Монголд анх удаа зохион байгуулагдсан “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлэгт 220 гаруй охидоос сонгогдон, 16 моделиос шилдгээр шалгарч нэвтрүүлгийн ялагч болсон Монголын дараагийн топ модель Б.Цэрэндолгор буюу Цэкү. Өдгөө 26 настай тэрбээр хувцас загварын торгон мэдрэмжтэй гэдгээ хаана ч гайхуулж чаддаг нэгэн. Саяхан болсон нэгэн хүлээн авалтын үеэр хагас нүцгэлж ирсэн нь олны анхаарлыг татсан. Залуу насны гоо үзэсгэлэн, гоолиг бие галбираа ийнхүү тодотгож, бусдад гайхуулж ирсэнд олон хүн сайн муугаар хэлж байв. Үнэндээ тэрбээр, өөрийн дотоод ертөнцөө ил гарган хувцаслах дуртай гэсэн. Түүний хувьд “Ач” Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн бөгөөд “Монгол Модель” агентлагт харьяалагдан…
Зохиогч: Эрхэм админ
Найруулагч, жүжигчин Г.Ундармаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаагаад хэдэн сарын нүүр үзэж буй. Өдгөө хэд хэдэн кино уран бүтээл, тайзны бүрэн хэмжээний жүжгийг хийж “хаялагтай” гэдгээ харуулж явсан тэрбээр цолны мялаалгын найраа одоог хүртэл хийж амжаагүй байна. Түүний хувьд “Шинэ үе продакшн”-д харьяалагдаж байгаад өдгөө бие даан уран бүтээл хийж буй. Мөн хүмүүнлэгийн ажил хийж олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин билээ. Тодруулбал, Эрдэнэт хотын Хүүхдийн театраас хөдөлмөрийн гараагаа эхэлж, соёл урлагийн салбарт 28 жил ажиллахдаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон 50 гаруй бүрэн хэмжээний жүжиг, энтертайнмент шоу тоглолт, уран сайхны кинонд туслах болон гол дүр бүтээж, бие…
Дэлгэцийн урлагт залуу үеийн жүжигчид өөрсдийн орон зайг тунхаглаад буй. Тэдний нэг SBN телевизийн кино албаны дарга, хөтлөгч СТА Б.Батзаяа. Жүжигчин, хөтлөгч энэ залуугийн биеэ авч яваа байдал нь хүртэл охид, бүсгүйчүүдийн харцыг татдаг гэхэд хилсдэхгүй биз. “Зөрлөг” МУСК-нд тоглож уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн гэдэг. Кино урлагийн дээд сургуулиа төгсөөд л “SBN” телевизийн кино албанд дуу оруулагчаар орж байсан тэрээр сайхан хоолойтой залуусын нэг гэгддэг. Ажлынхаа хажуугаар “Сонголт”, “Зөрлөг”, “Миний сарнай”, “Call”, “Миний ахын эхнэр” зэрэг бүрэн хэмжээний болон богино хэмжээний олон кинонд тоглож өөрийнхөө ур чадварыг бататгасан. Өдгөө 40 нас руу дөхөж яваа ч, гоонь эрийн амьдралаас залхаагүй түүнийг…
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн, анхны хүнд даацын төмөр замыг нээснээр “Тавантолгой түлш” компани сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэж эхэлсэн талаар тус компани мэдээлэв. Тодруулбал, тус компани Тавантолгой төмөр замын гаалийн талбайд үүсгэсэн угааж баяжуулсан нүүрсний овоолгоос Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүлсэн байна. Тавантолгойгоос нүүрс ачиж буй галт тэрэг 460 гаруй км зам туулснаар Улаанбаатар чиглэлийн төмөр замтай нийлж буй аж. Ийнхүү Тавантолгой төмөр зам-Монголын төмөр зам-Улаанбаатар төмөр зам гэсэн гурван байгууллагын төмөр замаар дамжин авчирч буй мидлинг ачилтын үйл явцтай нийлээд эхний байдлаар 7-8 хоногт Улаанбаатарт ирж байна. Цаашдаа сард хоёр удаа төмөр…
Монголын хамгийн том Банк бус санхүүгийн байгууллага гэгддэг “Инвескор” нэр хүнд олохын хэрээр харилцагч, зээлдэгчдийнхээ эрх ашгийг хохироосон асуудал гаргажээ. Тодруулбал, иргэн Б барилгын компанийнхаа гүйцэтгэлийн ажлын хөлсөнд бартертаж авсан 90 сая төгрөгийн үнэтэй цоо шинэ авто машинаа “зээлдэгчиддээ ээлтэй, найдвартай” гэдгээрээ гайхагддаг Инвескор ББСБ-т унаж явах нөхцөлтэйгөөр 69 сая төгрөгийн барьцаанд тавьж, бизнестээ хөрөнгө оруулалт хийжээ. Зээлийн төлөлтөө цаг тухайд нь хийж явсаар өнгөрсөн долдугаар сар хүртэл хүргэсэн байна. Гэвч ковидтой холбоотой эдийн засгийн нөхцөл байдал, Улсын баяр наадам давхцсан учир анхлан гэрээ хийсэн эдийн засагчтайгаа тохиролцсны үндсэн дээр сүүлийн хоёр сарын төлөлтийг хойшлуулж, тус ББСБ-ын авто гражид машинаа…
Хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион бусдад хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг Цэргийн төв эмнэлэгт шууд хүргэсэн бөгөөд 70 настай эрэгтэй Б энэ хэргийг үйлдсэн нь тогтоогджээ. Тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар Б нь ахар сүүлний орчим 1 удаа хатгаж, зүүн гарын сарвууны арыг 1 удаа зүсэж гэмтээсэн байна. Хохирогч Б.Долгион нь Цэргийн төв эмнэлэгт зургаан оёдол хийлгэсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, мэдүүлэг вөгөх чадваргүй байсан тул ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Харин хэрэгт холбогдогч Б-г эрүүлжүүлэн, саатуулжээ.
Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний худалдааны газруудад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 530 худалдааны газар, сүлжээ дэлгүүр, ТҮЦ хамрагдсан. Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалын холбогдох заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж, мэдэгдэл, сэрэмжлүүлэг өгч, зөвлөн туслалаа. Шалгалтаар 294 зөрчил илрүүлэн 215 буюу 73 хувийг арилгууллаа. Илэрсэн зөрчлийн 36.9 хувь нь хаяг шошгын шаардлага хангаагүй, жижиглэн савласан газрын хаяг, он, сар, өдөр, цаг, минутыг бичээгүй, шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт…
Бусдын зовлонг үүрч, жаргах үр үндсийг тэтгэдэг Үзмэрч Нямаа тун загварлаг нэгэн. Хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг. Тиймээс энэхүү зан үйл нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон бидний мэдэхгүй өөр ертөнцийн тусламжаар хэрхэн сайхан амьдарч, эсвэл унаж доройтдог болдгыг өөрийн зөвлөгөөгөөрөө хүргэдэг үзмэрч засалч Л.Нямаа дараах зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр “Хүн дандаа эелдэг байна гэж байхгүй ээ…учир нь хүмүүс их даврамтгай байдаг. Хил хязгаарыг нь тогтоож өгч байх хэрэгтэй. Бусдыг баярлуулсан мөч бүхэн жаргал болж ирдэг. Чадах чинээгээрээ хариу харалгүй бусдад туслаж сур. Буян нь буцаад ирдэг. Урам зоригоор дүүрэн хүн л амжилтанд…
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндонд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн талаар товч танилцуулгыг газар, хэлтэс, цех, албаны дарга нар өглөө. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Есдүгээр сарын эхний 12 хоногийн байдлаар уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт зэрэг үйлдвэрийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелсэн үзүүлэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний явагдаж байна. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ус хангамжийн цех, ХМТАЦ, Тээвэр ложистикийн төв, Барилга засварын цех, Геологи хайгуулын экспедици, Ган бөөрөнцгийн цех,…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийслэл, дүүргийн удирдлага, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийсэн “Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтыг зохион байгууллаа. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний бахархал, өв соёл, хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжлийн бодлого, нийслэл болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, бодлогын хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй удирдах албан тушаалтнууд, анхан шатанд ажиллаж буй бүхий л хүмүүст танилцуулж, сонирхсон асуултад хариулан харилцан ярилцсан юм. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Засгийн…