Зохиогч: Эрхэм админ

Өнгөрсөн өдрүүдэд Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Цугтаа хэлэлцье” уулзалтыг зохион байгуулсан. Намынхаа нэртэй, нөлөөтэй гэх хүмүүсээ урилгаар оролцуулсан тус уулзалтад тэр бүр хэвлэлийн хараанд өртөөд байдаггүй ч, намынхаа хариуцлагыг биеэрээ үүрч явдаг эрхмүүдийн нэг болох Д.Анхбаяр оролцож харагдана лээ. Түүнийг папараци дурандаа онцлон буулгав. Түүний хувьд Ардчилсан намын Нарийн бичгийн дарга, улс төрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм. Гэвч “Цугтаа хэлэлцье” уулзалтад оролцсон тэрбээр хуралд ганц үг ганхийж хэлсэнгүй.

Read More

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өчигдөр хэвлэлд ярилцлага өгөх үедээ ёс зүйгүй үг хэрэглэж сэтгүүлчийг гарал, угсаагаар нь доромжилсон. Үүний дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүнийг ажлаас нь чөлөөлөх саналыг гаргана гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.

Read More

Ардчилсан Намын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Эрдэнэбат гэхээр хүмүүс бараг танихгүй байх. Харин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат гэвэл олон хүн түүнийг танина. Б.Хурцтай хамт эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн тэрбээр олны өмнө гарахаа больсон ч манайхан папараци дурангаас тэр бултаж чадсангүй. Г.Эрдэнэбат нь Завханы гаралтай. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн найз ойрынх нь хүмүүсийн нэг гэх.

Read More

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Түнхэл багийн Түнхэл тосгонд зөгийн аж ахуй эрхэлдэг М.Нарантуяа /Нара/-г нутгийн иргэд хөөж улмаар гэрт нь дайран орж, биед нь халдсан талаарх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цацагдаж байсан. Тэгвэл түүний биед халдсан этгээд шүүхээс ял сонсчээ. Энэ тухайгаа Нара өөрийн цахим хуудаснаа “Түнхэл дэх орон байранд минь шөнө үүрээр согтуу хөлчүү дайран орж, гэр бүлийнхний минь амар амгалан байдлыг алдагдуулаад зогсохгүй улмаар биед халдаж цохиж нүдэж, айлгаж ална тална гэж заналхийлсэн этгээдэд гаргасан гомдлын шүүх хурал өчигдөр Сэлэнгэ АЙмгийн Мандал Сум, Зүүн-Хараа хотод болсон. Тус этгээд Э-д 20н цагийн албадан сургалт болоод 10 хоногийн баричвлах шийтгэлийн…

Read More

Өнгөрсөн өдрүүдийн халуухан сэдвүүдийн нэг бол Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлууд юм. Хэвлэл мэдээлэлд ялгавартай хандаж, бусдын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд санаатай халдаад буй түүний талаар олны танил хүмүүс хэрхэн үзэл бодлоо илэрхийлснийг хүргэж байна. Жүжигчин Б.Навчаа: Хүүхэд маань сурдаг болохоор сэтгэлийн шаналалтай, гайтай юм аа Жүжигчин бүсгүйн бага охин тус сургуулийн бага ангийн сурагч. Охиноо тус сургуульд өгсөндөө бахархалтай явдаг жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Будрагчаа өөрөө л мөнгө өгий гэсэн юм байна шд. Үнэн худлаа гэж хэрэлдэж хэлэлцүүлж байхаар яг үнэн сурвалжлага хийгээд тодруулчих сэтгүүлч байвал их зүгээр байна .Цагдаа нь шалгасан бол дүгнэлт нь…

Read More

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг өнгөрсөн наймдугаар сард Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ гүйцэтгэсэн. Тус замд борооны ус зайлуулах шугам байгаагүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож, авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүд болоод явган зорчигчдод хүндрэл учирдаг байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар тус байршилд шугам сүлжээ угсралтын ажлыг хийсэн юм. 374 м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, зам хөндлөн сэтэлгээ хийж, хуванцар болон ган хоолой 374 метрийг байршуулж, ус хүлээн авах…

Read More

ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байсан, улмаар нийслэлд шилжин тус төвийн эрх бүхий албан тушаалд томилогдсон Б.Хүдэрболдод холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулсан, 22.4-т заасан бусдаас хахууль авсан, 22.10-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу буруутгасан байна. Б.Хүдэрболдыг АТҮТ-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын сүүлчээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тодруулбал,…

Read More

ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар ангиас өнгөрсөн сарын 8-нд оргосон хүмүүжигч А.Мөнхбатыг өчигдөр 01.00 цагийн үед цагдаагийн байгууллагын ажилтнууд баривчлав. Түүнийг Архангай аймгийн Тариат сумын нутагт ууланд бүгэж байгаад буух үед нь цагдаагийнхан саатуулсан байна. А.Мөнхбат хэн нэгний тусламжтайгаар гар утастай болж, улмаар найз нөхөд, танилуудтайгаа холбогдсон бололтой. Автомашинтай хүмүүс түүнийг дээрх сумын нутагт машиндаа суулгаж байх үед нь цагдаагийнхан очсон аж. Мал хулгайлсан хэрэгт ял шийтгүүлэн дээрх хорих ангийн ногооны хэсэгт ажиллаж байгаад оргосон А.Мөнхбат, Г.Сумъяабазар нарыг наймдугаар сарын 8-наас хойш эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн чиглэлд хууль сахиулагчид хайж байсан…

Read More

Хэвлэлийнхэнд тэр бүр нээлттэй байгаад байдаггүй улс төрч бол УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж. Нэгэн цагт ҮХАА-н сайд-аар ажиллаж байсан тэрбээр өдгөө “ Женко”-ын АН-д харьяалагдаж буй. Экс Ерөнхийлөгчөө цээжээрээ хамгаалдаг болсон тэрбээр ёстой л “зовох цагт нөхрийн чанар”-аа таниулж яваа нэгэн гэхэд болно. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг эрх мэдэлтэй байх үед нь хоорондоо таарамжгүй харилцаатай байсан гэдгийг намынхан нь хэлдэг. Харин Ерөнхийлөгчийн суудлаа өгөөд, эрх мэдэл нь буурах цагт тэд нөхөрлөж, дотноссон гэх яриа бий. Түүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зохион байгуулсан “Цугтаа хэлэлцье” уулзалтын үеэр онцлон дурандлаa.

Read More

Зоригтой, золбоотой улстөрчдийн эрин үе ардын болоод ардчилсан хувьсгалын эхэн үед үлдэж, өнөөдөр ердөө л цог шиг мөлийж, гөлчийсэн улстөрчдийн эрин үе эхэлсэн гэж үзвэл энэ нь яах аргагүй уйтгар гунигтай дүрслэл болж хувирна. Учир нь, цаг үе нийгмийн шаардлагаа дагаад эрх чөлөөний хатуу ширүүн тэмцлийн зам сонгох нь хийсвэр сөргөлдөөн мэт санагдахын дээр эрх чөлөөг эрхэмлэх үзлийг эрдэм боловсрол, арга барилын ололттой хослуулах нь элбэг болж. Мэдээж, үүний ард улстөрчдийн зөрчил болон зөв хийгээд мугуйд арга барил ч хамтдаа бичигдэнэ. Тэгвэл өдгөө улс төрд танигдсан 1980-аад оныхон дундаа глобал сэтгэлгээгээрээ гайхагддаг залуу бол С.Эрдэнэболд. Өнгөрсөн баасан гаригт Төрийн ордны…

Read More