Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг сурган хүмүүжүүлэгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар Боловсролын сайд цахим хуудастаа бичиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Оросын талд хүргүүлэхээ мэдэгдсэн. Үүний дагуу шуурхай арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан билээ. Тэгвэл Ж.Соронзонгийн нөхөр Н.Лүндэндорж “Сайд хүн изгаар мизгаараар шийдвэр гаргах нь буруу байхаа.Сэтгэлийн хөдлөл, хөөрлөө дарж сурснаар л улс төрч болдог юм гэсэн” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Түүний нөхрийг хүний аминд хүрчихээд үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, шүүгдэгчийн ширээний ард суугаагүй, ял сонсоогүй, хэргээ хүлээгээгүй нэгэн гэдгийг сэтгүүүч Будрагчаа дэлгэж байсан билээ. Ямартай ч тэд цахим хуудсанд байр сууриа илэрхийлж…
Зохиогч: Эрхэм админ
МУГТ М.Уранцэцэг Холимог тулааны аваргын бүсийн төлөө Амбер Тэррельтэй өнөөдөр тулалдаж яллаа. Тэрээр “Нэгдүгээр үе дээр дуусгая гэж бодсон ч хоёрдугаар үе рүү орлоо. Үүнээс цааш надад маш том амжилтууд байгаа. Бодсон зүйл их бий. Ялсандаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Peak Fighting” холбооны 52 кг жинд Америкийн тамирчин Амбер Тэррельтэй тулалдсан юм. Тэрээр цэвэр ялалт байгуулж, Amateur аваргын аваргын бүсээ авлаа. Энэ нь түүний “Холимог тулаан”-ы аваргын бүсний төлөөх анхны тулаан юм.
Их Британийн талийгаач хатан хааныг оршуулах төрийн ёслол есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотын Уэстминстер Аббэйд болох тов гарсныг Букингэмийн ордноос мэдээлжээ. Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хаан болох Элизабет өнгөрсөн Пүрэв гарагт Шотландын Балморал шилтгээнд 96 насандаа таалал төгссөн юм. Хатан хааны оршуулга нь сүүлийн 60 орчим жилд Британид болоогүй төрийн оршуулга болох юм байна. Мөн энэхүү үйл явдлын хамгаалалт нь Их Британийн түүхэнд хамгийн том аюулаас хамгаалах арга хэмжээ болохоор байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ. Хатан хааны оршуулгын ёслолд сая сая Британичуудаас гадна дэлхийн олон орны хүндтэй зочид оролцох юм. Тус улс хамгийн сүүлд 1965 онд ерөнхий…
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 72 тохиолдол батлагджээ. Үүнээс 43 нь Улаанбаатарт 29 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,112 болов. Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд Өмнөговь аймагт 28, Архангай аймагт нэг тохиолдол илэрчээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 139 хүн эдгэрсэн бол одоогоор нийт 1,784 хүн хяналтад байна.
Хар тамхи удаа дараа хэрэглэж, мансуурч улмаар дахин хэрэглэхийн тулд мөнгө олох зорилгоор бусдыг санаатай уруу татаж бүлэглэн хар тамхи зардаг болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон найман этгээдэд холбогдох хэрэг шүүх дээр таг гацав. Хар тамхи борлуулдаг этгээдүүдийн хэргийг 1 жил 6 сарын өмнө Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Гэтэл эл онц ноцтой хэргийг тус шүүхийн шүүгч Д нь өнөөдрийг хүртэл шийдээгүй, мэдээлэл өгөхгүй хэвээр байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д нь хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдээс авлигал авч хэргийг дарсан байж болзошгүй мэдээлэл бий. Тодруулбал, Хар тамхи наймаалдаг М.Б, Б.Б, Г.Х,…
Жил бүрийн есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг Орхон аймгийн ЦАУЗБК-оос зохион байгуулдаг билээ. Орхон аймагт өөрийн биеэр хэлмэгдсэн нэг, хэлмэгдэгсдийн үр хүүхэд ач зээ нарын төлөөлөл 89 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд энэ өдөр тэдний төлөөлөлтэй уулзаж, Орхон аймгийн ЦАУЗБСК-оос хийгдэж буй ажлыг танилцуулж, мэдээлэл өглөө. Мөн Монгол улсын Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөж, Орхон аймгийн Хутагт ламын Ганданшаддүвлин хийдэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хойдын буянд ерөөл хурж, мандал өргөсөн юм. Түүнчлэн 2022.09.05-2022.09.10-ны өдрүүдэд “Түүхээ эргэн санацгаая!” аяныг өрнүүлж, БШУГ-ын түүх, нийгмийн ухааны мэргэжлийн багш нарын баг Орхон аймгийн музейн…
Жүжигчин, найруулагч Р.Алтансүхийн найруулсан “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны кинонд туслах дүрээр олны танил болсон залуу жүжигчин Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээг та андахгүй биз ээ. Сүүлд “Гэрэлт ертөнц”, “Цагаан сүүдэр” кинонуудад өөрийгөө эвдэж тоглосон түүнийг урлагийн томчууд үнэлдэг.Тэгвэл тэрээр Соёл урлагийн ажилтны баяраар энгэртээ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Урлагийн бурхан Янжинлхам үргэлж ивээж байх болтугай.
Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр /2022.09.10/ боллоо. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн уг нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцов. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг ажлуудын тухай мэдээлэл өгснөөс гадна Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгийг хэллээ. Өдөрлөгийн үеэр компанийн үйл ажиллагаа болон компаниас хэрэгжүүлж…
Дуучин Үүрээгийн тоглолт UG паласыг дүүргэж гайхалтай сайхан боллоо. Олон сайхан хит дуу эгшиглэсэн нэгэн үдшийг фэнүүдтэйгээ өнгөрөөж мөн гэрлэх санал авч тэрээр хамгийн аз жаргалтай эмэгтэй байв. Сонирхуулахад түүний нөхөр Хар тас хамтлагийн дуучин Пүүгий энэхүү тоглолтыг зохион байгуулж эхнэртээ мөрөөдлийг нь бэлэглэлээ.
Монгол Улсын төрийн соёрхолт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Далхаагийн Норовын “Паанаг” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Ноён солиот” уран сайхны киноны Паанагийн дүрээр цэнхэр дэлгэцийн уран бүтээл сонирхогч, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Д.Бямбацогтыг танихгүй хүн ховор. Үзэгч олноо Салхи Дамбий хэмээн алдаршсан түүнийг бид “Молко” уран сайхны киноны нээлтийн үеэр онцлон дурандаа буулгалаа. Түүний хувьд монголын урлагт 30 гаруй жил зүтгэж буй ч Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртээгүй л яваа. Төрсөн нэрнээс нь илүү бүтээсэн дүрүүдийнхээ нэрээр дуудуулдаг жүжигчний нэг бол Бямбацогт мөнөөсөө мөн. Салхи Дамбий, Ноён Солиот гадна “Зүрхэнд шингэсэн үг” киноны Мухар Базар, гэх мэтчлэн тайзан дээр ч дэлгэцэнд…