УИХ-ын гишүүн Г.Дамдинням 6 хүүхэдтэй, хамгийн олон хүүхэдтэй гишүүний 2-т жагсдаг. УИХ-ын 76 гишүүн дотроос хамгийн залуу нь 1980 онд төрсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Г.Дамдинням хоёр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Бэрх тосгоны конторт юм юм хийж, “Шаарийбуу шиг” явахад Г.Дамдинням нийслэлд намынхаа залуучууд дотроо байр сууриа олчихсон догь залуу явлаа. Иргэний хөдөлгөөн 2005-2006 онд идэвхжиж, Ж.Батзандан, О.Магнай, Баасан эгч тэргүүтэй улс Сүхбаатарын талбай дээр “поошиг” нүдэж явсан. Харин Г.Дамдинням тухайн үеийн намын дарга Намбарын Энхбаярыг өмөөрч, хариу жагсаал хийн талбай дээр дарцаг шиг хийсэж явсан байдаг. Тэгвэл түүнийг МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож явахад манай папараци дуран онцолж…
Зохиогч: Эрхэм админ
Энэ сарын 27,28-нд Тайландын Бурирам хотноо олон улсын Таеквондогын нээлттэй тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас 20 хүүхэд оролцож тулаан, пүмзэ , багийн тулаан төрөлд нийт 16 алт 8 мөнгө 7 хүрэл медал хүртжээ. Тус тэмцээнд оролцогчдын нэг нь Г.В.Плехановын нэрэмжит дунд сургуулийн 10-р ангийн сурагч Зулбаярын Цэлмэг хэмээх охин юм. Тэрбээр таеквондогын спортоор нэг жил хичээллэж буй бөгөөд анх удаагаа олон улсын чанартай тэмцээнд оролцож тулаан, пүмзэ төрлүүдээс тус бүр алтан медаль авсан байна. Түүний хувьд өнгөрсөн хавар Төвийн бүсийн таеквондогын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байжээ. Дашрамд дуулгахад, олон улсын таеквондогын нээлттэй тэмцээнд оролцсон хүүхдүүд маргааш эх орондоо…
Өнөөдөр улс төрийн хувьд халуухан, бас түүхэнд үлдэх дурсамжтай өдөр болж байна. Сошиал хэрэглэгчдээс “Данхан толгойтын данхагар Засгын газар” гэх нэр зүүгээд байгаа МАН-ын шинэ сайд нар өнөөдөр тангарагаа өргөж, тамгаа гардаад буй. Тэгвэл АН-аас сонгогдсон О.Цогтгэрэл, Д.Ганбат нар өөр хоорондоо муудаж, тамгаа булаалдан уурлаж орилж буй сурагтай. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Төрийн ордны 2 давхарт байрлах УИХ-ын гишүүн Д.Ганбатыг өрөөгөө суллаж өгөхийг шаардан туслахууд нь хайрцагтай зүйлс авч оржээ. Д.Ганбат гишүүн өрөөгөө суллаж өгөхгүй хэмээн уурлаж, Төрийн ордны хамгаалалтын албыг дуудсан байдалтай өрөөний маргаан үргэлжилсээр байгаа аж. Д.Ганбат гишүүн өрөөндөө байгаа бол О.Цогтгэрэл гишүүний түүний үүдэнд уур уцаартайгаар зогсож…
Засгийн газрын гишүүдийг яг одоо томилж байна. Тэр дундаас Зам тээврийн сайдаар УИХ-д нийт дөрвөн удаа сонгогдож, төрийн сайд хийж явсан туршлагатай парламентч С. Бямбацогтыг томиллоо. Түүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй байх үндэслэлтэй. Учир нь түүний гурван дүүгийн нэр дээр бүртгэлтэй “Нью прогресс” групп нь Монголын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй том групп компани юм. Тус компани хамгийн сүүлд л гэхэд Ховд аймагт баруун аймгуудыг цементээр хангах зорилготой цементийн үйлдвэр бариад тун завгүй байгаа. Тус үйлдвэр нь Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах ажил эхлэхээс өмнө ашиглалтад орж, тус бүтээн байгуулалтад цементээ нийлүүлэх алс том зорилготой ажиллаж буй. Эл группийн…
Монголын улс төрд томоохон байр суурь эзэлдэг хүн бол Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн. Нийт 341 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай бөгөөд өөрийн нэр дээр автомашингүй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаж явсан түүнийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой чухам ойр дотно, шивнээ үг шивнэлдэж байх агшныг манай папараци дуран буулгажээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд хүү Л.Тэмүүжингээ 2022 онд Хөгжлийн банканд газрын захирлаар томилогдсон. Энэ тухайгаа тэрбээр “Миний хүү Хөгжлийн банкийг анх байгуулагдсан цагаас нь мэргэжилтнээс эхлэн ажилласан. Монголбанк тус банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй учир саях томилгоонд оролцоогүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Түүний хувьд улс төрд багагүй нөлөөтэй Х.Баттулга,…
