Зохиогч: Эрхэм админ

Өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийг нэг дор тольдож, хүмүүний үйлийн үр, цаашдын зам мөр, хувь тавиланг засдаг онцгой авьяастнуудын нэг бол үзмэрч Нямаа. Төрийн өндөрлөгүүдээс эхлээд түмэн олон түүнд үзүүлж харуулж, зам мөрөө даатгахын тулд багагүй оочер дараалал үүсгэдэг юм билээ. Зөвхөн мэргэ төлөг, үзмэрээр өөрийн амь зуулгаа залгуулдаг гэж түүнийг ойлгож болохгүй. Өөрийн гэсэн мод үржүүлгийн эдлэнтэй түүнд элбэг дэлбэг амьдрах тавилан харамгүй заяасан. Түүний нэг өдрийн өнгийг манай папараци дуран онцлон буулгаснаа хүргэж байна. Хөлөөсөө толгой хүртэл нэг брэндээр гангардаг гэдгээ гайхуулдаг түүний өчигдрийн look нэг ийм. Гутал хувцсаас гадна, малгай, цүнх гээд бүгдээрээ дэлхийн алдарт брэнд…

Read More

“Molpedia” нэрээр сошиал орчинд видео контент бүтээдэг Б.Гансүхийг танихгүй хүн ховор. Хэдэн жилийн өмнө “40-өөс дээш насныхан “алга болж” байж эх орон маань сайхан хөгжих юм шиг санагддаг ” гэсэн гарчигтай ярилцлага нь олны анхаарлыг татаж, түүнийг багагүй шүүмжлэлд оруулж байсан. Сошиал орчинд идэвхтэй ажилладаг, залуу үеийн төлөөлөл болсон тэрбээр “Молко” уран сайхны киноны нээлтэд оролцохдоо гараа гэмтээсэн байсныг манай папараци дуран онцлон буулгалаа. Б.Гансүхийн хувьд уул уурхайн инженер мэргэжилтэй ч, мэргэжлээсээ илүү сонирхолоороо ажиллахыг илүүд үзсэн нэгэн.

Read More

“Би хулгайлсан шорлог идмээр байна”, “Би ямар идье гээд байгаа юм уу. Хүүхэд чинь л идье гээд байна шүү дээ”. Энэ хэсэгхэн текстийг уншингуут уншигч та бүхэнд нэгэн контентын хэсэг санаанд тань орж байгаа нь мэдээж. Энэ бол “Аlagaa&Nyamka” хуудсаар дамжуулан уран бүтээлээ хүргэдэг залуусын бэлтгэсэн контентуудын нэг нь. “Анхлан авьяаслаг монголчууд” шоунд оролцож байсан тэдний нэг Алагаа буюу Ц.Энхтулгыг парараци дурандаа онцлон буулгалаа. Энэ залуугийн хувьд нөгөө хэдээсээ хамгийн царайлаг нь гэх дүгнэлтийг охид бүсгүйчүүд өгдөг. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн тэрбээр гэр бүлтэй, үр хүүхэдтэй эцэг хүн гэсэн шүү.

Read More

Маск продакшны жүжигчин Х.Цасчихэр, УДЭТ-ийн жүжигчин Э.Тодгэрэл нар “Риакшн” продакшныг байгуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл залуу уран бүтээлчид энэ удаа “Чамд би хайртай” мюзикл жүжиг тайзандаа гаргахаар тун завгүй байгаа сурагтай. Тэд энэ талаар өөрсдийн сошиал хуудсаар мэдээлж байсан. Тус жүжиг нь есдүгээр сарын 15-наас тайзнаа гарч эхлэх аж. Харин өнөөдөр өглөө Э.Тодгэрэл өөрийн албаны цахим хуудастаа “ Энэ өглөөний бас нэг гэнэтийн бэлэг байлаа. Баярлалаа үл мэдэх эмэгтэй” гэж пост оруулсан нь олны анхаарлыг татаж буй. Учир нь тэдний тайзандаа гараагүй жүжгийн тасалбарыг 6 сая төгрөгөөр нэгэн нууц бүсгүй худалдан авч, ивээн тэтгэгч болжээ. Гэхдээ тэрээр яг хэн…

