Зохиогч: Эрхэм админ

Эрээн хотын хэмжээнд Covid-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийжээ. Уг шинжилгээний дүгнэлтэд үндэслэн өчигдөр 17:00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан байна. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын дараах арга хэмжээг авахаар болжээ. Тухайлбал: Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах, Хотын бусад олон нийтийн…

Read More

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлууд өнөөдөр ажлаа хүлээлцэж, хамт олондоо талархал дэвшүүлэн амжилт хүслээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Б.Энх-Амгалан, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал болон үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд, уурхайчин хамт олны төлөөлөл оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группын даргаар томилогдсонтой холбогдуулан   үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Ёндонг томилсон тогтоолыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ үеэр уншиж танилцуулав. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв. Эмгэнэлд, “Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. Тэрээр 70 жилийн турш түүхэн цаг үеийн томоохон өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил, хүндрэл бэрхшээлийн үед Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын тогтвортой байдлын бэлгэ тэмдэг, манлайлагч нь байж ирсэн билээ. Түүний ариун үйл хэрэг бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно. Гүнээ хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” гэжээ

Read More

32 дахь удаагийн  “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” буюу номын баяр энэ сарын 17-19-ний өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.  Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МУИС-ийн оюутнууд, Номын ертөнц клубийн сурагчдад номын баярын талаар болон D-Parliament.mn цахим системийн талаар танилцуулах уулзалт хийлээ. УИХ-ын дарга “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулагдах номын баярт оюутан, залуусыг өргөнөөр оролцохыг уриаллаа. Мөн “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд номын баярт оролцогчид улам залуужихын зэрэгцээ ном туурвиж, хэвлэн нийтэлдэг залуусын тоо мөн нэмэгдсэн болохыг…

Read More

2022 он Баяжуулах үйлдвэрийн хувьд түүхэн өргөтгөл, бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажил эрчтэй өрнөсөн, ачаалалтай жил болж байна. Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх хоёр том төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Баяжуулах үйлдвэрийн кабелиудыг үе шаттай солих ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Одоо Бутлан тээвэрлэх хэсгийн өндөр хүчдэлийн хөдөлгүүр бүхий конвейруудын кабель утсыг солих ажил ид үргэлжилж байна. 1978 онд үйлдвэр анх ашиглалтад ороход тавьсан, ОХУ-д үйлдвэрлэсэн, тосон тусгаарлагчтай кабелиуд нь хатаж, гэмтэн буудах үзэгдэл сүүлийн үед цөөнгүй гарах болжээ. Иймээс 40 жилийн чанарын баталгаатай, орчин үеийн кабель утсаар солих ажил үе шаттай үргэлжилж байна. Мөн дэд станцуудын хаалгыг өөрчилж, битүүмжлэлийг сайжруулж…

Read More

Кино урлагийн салбарынхан 10 жил ярьсны эцэст 2021 онд хуультай болсон. Товчхондоо, УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Тэгвэл Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн Зөвлөлийн даргаар томилогдсон Ч.Ундрал өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн “Зура-2 цурам ажиллагаа” киноны нээлтэд шагналын хур буулгаж, олон уран бүтээлчдийн энгэрийг мялаажээ. Нэгэн цагт хөтлөгч явсан “дарга” жүжигчин бүсгүйн гэрэл зургийг манай папараци дуран хэрхэн буулгасныг сонирхуулж байна.

Read More

МУГТ Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо хуримын санал авчээ. Тэрээр өчигдөр буюу 9 сарын 11-ний өдөр ‘Чамк кап’ фитнесс бодибилдингийн ээлжит тэмцээнээ зохион байгуулсан билээ. Тус тэмцээний үеэр түүний шинэхэн хүргэн болох CHAMP FITNESS-ийн дасгалжуулагч багш Дэлгэрбат овогтой Алтанцацрал нь түүний охин Мойлоод гэрлэх санал тавьжээ. Түүний хүргэн Алтанцацрал нь Сэлэнгэ Аймгийн Пауэрлифтинг буюу хүндийн өргөлтийн төрлөөс гараагаа эхэлж өдгөө Угалзцэцгийн баруун гар болон ажиллаж байна. Тэрээр гавьяатын үүсгэн байгуулсан Чамп фитнесс-ийг өвлөн аваад байгаа билээ. Ингээд тун удахгүй Г.Угалзцэцэг өөрийн ганц охиноо хүний хүн болгож хуримын зар товлохнээ. Шинэхэн хосууддаа аз жаргал хүсье.

Read More

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Авлигын 14, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, кибер орчинд хууль бусаар халдсан тус бүр нэг гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

Read More

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 50 тохиолдол батлагджээ. Үүнээс 24 нь Улаанбаатарт 26 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,200 болов. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 109 хүн эдгэрсэн бол одоогоор 1,737 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Read More

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 268 дугаар тогтоол Монголын Бүх Ард Түмний спортын наадмын хугацааг өөрчлөх тухай”, 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу 2022 онд Монголын Бүх ард түмний спортын ХV наадмыг 3 үе шаттайгаар спортын 26 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Монголын бүх ард түмний спортын XV наадмын анхан шатны тэмцээн болон бүсийн тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаж шигшээ тэмцээнд шалгаран оролцох нийт 26 спортын төрөлд 3900 гаруй тамирчин, дасгалжуулагчид тэмцээнд оролцож байна. Тус наадам нь энэ сарын 19-нд өндөрлөх бөгөөд спортын төрөл бүр дээр алтан медаль…

Read More