Зохиогч: Эрхэм админ

Театрын урлагт насаараа зүтгэсэн Ардын жүжигчин Сарантуяа гурван хүүхэдтэй. Удам залгасан уран бүтээлч ханийнхаа ард түшиг тулгуур болж ирсэн тэрбээр өдгөө ихрийн өрөөсөн бага хүү Б.Тамираараа бахархаж суух нь энүүхэнд. Түүний хүү “Фантастик” хамтлагийн найруулагч Б.Тамир өдгөө монголын авьяаслаг уран бүтээлчдийн нэг гэдгээ саяхан нээлтээ хийсэн “Зура-2” уран сайхны киногоороо батлан харуулсан. Түүний ийм их амжилт, уран бүтээлийн ард Ардын жүжигчин ээж Сарантуяа, гавьяат жүжигчин аав Бат-Өлзий нар нь байж идеал, өнцөг шиддэг гэдэгтэй уншигч та санал нэгдэх биз ээ. Энэ удаад манай папараци дуран хүүгийнхээ уран бүтээлийн ард нөмөр нөөлөг болсон Ардын жүжигчин Сарантуяаг онцолж байна.

Read More

Мөрөөдлийн театраас уран бүтээлийн гараагаа эхлүүлж олонд танигдаж байсан жүжигчин Э.Намуун өдгөө хувийн амьдралаа төвхнүүлээд завгүй. Анхны амьдралаасаа татгалзаж хоёр дахь амьдралаа хамтлагийн ахлагч Б.Эрхэмбаяртай эхлүүлсэн тэрбээр өдгөө 31 настай. Хүний өөрийн нийлсэн нийт 5 хүүхдийн ээж болсон тэрбээр авьяас, гоо үзэсгэлэн, уран чадвараараа үеийнхэндээ гайхагддаг байсан. Гэвч өдгөө “зэвэрч” гүйцжээ. Энд тэндэхийн киноны нээлт, хүлээн авалтад хаа нэг харагдах болсон түүнээс уншигчид илүү их зүйл хүлээдэг. Түүнийг урлагт хэрхэн comeback хийхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Read More

Монголын кино урлагт эсрэг дүрийг тултал гаргадаг цөөхөн уран бүтээлчдийн эгнээнд Фантастик продакшний жүжигчин Б.Барслхагва орох болжээ. Хамгийн сүүлд нээлтээ хийсэн “Зура-2” кинонд “галзуу” Ганаа хэмээх дүрийг өөрийнхөөрөө гаргасан түүнд крашлах бүсгүйчүүд мундахгүй. Өдгөө 3 хүүхдийн аав болсон түүний даруухан төрхийг манай папараци дуран онцолж дуранджээ. Жүжигчин залуугийн хувьд “Зүрхний хилэн” кинонд манж хэлээр ус цас ярьж байсан бол энэ удаагийн дүрээрээ хятад хэлийг “төгс эзэмшснээ” гайхуулж байна.

Read More

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн. Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авч байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоож, шинжээчид ч 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл авхуулсан хэмээн дүгнэсэн байдаг. Уг хэргийг шалгах явцад бусдыг дарамтлан…

Read More

Цахим орчинд хөгжилтэй бичлэгүүдээрээ өөрсдийн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлсэн залуус бол ALAGAA&NYAMKA хамтлагийнхан. Өргөн өмд, хэлхгэр цамц, пандагүй Алагаа, Нямка, Дэрмээ гурвыг төсөөлөхгүй. Тэгвэл манай папараци дуран энэ удаад тус хамтлагийн ахлагч Э.Дорждэрэм буюу Дэрмээг онцлон цахим хуудаснаа буулгалаа. Түүний хувьд хамтлагийнхаа хамгийн насаар ах нь. Тэрбээр 2010 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр Ардын багш Цэрэндагва багшийнхаа удирдлагад төгсчээ. Сургуулиа төгсөөд 11 жил болж. “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрт ажиллаж ажлынхаа гарааг эхлүүлсэн ч, нэг л өдөр “360 градус”-хан уран бүтээлээ хийхээ больжээ. Түүнээс хойш тэрбээр нэгэн хэсэг барилгын компанид ажиллаж байгаад 2020 оноос дахин хоёр найзтайгаа хамтран уран бүтээлд орсон…

Read More

“Сорхугтани”, “Сайн хаан Бат”, “Самар хатан” зэрэг түүхэн бүтээлүүдээрээ уншигчдадаа танигдсан зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа өнгөрсөн цагаан сарын үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан. Тэгвэл тэрбээр өчигдөр Соёлын гавьяат зүтгэлтэн цолныхоо мялаалга найрыг хийсэн байна. Б.Сарантуяа нь 1973 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрт төрсөн бөгөөд 1995 онд УБДС-ийн утга зохиолын ажилтны ангийг төгсжээ. Үндэсний телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд 1990 оноос уран зохиол бичиж эхэлсэн байна.

Read More

Дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин Мойлоо бодибилдиинг, фитнессийн спортоор хичээллэн, ээжтэйгээ хамт амжилтын төлөө зүтгэж яваа билээ. АНУ-д болсон “Mr.Olympia Amateur” тэмцээнд М.Мойлоо бикини ангиалда өрсөлдөхдөө V байрт шалгарч явсан тэрбээр өнгөрсөн өдрүүдэд болсон мэргэжлийн бодибилдингийн тэмцээний үеэр найз залуу Цацаагаасаа албан ёсны гэрлэх санал хүлээн авсан байна. Хосуудын хувьд хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг үдсэн ч албан ёсны гэр бүл болоогүй байсан юм.

Read More

Цагдаагийн байгууллагад өчигдөр 12:31 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бурхантын аманд машинтай хүн буудсан” гэсэн дуудлага бүртгэгджээ. Энэ дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад, 47 настай, эрэгтэй “Б” гэгч нь Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 44 настай, эрэгтэй “Б” гэгчийг шороон зам дээр зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж, “Сайга” загварын галт зэвсгээр түүнийг айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсаныг тогтоосон байна. Иймд галт зэвсгийг хураан авч, тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Read More

Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, зөвлөлийн дарга Д.Мөнхбат, гишүүн Б.Мягмарсүрэн, Б.Баасансүрэн, О.Мөнх-Од, Х.Төгсбаяр, Д.Дарханбаяр нар оролцлоо. Зөвлөлийн хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдааныг ирэх Пүрэв гараг буюу 15-нд хуралдуулахаар тов баталлаа. Хуралдаанаар аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн зарим ажлын нэршил өөрчлөх, орон нутгийн өмчид бүртгэлтэй барилга байгууламжийг дуудлага худалдаагаар худалдах, дахин төлөвлөлтөд оруулах зөвшөөрөл олгох, газрын үнэлгээний бүс, итгэлцүүрийн тоон утга, төлбөрийн хэмжээг тогтоох, аймгийн хэмжээнд 2023 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил тогтоох, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах, аймгийг хөгжүүлэх 2023 оны жилийн ажлын төлөвлөгөө батлах, аймгийн ИТХ-ын байгууллагад хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн шашны…

Read More

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11:33 цагт Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны …… тоотод “Хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг явуулахад иргэн “Т”-ийн гэрээс их хэмжээний ам доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг их хэмжээний үнэ бүхий эд зүйл алдагдсан байна. НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж 31 настай, эрэгтэй “Ш” гэгчийг 8 дугаар сарын 26-ны өдөр олж тогтоон саатуулсан байна. Уг этгээд нь шалгалтаар нийт 7 удаагийн үйлдлээр…

Read More