Read More

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2022.09.09/ боллоо. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна. Засгийн газрын 2018 оны 242 тоот дээрх тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулагдсан бол 2019 оны 304 тоот тогтоолоор тус компанийн 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлж, төслийн санхүүжилтийг хариуцах үүрэг өгсөн. Үүний дагуу Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төсөлд өнөөдрийн байдлаар 2,1 их наяд төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй,…

Read More

‘Молко’ УСК 2022-09-08-нд циркийн усан оргилуурын урд нээлтээ хийлээ. Нийт 10 ангит уг УСК-ны эхний ангийг өчигдөр олон нийтэд үзүүлсэн юм. Нээлтээ гадаа шинэлэг байдлаар хийсэн тус киноны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Read More

Өчигдөр оройн /2022.09.08/ 17:00 цагийн орчин Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлгийн долоон давхраас эрэгтэй хүн унаж нас барсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгахад амь хохирогч нь ШШҮХ-д ажиллаж байсан цагдаагийн ажилтан 30 настай, эрэгтэй н.н байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тэрээр уг эмнэлэгт хэвтэн эмлчүүлж байсан аж. Өндрөөс унаад амьд байхад нь түүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн ч бэртлээ даалгүй өөд болсон байна.

Read More

Дэлхийн Монголчуудын “MGLRADIO 88.3” радио сүүлийн жилүүдэд эрчээ авч, олон сонсогчдын талархалыг хүлээж буй. Ирэх бямба гаригт буюу энэ сарын 10-нд “Амьдаараа арай өөр” нэртэйгээр сонсогч нартайгаа уулзах өдөрлөгийг тус FM-ээс зохион байгуулахаар болжээ. Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, дуу хоолойтой, харизмтай хөтлөгчтэй тус FM-ийнхнээс хөтлөгч Мийгаа хэмээх алаг нүдэн энэ бүсгүйг сонирхох хүн олон. СУИС-ыг дүүргэсэн түүнийг ганц бие гэдгийг мэдэхгүй хүн ховор. Дуу хоолой шигээ зөөлөн төрхтэй, тэрбээр амьдрал дээр хөгжилтэй, “галзуу”-гаараа гайхагддаг юм билээ.

Read More

Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, өнгөрсөн зун монголын хамгийн тансаг хуримыг хийсэн олны танилуудын нэг болж, бал сараа Итали Ромд тэмдэглээд ирсэн. Хосуудын хувьд хоёр охинтой. Тэгвэл  топ бүсгүйн 34 насны төрсөн өдөр тохиож байна. Түүний хувьд өдгөө үл хөдлөх хөрөнгийн Remax агентлагт багагүй амжилт үзүүлж чадварлаг бизнес леди гэдгээ харуулж яваа. Харин түүний нөхөр Б.Одбаярын хувьд “Brainstorm” брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Мисс Э.Сэлэнгэ загвар тайзнаа алхахаас гадна өнгөрөгч 2018 онд нээлтээ хийсэн “Single ladies 3” уран сайхны кинонд…

Read More

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ дээл, малгай бүстэй зургаа цахим хуудаснаа нийтлэжээ. Түүний зургийг хэн бүхэн “Хэзээ үеийн шилийн эр вэ” хэмээн уулга алдах нь энүүхэнд. Г.Занданшатар гишүүний хувьд Төрийн гурван өндөрлөгөөс хамгийн “үнэнч”-ээр боловсрол эзэмшсэн гэгддэг нь хүлээн зөвшөөрөгддөг. Энэ утгаараа хамгийн тулгатай улс төрч гэж нэрлэгдэх нь бий.

Read More