“The Voice Of Mongolia” шоуны гурав дахь улирлын ялагчаар “Хурд”-ын Д.Отгонбаярын багийн оролцогч Д.Даваадалай тодорсон билээ. Эл шоуны анхны дугаарт Ц.Энгүүн, дараагийнхад нь Х.Ядам ялагч болж байв. Г.Даваадалайг “Нөгөө сахалтай хэн билээ. Тэр яг түрүүлэх нь” гэж дэмжиж, онцгойлж харсан үзэгч олон байсан. Түүний бусдаас ялгарах сахал нь тренд болоод буй. Тэгвэл тэрээр “Говь” брэндийн шинэ коллeкцийн нүүр царай болжээ.
Зохиогч: Эрхэм админ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил үндсэндээ дуусч, тоног төхөөрөмжийн 72 цагийн туршилтын залгалтыг шөнийн 02:15 цагт эхлүүлжээ. Одоогоор 450 тонн цагийн ачаалалтай хэвийн ажиллаж байна гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлагуудын өглөөний шуурхай хуралдаан дээр мэдээллээ. Энэ үеэр тэрээр их ажлын ард амжилттай гарсан үйлдвэрлэлийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, нийт уурхайчин хамт олондоо талархал дэвшүүлж баяр хүргэсэн юм. Өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжийг ажилд залгахад техник технологийн давуу шийдлийг ашиглаж Швейцарь улс дахь “EBB” компанийн мэргэжилтнүүд болон Бээжин хотоос гүйцэтгэгч “Найпу инженеринг” компанийн инженер техникийн ажилтнууд…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцсэн юм. Тодруулбал, Улаанбаатар хотод тойрог хурдны зам барих төсөл, авто замын бүтээн байгуулалт, цахим шилжилт, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн ажлын явц, тулгарч буй асуудлын талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад танилцуулав. Мөн тус улстай хамтран хэрэгжүүлж буй дээрх төслүүдийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй…
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Eрөнхийлөгч Б.Оюунгэрэл Цагдан хорих 461-р ангид эмэгтэйчүүдийн үзлэгийн ор хүлээлгэн өгчээ. “Улаан цэцэг” киног хийснээр улайтал чичлүүлсэн эмэгтэйчүүдийн Eрөнхийлөгч бүсгүй арга хэмжээний сахиул гэж ч цоллуулдаг. Өндөр нуруулаг, өнгө зүстэй бүсгүй дарга хийх хэцүү хэцүү. Б.Оюунгэрэл Монголын сонины холбоо, chuhal.mn сайтаар автор хийж байсан чухал албанд чамбай ажиллаж ирсэн бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр Эрдэнэтэд УИХ-д нэр дэвшээд цөөхөн саналаар ялагдсан ч гоншигноогүй. Эмэгтэйчүүдийн үзлэгийн ор гэдэг энгийн сэдэв мэт боловч ховрын бараа. Б.Оюунгэрэл “Өнөөдрийн байдлаар тус хорих ангид 700 гаруй иргэн цагдан хоригдож байгаагаас 60 гаруй эмэгтэй байгаагийн 4 нь жирэмсэн. Жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэгийн хяналтад орохын тулд хамгаалалт…
“Шинэ үе” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Э.Одбаяр Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн нэгэн. Өдгөө Фантастик продакшинд харьяалагдах болсон түүнийг манай папараци дуран онцолж байна. Тэрбээр удахгүй нээлтээ хийх “Зура-2” кинонд тоглосон сурагтай. Хошин урлагаас дэлгэцийн урлагт хүч үзэж буй тэрбээр “Маш нууц”, “37-р Точка” зэрэг киноны гол дүрд тоглож олон охидын сэтгэлийг татах болсон. Мөн “18 нас, Би чамд хайртай”, “Үргээлэг 2” кинонд тоглосноор охидын шүтээн болсон гэхэд болно. Хамгийн сонирхолтой нь дээрх бүх кинонд хамгийн гэгээлэг, хамгийн романтик дүрийг бүтээдэг ч төгсгөлд нь дүр нь үхэж дуусдаг. Харин тэрбээр энэ удаад “Зура-2” кинонд тоглох үедээ…
БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгаж дуусчээ. Ж.Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө төрсөн дүү Ж.Содбилэгттэй түрээсийн гэрээ байгуулах замаар сургуулийнхаа данснаас 5.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн асуудлыг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас Ж.Соронзонг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн даруйд Ж.Соронзонг одоо эрхэлж буй албан тушаалаас нь шууд түдгэлзүүлэх бөгөөд хойшлуулашгүйгээр дайчлан баривчлах хуулийн нөхцөл боломж бүрдэх юм. Ж.Соронзон нь АТГ-т шалгагдаж байх хугацаандаа өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн ЭРХГА ХХК руу 220 сая төгрөгийн шилжүүлсэн тул тжс…
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлж байна. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,000 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо байгаа. Үүнээс 14 их, сургуульд 108,000 оюутан суралцаж байна. Цаашдаа бидний баримтлах бодлого нь шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ. Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөр болгоно. Өнөөдрийн байдлаар монгол улсад 88 их,…
Бизнес, нэр хүндээрээ монголын зах зээлд тэргүүлж яваа Үл хөдлөх хөрөнгийн UA Properties үл хөрөнгө зуучлалын компаниийн захирал А.Урангоог танихгүй хүн ховор. Монголын хамгийн өндөр үнэтэй ВЛОГ хийдэг, хамгийн үнэтэй нөлөөлөгч businesswomen гэгддэг тэрбээр хэд хэдэн “баруун гар”-тай. Тэдний нэг Ю.Мина гэх энэ үзэсгэлэнт бүсгүйг бид энэ удаад онцолж байна. Яармагт байрлах шинэ хотхоны төслийн гардан хариуцаж буй UA Properties компанийн агент Ю.Минаг танихгүй хүн гадаад улсын иргэн байна даа гэж харахаар. Гэвч тэрбээр эрлийз цустай, өндөр боловсролтой, монгол бүсгүй.
Зөн билгийн тулааны шоуны ялагч, хүндэт зөн билэгтэн зайран В.Мөнх-Эрдэнийг танихгүй хүн ховор. Нэвтрүүлэгт оролцож байх үедээ өөрийн биедээ авто ослоор нас барсан хүний сүнсийг дуудаж оруулж байсан нь олны нүдийг бүлтийлгэж, чихийг сортоолгож байсан билээ. Тэгвэл түүний гэргий “Монгол Брэнд – Морин Өртөө 2022” төсөлд оролцон, мориор 9 хоногийн дотор 1000 км газрыг туулаад иржээ. Энэ тухай зайран В.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа онцлоод “9 хоногт 1000 км замыг Миний хань амжилттай туулж, Монгол бүсгүй хүний тэсвэр тэвчээр , эрэмгий зориг , гарган бүхий л хүнд бэрхшээлийг даван туулж хүсэл мөрөөдлөө биелүүлж , зорьсон зорилгодоо хүрлээ. Чамаараа Бахархаж байна” гэжээ.
Баян айлын хүү, өв залгамжлагч, ганц бие, царайлаг, бие бялдар сайтай гэдгээрээ охид бүсгүйчүүдийн “Мөрөөдлийн” тодотголд яг цав нийцдэг хүн бол Б.Самади. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хоёрдахь хүү Б.Самади ганцаараа булан тохой эргэж тамхи татан, утаа баагиулсан шигээ зогсож байхдаа манай папараци дуранд өртлөө. Түүний хувьд нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх, манлайлалд хөтөлдөг залуусын сайн дурын байгууллага болох JCI-ийн гишүүн. Энэ утгаараа түүний харьяалагддаг JCI буюу “Junior Chamber International” олон улсын байгууллагын 30 жилийн ой өнөөдөр нийслэл хотын төв талбайн дэргэдэх Туушин зочид буудлын ойр орчимд өрнөж, энэ хавиар “манлайлагч” тодотголтой хөл хөдөлгөөн ихтэй байгаа юм. Сонирхуулахад, Б.Самади том…