Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

    06/25/2026

    Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

    06/25/2026

    Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

    06/24/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монголчууд хуванцарыг дахин боловсруулж гадаад руу гаргадаг болжээ
Папарацци

Монголчууд хуванцарыг дахин боловсруулж гадаад руу гаргадаг болжээ

Эрхэм админBy Эрхэм админ09/02/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Манай улсын хувьд хог ямар ч ангилан ялгалтгүйгээр хогийн “пүнкр”-т ирдэг. Үүнийг хог цуглуулагчид, ТҮК-ийн ажилтнууд, орцны жижүүрүүд, ААН-үүдийн үйлчилгээний ажилтнууд эх үүсвэр дээр нь ангилан ялгаад “мөнгө болгодог”.
Мөнгө болох боломжтой хог нь зөвхөн хуванцар сав биш. Хөнгөн цагаан лааз, зэс, гууль, хайлш, архины шил гэх мэт боловсруулах, дахин ашиглах боломжтой хаягдлууд мөнгө болно.
Тэдгээр хаягдлыг Улаанбаатар хотын 206 түүхий эд худалдан авах цэг мөнгө болгон хувиргадаг.
Бусад төрлийн хуванцрууд тухайлбал шингэн саван, шампунь, кетчуп, моторын тосны сав гэх мэт/ хуванцрыг үйлдвэрүүд нэг кг-ыг нь 500-700 төгрөгөөр худалдан авдаг байна.
Тэгвэл монголчууд хуванцрыг боловсруулан үрэл хэлбэрээр экспортолдог, эцсийн бүтээгдэхүүн буюу хогийн уут, барилгын хэв хашмал, арматур хөндийрүүлэгч гэх мэтийг хийдэг үйлдвэрүүд байдаг болжээ.
Зөвхөн хуванцар дахин боловсруулах төдийгүй моторын ажилласан тосыг боловсруулж мазот, евро 4 стандартын дизель түлш, хаягдал аккумляторыг боловсруулалтад оруулж хар тугалга, хөнгөн цагаан, хүхрийн хүчил зэргийг ялгаж заримыг нь дотоодын үйлдвэрлэлд ашиглаж, заримыг нь экспортолж байгаа аж.
Мөн хийжүүлсэн ундааны хөнгөн цагаан лаазаар бүх төрлийн сав, усан онгоцны жин тэнцвэржүүлэгч хийж Япон, Солонгос орон руу экспортолж байна.
Энэ мэтээр бүртгэлтэй 16 аж ахуйн нэгж хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл явуулж байна.
Энэ тухай “Лантуун дохио”-н Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудаснаа “Ямааны мах халуун дээр гэж саяны лайван дээр ярьсан үйлдвэрийн зургийг оруулчихья. Энэ Монголд гээд боддоо, Монголчууд маань хуванцар хаягдлаа дахин боловсруулаад бүр гадаад руу экспортонд гаргадаг болжээ. Нүдээрээ харлаа үзлээ биширлээ. Жилд бид, манай улс ус ундааны сав гээд 18 мянган тонн хаягдал гаргадаг бол энэ үйлдвэр 20 мянган тонныг дахин боловсруулах чадалтай. Хуванцар хаягдалгүй дэлхийн төлөө хамтдаа. Хог хаягдалгүй байгальд ээлтэй аялаарай, нэг ундааны сав л 400 жил дэлхийг сүйтгэдэг шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

06/25/2026

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

06/25/2026

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.