“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь энэ сарын 6-7-нд шилжих шөнө ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд саатуулан хойшлуулшгүйгээр цагдан хорьж шалгаж эхэлжээ. Энэ талаар тус ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын албаныхан “Урьд шөнө Л.Эрхбаатар захирлыг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр цагдаагийнхан саатуулсан гэсэн яриа байгаа. Өнөөдөр ажилдаа ирээгүй болохоор уг яриа ортой байх” хэмээсэн юм. Л.Эрхбаатарт хахууль өгсөн хүн нь “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ аж. Тэрбээр Л.Эрхбаатарт 100 сая төгрөг өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 30 саяыг нь өгөөд ийнхүү баригдсан гэх мэдээллийг…
Зохиогч: Эрхэм админ
“Мандах наран зүгт нутаг минь байдаг юмаа Маргах юмгүй тэнд дулаахан байдаг юм…”хэмээн цээл хоолойгоороо дуулж олонд танигдсан Сүхбаатар аймгийн харъяат дуучин Д.Осгонбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулж, Ганга нууранд болдог хунгийн чуулганыг үзэхгүй байхыг хүсчээ. Тэрбээр, ” Сүхбаатар аймгийн Ганга нууранд болдог хунгийн чуулганд битгий яваач ээ хүмүүсээ. Нүүдлийн шувуудийн хувьд манай оронд ирж зусч үржээд сэрүү орохоор дулаан орныг бараадан нүүнээ. Тэр нүүдлээс өмнө сүрэглэн, явах бэлтгэлээ базаанаа. Та нар ч гэсэн аяллын баг бүрдүүлдэг шиг. Тэгээд биесээ бэлднээ, энэ зуны ангаахайнууд бас хамт явнаа. Хоол хүнс, хүч тамир гээд бүгдийг нөөцөлж аваад эндээс хятад, солонгос зарим нь тэрнээс…
Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн “One championship” холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтага нарын 600 сая төгрөгийн бооцоот халз тулаан удахгүй болно. Тэднийг папараци дурандаа онцолж байна. Халз тулааныхаа талаарх анхны хэвлэлийн хурлаар нэгнийхээ муу муухайг дуудаж байсан тэд ер нь бол дажгүй сайхан харилцаатай найзууд гэдгийг уншигч та дараах зурагнаас харж болох нь ээ. Энэ сарын 9-ний баасан гарагт 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох тэдний халз тулааны тасалбар 60.000 төгрөг, 70.000 төгрөг, 80.000 төгрөг, 200.000 төгрөг, 300.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Нийт бооцоо нь 600 сая төгрөг.
Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг энэ жил 41 настай. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас төрөн гарсан тэрбээр СТА цол, тэмдгээ тухайн үеийн Соёл, спорт аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд буцааж байсан удаатай. Өдгөө өөрийн олон дэлгэцийн уран бүтээлтэй болсон тэрбээр энэ сарын 9-нд тулаанч З.Шинэчагтага, боксчин Цэнд-Аюуш нарын халз тулааныг зохион байгуулж буй. Бие нь жижигхэн ч бэлчээр томтой нэгэн гэдгээ алхам тутамдаа харуулж явдаг түүнийг папараци дурандаа онцолж буулгалаа. Түүний хувьд драмын жүжигчний анги төгссөн нэгэн. Түүнээс нэгэн сэтгүүлч “Мэргэжлийн /драмын/ уран бүтээл хийе гэж боддог уу? ” гэж асуухад “Энэ талаар бодоогүй биш бодсон. Драмын жүжигчин болгон сонгодогт тоглохыг хүснэ. Гэхдээ…
Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж баталснаар ирээдүйн 15 жилд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр тодорхой болсон. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон үндсэн чиглэлээ тав, таван жилээр багцлан төлөвлөж, амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Уул уурхайн үйлдвэр оршин тогтнохын үндэс болсон эрдэс баялгийн нөөц өсгөх ажилд сүүлийн таван жилд 30 орчим сая ам.доллар зарцуулж, геологи хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлсний үр дүнд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2.9 тэрбум тонн хүдрийн нөөцтэйг шинэчлэн тогтоож, Монгол Улсын Эрдэс баялгийн нөөцийн нэгдсэн санд бүртгүүлэн баталгаажуулав. