Зохиогч: Эрхэм админ

Их Британийн хатан хаан II Елизаветагийн эрүүл мэндэд эмч нар “санаа зовниж” байгаагаа мэдэгджээ.Үүнтэй холбоотойгоор түүний гэр бүл Шотландын Балморал шилтгээнийг зорьж байна. Хатан хааны эрүүл мэндийн байдлаас болж Букингемийн ордны эмч нар байнгын хяналтын дор байлгахыг зөвлөсөн байна. Букингемийн ордонд эмч нар 96 настай хатан хааныг амрахыг зөвлөсөн. Үүний дараа лхагва гаригт Хувийн зөвлөл нь түүний виртуал хурлыг хойшлууллаа гэж байсан. Энэ мэдэгдэлдээс хэдэн цагийн дараа түүний бие муудлаа гэх мэдээлэл тараад байна.

Read More

Хязгаарлагдмал орчин буюу битүү, харанхуй, агааргүй, суваг шуудуунд давтамжтай ажилладаг мэргэжилтнүүдэд аюулгүй ажиллах сургалт явагдаж байна. ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулиас гурван жил тутам явуулдаг ээлжит сургалтад Эрдэнэт үйлдвэрийн 18 бүтцийн нэгжийн 78 ажилтан хамрагдаж, хязгаарлагдмал орчны аюул ослын тухай, ийм орчинд ажиллах зөвшөөрөл, бичиг баримт бүрдүүлэх, эрх авах журам, хяналтын арга хэмжээ, багийн гишүүдийн үүрэг хариуцлага зэрэг сэдвээр номын дуу сонслоо. Мөн үйлдвэрлэлийн том оврын тоног төхөөрөмжийн давчуу зайд болон бункер, зумп, танкуудад орж, голлон засвар үйлчилгээ хийдэг механикийн ажилчид, засварчид, сантехникчид хязгаарлагдмал орчинд нэвтрэн ажиллах дадлага хийсэн юм. Түүнээс гадна хязгаарлагдмал орчинд ажиллах эрсдэлийн үнэлгээ, аюулыг таньж…

Read More

Цээлхэн дуу хоолойгоороо нийтийн дуучид дундаасаа ялгардаг уран бүтээлч бол А.Түмэн-Өлзий. Ээжийнхээ түшиг тулгуур нь болж амьдарч яваа тэрбээр ээждээ зориулж “Ижийдээ дуудъя” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. Учир нь өчигдөр түүний ээжийн төрсөн өдөр болсон. Ээждээ болон бусад ээж нарт зориулж дуусан энэхүү дууны шүлгийг Ш.Мөнхнасан, аяыг Ш.Өлзийбаяр нар хийжээ. Дуучин бүсгүй хувьд сүүлийн жилүүдэд ганцаарчилсан уран бүтээл бараг гаргаагүй, жүжигчин Ө.Сөрөлттэй хамтарч байсан юм. https://youtube.com/watch?v=arJgRFk5iyo&feature=share&utm_source=EKLEiJECCKjOmKnC5IiRIQ

Read More

Өнөөдөр Соёл урлагийн Эрдэнэт цогцолбор, Эрдэнэт медикал эмнэлэг хамтран эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйг хөгжмийн ая эгшгээр тайвшруулах зорилгоор “Аялгуут өглөө” сэдэвт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Эрдэнэт медипас эмнэлгийн эмч сувилагчдын төлөөлөл,Соёл спортын Эрдэнэт цогцолборын уран бүтээлчид оролцов. Ийнхүү Монгол улсад анх удаа увдис аялгуугаар өнөөдрөөс эхлэн Эрдэнэт медикал эмнэлэг өвчтөнүүдэд үйлчилж эхэллээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх: “2022 оны 4-р сарын 6-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч хуучин Медипас эмнэлгийг Эрдэнэт медикал төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болгон өөрчилж Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжүүлснийг та бүхэн мэднэ. Энэ оны 4-р…

Read More

Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаан өчигдөр болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргаас гаргасан саналыг бүрэн дэмжлээ. Ингэснээр ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж буй юм. Энэ тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, ҮСАХ-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцов. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: -Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг холбогдох хуулийн дагуу НЗДТГ-ын нэр дээр…

