхаа дээрээс шууд харахаар…

Read More

Засгийн газраас өнгөрсөн долоон хоногт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын даргаар томилох шийдвэр гаргасан. Гэсэн ч шийдвэр одоог хүртэл албажаагүйгээс Г.Ёндон ажлаа хүлээж аваагүй байгаа юм. Энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын зүгээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт чиглэл өгдөг. Тус газар хорооныхоо хурлыг хийх замаар ажлыг хүлээлцүүлэх процесс болно. Өмнө нь томилогддог, ажил хүлээлцдэг үйл явц бүх түвшинд туйлын хариуцлагагүй явж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогын уялдаатай холбоотой зүйл бүх түвшинд хаягдаж ирсэн. Бид ажил хүлээлцэх үйл явцыг нэг өдөр, нэг цагийн хугацаанд хийгдэнэ гэж боддогоо өөрөөр харах…

Read More

Өнгөрсөн бямба гарагт буюу есдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс артист Davaidasha, Morningstar нарыг хар тамхи, мансууруулах бодисын төрөл, сэтгэцэд нөлөөт ургамал хэрэглэсэн гэх үндэслэлээр түр саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл артист Davaidasha-гийн хувьд МУГЖ И.Одончимэгийн том охин З.Номууны найз залуу юм. Хар тамхины хэрэгт холбогдсон тэрбээр “Чи Чинь Нээрээ”, “Яг Чам Шиг” зэрэг дуугаараа залуусын анхаарлын төвд орж ирж байсан нэгэн юм.

Read More

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэн цэгнэдэг онцлогтой. Нийтийн тээврийн салбарт 23 ажил хийхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 73 хувьтай байгаа ажээ. Одоогийн байдлаар парк шинэчлэлт, тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шалгалт, шаардлагатай шатах, тослох материалын нөөцлөлтөд анхааран ажиллаж байгаа юм. Сурагчдын 158 автобус өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарч байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг 98 хувьтай асаж буй ажээ. САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 227 БОРЛУУЛАГЧИЙГ ШИНЭЭР СОНГОН ШАЛГАРУУЛАВ Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193…

Read More

2006 онд Айболат, Алмагүл нар нь гэр бүл болохдоо 838 м.кв газрыг хашаалан, байшин барьж амьдарч байгаад, дараа жил нь нөхөр Айболат нь уг газраа эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргасан бөгөөд Засаг даргаас уг газрыг эзэмшүүлэхдээ тэдний  амьдарч байгаа хашаалсан газрынх нь  хэмжээнээс багаар буюу 400 м.кв газрыг Айболат, Алмагүл нарт гэх бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр захирамж гаргажээ. 2019 онд сумын Засаг даргын захирамжаар Айболат, Алмагүл нарын бодитоор хашаалан амьдарч байгаа хэдий ч 2006 оны захирамжаар тэдэнд олгогдоогүй үлдсэн 438 м.кв газрыг нөхөрийн дүү болох иргэн Есболатад эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг иргэн Алмагүл эс зөвшөөрч, шүүхэд маргажээ. Айболат, Алмагүл нар нь…

Read More

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “ШД” ХХК“ мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас болон зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулахаар гаргасан албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Өнөрөөс уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийг Өнөр эс зөвшөөрч хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргааныг шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэх бөгөөд ийм маргааны хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзснаас…

Read More

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуул Францын саналд хариу өгчээ Манай талд 2 төрлийн санал ирснээс иргэншил болон шатрын холбоогоо солихгүйгээр легионер тоглогч болох ухаалаг сонголтыг хийх шийдвэр гаргалаа. Энэхүү сонголт нь цалин болон санхүүгийн дэмжлэгийн хувьд улсаа сольж, Францын нэрийн өмнөөс тоглох саналаас хамаагүй бага хэдий ч эх орны минь үнэ цэнтэй зүйрлэшгүй ээ. Би бол оюуны спортоос төрөн гарч буй шинэ үеийн төлөөлөл. Иймээс, эх орны маань ирээдүйн хөгжлийн итгэл найдвар болсон залуучууддаа амин хувиа хичээх үзлээс илүү алсын зорилготой байх үнэ цэнийг харуулахыг хүслээ. Монголоос хэд, хэдэн тамирчид өөр улсын нэрийн өмнөөс тив, дэлхийд өрсөлдөж байсан, байгаа…

Read More