Өнөөдөр Монголын улс төрд хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэддэг болчихсон. Хэл ам, хэрүүл тэмцэл хийгчид, хийрхүү өөрийгөө магтагч, хийдүүлж чимээгүйхэн гэтэгч гээд алийг нь л бол алийг нь ялгаж танихтайгаа болчихсон гэхэд хилсдэхгүй. Эдгээрээс хийдүүлж, чимээгүйхэн гэтэгч буюу ажлаа хийдэггүй, суудлын бөглөөс гээд хатуухан хэлчихэд буруудахгүй хэд хэдэн сайд одоогийн засгийн газарт байгаагийн нэг нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар. Түүнийг зарим нь хий гаргадаггүй нэгэн гэдэг ч, яг үнэндээ багагүй хийтэй нөхөр. Тэрбээр хамгийн сүүлд Энхтайваны гүүрний засвар, арчлалтын ажил авсан Дөлгөөн холболт компанид засварын ажлаас ердөө ганцхан сарын өмнө ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ олгосон гэдэг. Түүний манай…
УИХ-ын гишүүн гэхээсээ илүү “Номгон Санчир” группийн Ерөнхий захирал гэдгээр олонд танигдсан А.Адьяасүрэн анх гишүүний тангараг өргөх ёслолын үеэр “босоо” тодотголтой С.Ганбаатар гишүүнийг сээтгэнүүлж чадсан гэдгээрээ олны анхааралд өртсөн. Бие нь жижигхэн ч бэлчээр нь том тэрбээр уг нь түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжилтэй.Гэвч “Номгон санчир” авто сургууль, Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт – БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийдэг таван аж ахуйн нэгж түүний мэдэлд байдаг гэнэ лээ. Түүнийг манай папараци дуран онцолж байна. А.Адъяасүрэн гишүүн жилийн 800 гаруй сая төгрөгийн орлоготой, тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, жилийн 800 сая төгрөгийн хадгаламж, 300…
Монгол улсын Ерөнхийлөгч бол улсынхаа билэг тэмдэг төдийгүй, улс төрийн хамгийн эрх мэдэлтэй, албан тушаалтан билээ. Энэ утгаараа улс төрийн утсан хүүхэлдэйг найруулдаг ганц хүн нь гэж хэлэх нь ч бий. Өдгөө Засгийн газрын шинэ бүтэц хэл ам дагуулж, иргэдийн дургүйцлийг төрүүлж байхад манай улсын Ерөнхийлөгч таг чиг суусан хэвээрээ. Харин тэрбээр улс төрчдийн сайдын суудлын маргааныг үл ажран эмэгтэйчүүдийгээ ивээж явахад манай папараци дуран онцлон буулгалаа. Тэрбээр Төрийн ордонд өчигдөр болж өнгөрсөн “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” Үндэсний чуулга уулзалтыг ивээлдээ багтаан зохион байгуулжээ. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн цугларсан тус уулзалтад тэрбээр үг хэлж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд рүүгээ…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” чуулга уулзалт 2022.08.29-нд болж өнгөрсөн. Уг чуулга уулзалтын үеэр явагдсан “Хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, сайн туршлага” сэдэвт салбар хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан оролцож, компанид хэрэгжүүлсэн хүний эрхийн магадлан шинжилгээ болон энэ хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд компанидаа хүний эрхийн магадлан шинжилгээг хийлгэсэн. Үүний дагуу сайжруулалтын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд 12 сард үр дүнгээ олон нийтэд танилцуулна.
Эрдэнэт үйлдвэр 1991 онд Ус шүүн цэвэршүүлэх зориулалттай Элсэн шүүрийн байгууламжийг ашиглалтад оруулжээ. Энэ үеэс өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, улмаар 6 жилийн өмнөөс байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн үйлдвэрийн Ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламжийн хэсгийн хамт олон энэ сарын 1-ээс элсэн шүүрийн байгууламжийн хоёр шүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн аж. Монгол Улсын хэмжээнд ус ариутган цэвэршүүлэх үндсэн үйл ажиллагаатай цэвэрлэх байгууламжууд дунд энэ төрлийн элсэн шүүрийн байгууламжтай аймаг Эрдэнэтээс өөр байдаггүйг мэргэжилтнүүд онцлов. Элсэн шүүр нь бохир усыг 92-96 хувь хүртэл цэвэршүүлэх чадалтай, технологийн өндөр ач холбогдолтой дамжлага тул элсэн шүүрт иж бүрэн засвар үйлчилгээ хийснээр ашиглалтын хугацаа…