Аймгийн ИТХ-ын Эдийн засаг үйлдвэрлэлийн хороо, Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны нэгдсэн хуралдаанаар Орхон аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн зарим ажлын нэршил өөрчлөх тухай асуудлуудыг хэлэлцэж аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ. Хурлын хуралдаанд хорооны санал, дүгнэлтийг Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны дарга Г.Эрдэнэбат танилцуулах юм.
Зохиогч: Эрхэм админ
Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын улсын байцаагч Г.Эрдэнэдалай санхүүгийн баримт хуурамчаар үйлдэж, 12 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ. Тэрбээр “Тэнүүнсайхан ундрагахан” ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Үрэлээг 2018-2020 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй гэж “Х” тайлан татварын албанд гаргаж өгсөн, үнэт цаас, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсэн хэрнээ уг компанийн захиралд давуу байдал бий болгож, онцгой албан татварын тэмдэгийг олгосон хэрэгт буруутгагдсан байна. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч…
Өмнөговь аймгийн Ханбогд сумд үйл ажиллагаа явуулдаг, автомшинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдааны чиглэлийн “Эм Би Эс транс” ХХК-ийн эзэмшилд хяналтын телекамер суурилуулж байсан хүн өндрөөс унаж гэмтжээ. Өмнөговь аймагт оршин суудаг 34 настай А гэх залуу өргөгч кранаас унаж нуруу, хавирга нь гэмтсэн гэсэн оноштойгоор өдгөө сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Аливаа ажлыг хийхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын зааварчилгаа дутуу өгдөг, эсвэл хөдөмлөр хамгааллын инженер нь албан үүргээ зохих ёсоор биелүүлдэггүйгээс ажлаа хийж байсан жирийн ажилчин залуу эрүүл мэндээрээ хохирлоо хэмээн орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн юм. Мөн өнгөрсөн амралтын өдөр өндрөөс унаж нас барсан золгүй осол Төв аймагт гарчээ.…
Нийтийн дууны ертөнцөд өөрийн гадаад төрх, сайхан хоолой, стиль имидж, хошин мэдрэмж, хөгжилтэй шулуун зангаараа ялгардаг хүн бол А.Түмэн-Өлзий. 30 насны босгон дээр анхны амьдралаа гадаадад олон жил амьдарсан залуутай эхлүүлсэн ч, охиноо ой хүрэхтэй зэрэгцэн хоёр тийш болсон. Дуучин бүсгүй үүнийгээ дуулиан шуугиан болгоогүй, үзэгч фенүүддээ үнэнгээ хэлээд л ганц бие ээжийн эгнээнд шилжсэн. Тэгвэл тэрбээр саяхан нээлтээ хийсэн нэгэн киноны нээлтийн үеэр үе тэнгийн, зүс үзээгүй нэгэн залуутай сугадалцан ирсэн нь олны анхаарлыг татав. Тэд байсан хүмүүс дуучин бүсгүйтэй хамтдаа ирсэн залууг илт сонжиж байв. Ямартаа ч, дуучин А.Түмэн-Өлзий энэ залууг олны нүднээс нуулгүй ийнхүү дагуулж ил явсныг…
Чөлөөт цагаараа Netflix-ээс юу үзэхээ сонгох гэж категори гүйлгэн суухад цуврал, нэг ангит болон мюзикл, анимэйшн, баримтат кино гээд л төрөл бүрийн бүтээлүүдтэй нүүр тулдаг. Гэтэл тэдний дунд ганцаараа зогсоод юм ярьж буй хүний дүр бүхий категори байдаг нь стэнд-ап комеди билээ. Сүүлийн жилүүдэд монголд энэ урлаг эрчимтэй хөгжиж буй. Стэнд-ап комеди гэдэг нь бодитоор буюу шууд комедианаас үзэгчид рүү чиглэсэн өнгө аясаар хийдэг хөтлөлттэй хошин үзүүлбэр юм. Үзүүлбэр үзүүлэгчийг комик, комедиан, эсвэл зүгээр л стэнд-ап гэж нэрлэх нь ч бий. Стэнд-ап комедиг үзэгч, комедиан хоёр л байвал хаана ч хийж болдгоороо онцлог. Аялал зугаалгаар явж байхдаа хөгжилтэй явдал ярьж…
Цахим орчинд хөгтэй, хөгжилтэй бичлэгүүдээрээ НАГНАЙТАЛ, HOOMIE гэх үгсийг трэнд болгож, урлагт өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг хэдийнээ бий болгож чадсан ALAGAA&NYAMKA хамтлагийг мэдэхгүй хүн цөөн. Анхлан “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож олны хараанд өртөж байсан тэд анх Х-Түц хамтлагийн гишүүд байсан. Өдгөө өөрсдийн өнгө төрхөөрөө ялгарч яваа тус хамтлагийн авьяаслаг гишүүдийн нэг Нямкаг энэ удаад онцолж байна.
Одоогоос 10-аад жилийн өмнөөс “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр олонд танигдсан сэтгүүлч М.Батбилэг өдгөө гадаад төрх, хувийн амбицдаа анхаарлаа хандуулж яваа нэгэн. Өдгөө 37 настай тэрбээр амьдралын гэрэл гэгээ, эрээн бараантай өдрүүдийг өөрийн биеэр туулж яваа бөгөөд хүүгийнхээ хамт амьдардаг. Тэрбээр гэр бүлтэй болохоор яарахгүй байгаа гэнэ лээ. Харин хувийн амбицаа өсгөж, улс төрд ханцуй шамлахаар “ах” намд элссэн сурагтай. Мэс заслын аргаар зовхио өргүүлж, “алаг нүдтэн”-гүүдийн эгнээнд элссэн түүнийг манай папараци дуран хэрхэн дурандсныг онцолж байна.
Трансжендер мисс Солонго сүүлийн жилүүдэд өөрийн хувцас загварын мэдрэмж дээрээ суурилан хувцас, гоо сайхны дэлгүүр ажлуулж буй. Энэ утгаараа санхүүгийн эрх чөлөөнд хүрснээ зарлах болсон тэрбээр дагагч нараа загнаж зэмлэх нь энүүхэнд. Харин өчигдөр өөрийн цахим хуудаснаа UBS телевизийн хөтлөгч асан Анхбаярын хувийн чатыг дэлгэжээ.
Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаанаар Орхон аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, орлогын гүйцэтгэлийг 80 тэрбум төгрөгөөр, зарлагын гүйцэтгэлийг 61,2 тэрбум төгрөгөөр, төсвийн хэмнэлтийг 8 тэрбум төгрөгөөр, давсан орлогыг 10,7 тэрбум төгрөгөөр баталлаа. Тус хуралдаанаар нэршил өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, 2022 онд бүрэн хийгдэх боломжгүй зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийг бууруулан өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн болзошгүй аваарын зардлыг 800 сая төгрөгөөр нэмэгдүүлж баталлаа. Эрдэнэт сангийн орлогоос 2022 онд санхүүжих хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн жагсаалтад өөрчлөлт оруулж орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих ажилд 4,3 тэрбум төгрөг, “Метлл таун” 40 айлын орон сууцны барилгуудын…
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уг уламжлалын дагуу НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлагууд болон НИТХ-ын төлөөлөгч нар тус хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордон байгуулсан түүхтэй. Тус ордныг байгуулсан нь одоогийн Монгол Улсын нийслэлийн…