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр батлагдсан нөөцийн хүрээнд өнөөдрийн хүчин чадлаар цаашид 60-70 жил…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Ажиа гэгээн Лувсантүвдэнг хүлээн авч уулзлаа. Ажиа гэгээн Лувсантүвдэнгийн санаачлан, үүсгэн байгуулсан “Ахмадын хөгжлийн төв” наймдугаар сарын 27-нд албан ёсоор үүд хаалгаа нээсэн билээ. Яармаг дахь Үндэсний архивын газрын чанх урд баригдсан тус төвд номын сан, чийрэгжүүлэх өрөөнүүд, саун, рашаан эмчилгээ, бүжгийн танхим зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэхээр, олны хандив, дэмжлэгээр байгуулсан бөгөөд “Ажиа гэгээний настныг идэвхжүүлэх сургалтын төв” буюу АГНИСТ хэмээн нэрлэжээ. Ажиа гэгээний зүгээс тус ахмадын хөгжлийн барилгыг төвлөрсөн дулааны шугамд холбох хүндрэлтэй байгаа. Иймд улс нийслэлээс энэ тал дээр дэмжиж ажиллахыг хүссэн юм. Ахмадын хөгжлийн төвийг санаачлан, үүсгэн байгуулсанд…
Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар /НЗДТГ/-ын дарга И.Баатархүү Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар, Бодлогын баримт бичгүүдийн 2022 оны хагас жилийн гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээлэл, “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний санал, албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт зэргийг НЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар танилцуулав. Мөн дээрх ажлуудын хүрээнд харьяа байгууллагуудын удирдлагууд санал солилцсон юм. Уулзалтын төгсгөлд НЗДТГ-ын дарга Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг…
Өнөөдөр “Фантастик” продакшн Өргөө кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэх гэрээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, тэд “Манай Фантастик продакшны 15 дах уран бүтээл “Зура 1” гэх кино Боловсрол телевизээр орон даяар цацагдсан. “Зура 2” маань энэ есдүгээр сарын 09-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Мэдээж бизнесийн байгууллагын хооронд гэрээ хийдэг. Хоёр талын байгууллага хоёр талаасаа тохиролцох хэрэгтэй. Уран бүтээлчид сайн уран бүтээл хийхэд маш их зардал гаргадаг. Түүнийхээ зардлыг эргэж олохын тулд маш их эрсдэл үүрч ордог. Өргөө кино театрын талаас гаргасан гэрээтэй бид санал нийлээгүй. Зөрүүлээд бид өөрсдийнхөө саналыг өгсөн. Хоёр талаасаа тохиролцоод Монгол Улсын бүх кино…
Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-ын ажилтнууд илрүүлэн, албадан гаргалаа. Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын нэр бүхий таван иргэн манай улсад аялах зорилготой хэмээн зөвшөөрөл авч “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан аж. Гэвч хяналт шалгалтаар тэдний авсан визийн зөвшөөрөл хуурамч байсан нь Монгол Улсад нэвтрэх виз олгох үед батлагджээ. Тиймээс ГИХГ-ын ажилтнууд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.6-д заасан “Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн” гэх үндэслэлээр албадан гаргаж, Монголд таван жилийн хугацаанд дахин…
Архангай аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр руу энэ сарын 5-6-нд шилжих шөнө нэг хүн ангийн буугаар удаа дараа буудсан хэрэг гарчээ. Орон нутгийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр шөнө мотоциклтой хүн цагдаагийн тасгийн байрны ойролцоо 100 орчим метрийн зайтай зогсоод ангийн том буугаар хоёр ч удаа буудчихаад зугтсан гэнэ. Болсон явдлын талаар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэнээр ажлын хэсэг Тариат сумд өчигдөр очиж шалган гэм буруутай байж болзошгүй хүнийг саатуулсан аж. Уг хэргийг Тариат сумын Бөөрөлжүүт багт оршин суудаг, 38 настай Н.Ш гэх эр үйлдсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан сэжиглэн саатуулж шалгаж байна. Тэрбээр айлаас карбин буу, сумтай…