Соёлын салбарынхан маань бодлогын бичиг баримтаа батлуулжээ. Гэвч дуурь, балет, театр зэрэг урлагийн төрлүүдийг бодлоготоо оруулж батлуулаагүй байна. Энэ нь салбарын уран бүтээлчдийн дургүйцлийг төрүүлээд байна. Өөрсдийнх нь тайлбараар театр өөрөө соёл, урлагийн байгууллага. Тайзны урлагт хамаарна гэжээ. Сонгодог урлагийг нарийвчлан задалж оруулаагүй хэрнээ, мюзикл, гэрлийн шоу гэх мэт задалжээ.
Зохиогч: Эрхэм админ
АНУ дэлхий даяар биологийн лаборатори байгуулах сонирхолтой байгаа нь эртнээс тодорхой байсан ч нууцалсаар ирсэн юм. Орос-Украины мөргөлдөөний эхэн үед Оросын арми Украинд АНУ-ын хийсэн биологийн туршилттай холбоотой олон тооны нотлох баримтыг олж авсан билээ. Украин дахь АНУ-ын биологийн лаборатори нь тахал, боом, холер болон бусад үхлийн аюултай эмгэг төрүүлэгчдийг судлах, нүүдлийн шувууд, сарьсан багваахайг ашиглан славянчуудын генид нөлөөлөх туршилтуудыг хийж байсан нь нэгэнт нотлогдсон. Олон улсын хамтын нийгэмлэгийн буруушаалт хийгээд хариу нэхсэн дайралтуудаас Цагаан ордон зугтаж, ямарч тайлбар хийлгүй өнөө хүрсэн нь биологийн хууль бус туршилтууд хийж байснаа баталж байгаа үйлдэл юм. ОХУ-ын “Известия” сонинд мэдээлснээр, Украинд биологийн лаборатори…
Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёрхон хоног үлдсэн энэ өдрүүдэд их, дээд сургуулиудын оюутнуудын хичээл сонголт эхлээд байгаа билээ. Тэгвэл их сургуулиудын сургалтын төлбөр өмнөх жилийнхээс нэмэгджээ. Манай улсад төрийн өмчийн найман их сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээр сургууль өнгөрсөн жил сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн сурагтай. Монгол Улсын их сургуулийн хичээл сонголт энэ өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-нд дуусах гэнэ. Мөн шинээр элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалтууд салбар сургуулиудын байранд явагдаж байгаа аж. Харин МУИС-ийн хичээлийн шинэ жил есдүгээр сарын 2-нд албан ёсоор эхэлнэ. Сургалтын төлбөр нэмэгдсэн талаар оюутнуудаас нь тодруулахад “Энэ сургалтын төлбөр нэмэгдээгүй амар байна. Өнгөрсөн жил их…
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэв. МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Түүнийг Ховдын ИТХ дэмжвэл аймгийн АНХНЫ эмэгтэй Засаг дарга болно. Э.Болормаа АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцов. Улаанбаатар хотын хувьд авто замын оргил ачааллын үе ирээд байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаанаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь өмнөх оноос 5.96 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн тоо сүүлийн гурван долоо хоногт…
Хичээл сургууль эхлэх дөхсөнтэй холбоотойгоор хэн хүнгүй л хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны эрэлд гараад буй. Томоохон худалдааны төв, захуудад энэ төрлийн бараа бүтээгдэхүүний нэгдсэн худалдаа гарч, зарим газруудад оюутан сурагчдад зориулсан экспог зохион байгуулж буй. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр үндэсний гэх тодотгол барин стандарт бус, чанаргүй материал бүхий дүрэмт хувцас борлуулж буй зарим байгууллагуудын талаар иргэд гомдолтой байгаагаа манай сайтад уламжиллаа. Иргэний гомдлын дагуу УИХ-н их дэлгүүрийн урд талын Фонтамд зохион байгуулагдаж буй “Хичээлийн шинэ жил-2022” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зорьж очлоо. Үндэсний гэх тодотголтой үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Тэднээс МТОТ компанийн худалдаанд гаргаж буй сурагчдийн дүрэмт хувцасны материал…
