Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Интерполынхон Монголд хүлээлгэн өгсөн эмэгтэйг шүүх цагаатгав
Папарацци

Интерполынхон Монголд хүлээлгэн өгсөн эмэгтэйг шүүх цагаатгав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/03/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мансууруулах бодис бусдад борлуулсан хэрэгт холбогдсон Ц.Одцацрал гэх эмэгтэйг цар тахлын хөл хориотой, хил хаалттай байх үед Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагынхан Испани улсаас баривчлан манай улсад шилжүүлэн өгч байсан билээ.

Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд цагаатгах тогтоол баталлаа. Ц.Одцацралыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдах хэргийг зохион байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг, 23 дугаар сургуулийн баруун талын орон сууцад уг бодисоо хадгалж, Ё.Хулан гэх залууд олон сая төгрөгөөр худалдсан. Төлбөрөө тус дүүргийн нутаг дахь “Наран гуаша” салоны гадаа бэлнээр авсан хэмээн буруутгасан юм.

Түүнээс мансууруулах бодис худалдан авсан Ё.Хулан гэх эрд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны нэгдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тэрбээр Ц.Одцацралаас авсан мансууруулах бодисоо Хан-Уул дүүргийн нутаг дахь “Kh апартмент” орон сууц дахь нэгэн байранд хадгалж, 2-3 иргэнд өгсөн хэрэгт холбогдсон байдаг. Өмнө нь мөн мансууруулах бодистой холбоотой хэрэгт ял шийтгүүлж байсан Ё.Хуланд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жил хорих ял шийтгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

НПГ-аас Ц.Одцацралд Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг энэ оны долдугаар сарын 6-нд хэлэлцээд нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Ц.Одцацрал, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд нар эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргасны дагуу хэлэлцээд цагаатгах тогтоол баталлаа. Давж заалдах шатны шүүх хуралд хэрэгт эхнээс нь хяналт тавьсан прокурор ээлжийн амралттай учраас оролцоогүй, өмгөөлөгчдийнх нь эсрэг томилогдсон улсын яллагч сайтар мэтгэлцэж чадаагүй, хавтаст хэргийг бүрдүүлсэн мөрдөгчдийн ажиллагаа ч хангалтгүй байснаас зардал чирэгдэл болж байж гадаадаас Интерполоор дамжуулсан авчирсан эрүүгийн хэргийн яллагдагчийг цагаатгасан бололтой. Цаашид энэ мэтээр цагаатгаад байвал Интерпол манай эрүүгийн хэргийн холбогдогч нарыг хүлээлгэн өгөх нь юу л бол.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.