Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Компанийнхаа 100 хувийн хувьцаа эзэмшигчээр өөр этгээдийг тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгов
Мэдээ

Компанийнхаа 100 хувийн хувьцаа эзэмшигчээр өөр этгээдийг тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгов

Эрхэм админBy Эрхэм админ10/19/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Туршилтаар

Иргэн Цэцэг шүүхэд хандаж “… 2007 онд “АХ” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь миний бие  бүртгүүлсэн боловч компани үүсгэн байгуулагдсан цагаас үйл ажиллагаанд нь огт оролцоогүй, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлээгүй. Бид шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан, тэр үед Бат нь “компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авна” гэж мэдүүлсэн байдаг боловч одоог хүртэл компаниа шилжүүлэн аваагүй. Үүний улмаас би уг компанийн өмнөөс бусдын өмнө хариуцлага хүлээж, өр төлбөрийг нь төлөх болоод байна. Иймд Батыг “АХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүхээс “АХ” ХХК-ийг Бат үүсгэн байгуулж, өөрөө өөр компанид ажилладаг гэх шалтгаанаар эхнэр Цэцэгийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн, тухайн компанийн хувьцааг Цэцэгт эзэмшүүлэх хүсэл зориг Батад анхнаасаа байгаагүй нь нотлогдож байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй” гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүхээс “АХ” ХХК-ийг нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар анхнаасаа Цэцэг бүртгэгдсэн байх тул уг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч Цэцэг мөн гэж үзнэ. Цэцэгийн гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аль ч хэлбэрт хамаарахгүй байна…” гэж дүгнэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн гомдлоор хяналтын шатны шүүх хэргийг хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, ингэхдээ зарим дүгнэлтийг залруулж өөрчлөв.

Нэхэмжлэгч Цэцэгээс “Батыг “АХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг шалгахаас гадна (үүгээр хязгаарлалгүйгээр) шүүхээр зайлшгүй хамгаалуулах эрх байгаа эсэх, тухайн эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоох учиртай.

Хэрэгт авагдсан баримтаар Цэцэг нь тухайн үед өөрөө “АХ” компанийг үүсгэн байгуулах бичиг баримтыг бүрдүүлэн тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүнийгээ үгүйсгэж маргаагүй тул бүртгэлийг хууль бус гэж үгүйсгэх, мөн улсын бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн гэж шаардах боломжгүй. Түүнчлэн компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар эрх, үүргээ хэрэгжүүлнэ гэж маргаагүй тул Компанийн тухай хуулиар ч шаардах эрх үүсэхээргүй байна.

Түүнчлэн Цэцэгийн хувьд шүүхээр зайлшгүй хамгаалагдах эрх байхгүй байна. Учир нь “анхнаасаа тухайн компанийн үйл ажиллагаанд Цэцэг огт оролцож байгаагүй” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй. Уг маргаан нь гэр бүл цуцалснаас, мөн компани өртэй болсноос үүдэлтэй үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийхээ хувьд компани байгуулж, эрх, үүрэг хүлээсэн атлаа одоо “тухайн үед хүсэл зориг байгаагүй” гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй.

Иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагддаг аливаа хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдлага зэргийг шүүх хөндлөнгөөс шууд тогтоох хууль зүйн боломж хязгаарлагдмал энэ тохиолдолд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэр бүлийн маргааныг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд үнэлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчийн хувьд эзэмшиж буй компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах, бусад этгээдэд санал болгох, боломжгүй бол татан буулгах, дампууруулах, компанийн өр төлбөрийн асуудлаар тусдаа маргах, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх зэрэг хуульд заасан арга хэрэгслээр өөрийн зөрчигдсөн гэх эрхээ хамгаалах боломжтой болохыг дурдав.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.  Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ линкээр танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.