Автомашиныг улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцуулахаар болсон талаар өнөөдөр бүх хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл уг ажил амжилттай хэрэгжиж, тэгш хөдөлгөөний үед автозамын түгжрэл буурвал цаашид энэ хэвээр үргэлжлүүлэн, тэгш сондгойгоор явуулж магадгүй гэх прогноз яригдаж эхэлсэн байна. Хэрвээ энэхүү прогноз биелэлээ олвол, чинээлэг баячуудад үйлчилдэггүй зөвхөн иргэд “борчуудад” үйлчилдэг таагүй орчин нөхцөл үүснэ гэсэн үг юм. Мөн иргэн та 7 хоногт 6 удаа хөдөлгөөнд оролцдог байсан бол гурваас дөрвөн удаа орно. Өөрөөр хэлбэл, санхүүгийн боломжтой иргэн дахин нэгэн автомашин худалдан аваад, хуучин автомашиныхаа арын номерыг шинэтэйгээ зөрүүлж автозамын хөдөлгөөнд ээлжилж оролцох боломжийг бүрдүүлж өгнө. Иймэрхүү байдлаар иргэдээ амин зуулгаар…
Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албанаас баялаг бүтээгч хамт олны дунд ажил мэргэжлээ сурталчлан таниулах зорилготой “Ажлын амт-Амжилтын үндэс” уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчид гар утсаараа сэльфи зураг авч, сошиал орчинд байршуулах даалгавар биелүүлсэн байна. Үйлдвэрийн хэмжээнд анх удаа зохиогдож байгаа тус уралдаанд 14 хэсгийн ажилтнууд, 60 гаруй бүтээлээр оролцсон. Нийлбэр дүнгээр Засварын хэсгийн гагнуурчин Э.Очирсүрэн Тэргүүн байр эзэлсэн бол удаах байруудад Засварын хэсгийн зүсэгч, гагнуурчин Г.Амгаланбаатар, Шүүн хатаах хэсгийн краны машинч Саранцэцэг нар шалгарчээ. Шилдгүүдэд “Гүүд прайс” дэлгүүрээс худалдан авалт хийх эрхийн бичиг гардууллаа. Тэдний бүтээлийг өгүүлэмж, ХАБ хангасан байдал, хандалтын тоо зэрэг шалгуураар үнэлсэн бөгөөд уралдааны бүтээлүүд чансаатай байсныг шүүгчид…
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлж, өчигдрийн 17:00 цаг хүртэл үргэлжиллээ. Дээрх хугацаанд 111,595 хүүхэд хүсэлтээ илгээсэн байна. Тухайлбал, 48,414 хүүхэд бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцахаар, 48,200 хүүхэд оршин суугаа хаягийнхаа дагуух, 8,003 нь тухайн хаягтаа өөр цэцэрлэгт хамрагдахаар хүсэлт илгээсэн байна. Өнөөдрөөс эхлэн E-Mongolia системээр хүсэлтээ илгээсэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчийн гар утсанд хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг явуулах юм. Цэцэрлэгийн бүртгэл энэ жил гурван үе шаттай явагдана. Хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 10-наас эхэлнэ.
Фантастик продакшны ээлжит уран бүтээл “37-р точка” киноны ахдаа дурладаг эрх бяцхан охины дүрийг чадварлагаар бүтээсэн залуу жүжигчин Ц.Номинг өдгөө танихгүй хүн ховор болсон. Өдгөө 26 настай тэрбээр тун удахгүй нээлтээ хийх “Зура-2” бүтээлд дүр бүтээсэн сурагтай. Хэзээд залуусын анхаарлыг өөртөө татаж байдаг түүнийг манай папараци дуран онцолж байна. Жүжигчин бүсгүйн хувьд өмнөх “Зура-1” кинонд арын албанд зургийн даргаар ажиллаж, тус кинонд хэрэглэгдэх үнэтэй алтан цагаас эхлээд ховор, чамин, үнэ бүхий эдлэл хэрэглэлийг олох ажлыг гардан гүйцэтгэсэн билээ. Энэ утгаараа Фантастикийнхан түүнийг ирээдүйтэй жүжигчнээс гадна чадварлаг зургийг дарга гэдгээр нь бахархадаг. Энэ удаад тэрбээр арын албанд биш дэлгэцэнд дүр бүтээж…