Read More

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байхад ЕБС-уудын захирлуудтай холбоотой асуудал нийгмийн анхаарлыг татаж байна. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 28-р дунд сургуулийн захирал, удирдлагууд хүүхдэд зориулсан “Үдийн цай” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завчуулдаг болохыг нэгэн иргэн цахим хуудаснаа онцолжээ. “Үдийн цай” хөтөлбөрт зориулан нэг хүүхдэд төсвөөс 1500 төгрөгт тооцон, сургуулийн данс руу мөнгийг нь хийдэг. Гэтэл Нийслэлийн ерөнхий боловсролын 28-р сургууль тус мөнгөнөөс зөвхөн 650 төгрөгийг хүүхдэд зарцуулахаар сургуулийн хоолны газрын тендерт ялалт байгуулсан иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ хийсэн бололтой. Тухайн иргэний мэдээллээр, Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд 1 хүүхдэд 1500 төгрөгийн хоолоор үйлчлэнэ гэж гэрээ хийсэн боловч,…

Read More

Орхон аймгийн ИТХ-ын байгууллагад хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн шашны 8 байгууллагад Орхон аймгийн ИТХ-ын Эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга С.Юмэнхүүгээр ахлуулсан ажлын хэсэг хяналт, шалгалт хийлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дах газрын ажилтан, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын төлөөлөл, Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн нар багтаж, төр сүм хийдийн харилцааны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийн байдлыг шалгалаа. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зөвлөмж хүргүүлж, цаашид анхаарах асуудлын чиглэл гаргаж шашны байгууллагуудад хүргүүлнэ. Мөн шалгалтын дүнг нэгтгэн аймгийн…

Read More

Монголын кино урлагийг шинэ түвшинд хүргэж, баг хамт олны нэгдэл, авьяас чадварыг харуулж буй “Фантастик” продакшн маргааш /2022.09.09/ шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийнэ. Чамин зохиолтой, часхийсэн уран бүтээлтэй тэд хоёр жилийн өмнөөс учиргүй сахал, үсээ ургуулж эхэлсэн нь үзэгчдэд “түүхэн кино хийх нь” хэмээн хүлээлтийг үүсгэж байсан. Харин тэд энэ удаад “Зура-2” буюу Цурам ажиллагаа уран сайхны киногоороо үзэгчдийн мэлмийг мялаах гэж байна. Тэгвэл хэлсэн үг, хийх үйлдэлдээ эзэн болдог гэдгээ харуулдаг “Фантастик”-ийн авьяас, царайлаг, халуухан залуусийн хэн нь хэн бэ гэдгийг тоймлон хүргэе Ноён нуруутай Б.Батсайхан гайхалтай менежер “Фантастик” продакшны захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Батсайханыг Можух нэрээр…

Read More

Сүүлийн үед залуусын дунд “Од” болоод буй Тоонот рекордсынхон өнгөрсөн хавраас эхлүүлэн соёлыг түгээхээр улсынхаа өнцөг булан бүрд очиж өөрсдийн уран бүтээлээ танилцуулж байсан. Тэгвэл тэд энэ сарын 9-нд Сүхбаатарын талбайд “Toonot 21×21” төслийн хаалтын тоглолтоо хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор тэд САЙН ҮЙЛСИЙН АЯН хийхээр төлөвлөжээ. Тоглолтыг ТВ8 телевизийн эфир болон TOONOT RECORDS, TV8 MONGOLIA хуудсуудаар ШУУД дамжуулах бөгөөд интернет холболттой аль ч газраас иргэн та хандивын аянд нэгдэж болох аж. Таны өгсөн хандивыг бид “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон”-той хамтран нэг ч төгрөгийн шимтгэлгүйгээр 100 хувь сайн үйлсийн аянд зарцуулна. Данс хөтлөлтийг шилэн байдлаар КАПИТРОН БАНК-тай хамтран…

Read More

-Гаалийн ажилтан мансуурсан байсан гэв үү- Сүхбаатар дүүргийн нутаг “Бизнес плаза” төвд үйл ажиллагаа явуулдаг, тайчих үзүүлбэр үзүүлдэг SQ, Гэрлэх ёслолын ордны дэргэдэх байранд байрладаг STYX гэсэн шөнийн цэнгээний газарт энэ сарын 6-7-нд шилжих шөнө цагдаагийн ажилтнууд шалгалт хийж, мансууруулах бодис борлуулж байсан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ. Хууль сахиулагчид дээрх хоёр бааранд шалгалт хийхдээ тайчих үзүүлбэр үзүүлдэг охид болон үйлчлүүлж байсан иргэдээс биологийн дээж авч мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг шалгахад хоёр ч хүн мансуурсан нь илэрч, биеэс нь эд мөрийн баримт болох хар тамхи хураан авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр мансууруулах төрлийн бодис илэрсэн хоёр иргэний нэг нь Гаалийн ерөнхий газарт…

Read More