Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Эрүүл мэндийн сайд С.Энхболд томуу,томуу төст өвчний идэвхжилийн үеийн бэлтгэл ажлыг хангах чиглэл өглөө
Мэдээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд томуу,томуу төст өвчний идэвхжилийн үеийн бэлтгэл ажлыг хангах чиглэл өглөө

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/11/2022Шинэчилсэн:12/12/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ээлжит шуурхай хурлыг хийлээ. Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн болон урт хугацааны хөгжлийн бодлогын асуудлуудын талаарх нэгдсэн мэдээллийг эмнэлэг болон харьяа байгууллагуудын удирдлагуудад өгсөн юм.Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2023 оны төсвийн төсөлд эрүүл мэндийн салбар нэг их наяд 481 тэрбум төгрөгийг тусгуулсан. 2021 онд ковидын тусламж, үйлчилгээнд 560 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2022 онд ковидын тусламж, үйлчилгээнд ЭМД-ийн сангаас 360 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. ЭМД-ын сан 705 оношийн бүлгээр санхүүжилтийг олгодог бөгөөд тус санхүүжилтийг олгоход тухайн оношийн бүлэгт эм, эмнэлгийн хэрэгслийн материал, байгууллагын урсгал зардал, цалин гэх мэт бүх зарцуулалт ордог. Тиймээс 2023 оны төсөвт суусан нэг их наяд 481 тэрбум төгрөг нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бусад ажлыг хийхэд хангалттай гэж үзэж байна. 2022 онд ЭМД-ын биелэлтийг 200 тэрбумаар давуулан биелүүлсэн амжилттай ажилласныг онцоллоо.

Үүнээс гадна иргэдээс эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажилчдын харилцаа, хандлагын талаар гомдол санал ихээр ирж байна. Тиймээс бүх шатлалын эмнэлгүүд үүн дээр анхаарч, сургалт хийж, байгууллын дотоод соёлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа хангах ялангуяа НЭМГ-т орны зохицуулалтыг маш сайн хийж, нэг ч хүүхдийг коридорт авахгүй байх чиглэл өглөө. Мөн ХӨСҮТ-д энэ жилээс томуу, томуу төст өвчнийг эмчлэх ор гаргахыг сануулав. Мөн улс орон даяар өрнөж байгаа эрт илрүүлэг үзлэг оношилгоог эрчимжүүлж, насанд хүрэгчдээ түлхүү авч хүлээгдэл чирэгдэл ойлгомжгүй байдал үүсгэлгүй үйлчилгээгээ үзүүлэхийг сануулав. Энэ үеэр хуралд оролцогчид цаг үеийн мэдээлэл дамжуулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт үйлчилгээнд гарч байгаа эерэг үр дүнгүүдийн талаар ярилцлаа.

ЭМЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.