Улс орны “зүрх тархи” болсон газар бол Боловсрол, шинжлэх ухааны яам билээ. Гэтэл энэ газар өдгөө дампуурлын ирмэгт тулчихсан талаар тус байгууллагаас дараах МЭДЭЭЛЭЛ сэтгүүлчид хаяглагдан ирснийг уншиж танилцаад олон нийтэд хүргэхээр шийдэв. Ямар гээчийн мафижсан бохир нийгэмд бид амьдраад байгаа юм бэ? Улс төрийн бүлэглэлийн гар хөл бологч “цүнх баригчид, бөгс долоогчид”-ын бүхэл бүтэн арми яам, тамгын газраар орогнож, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүдийг хэрхэн замаасаа зайлуулж, өөрсдийн бульхай луйвар хийх орчин болгосныг уншаад мэл гайхаж, цэл хөхрөв. Сэтгүүлчийн бичсэн Орос 3-р сургуультай холбоотой асуудал хөндсөн томоохон нийтлэлүүд өдөр тутмын сонинд нийтлэгдэж, сошиалд цацагдаж байгаа учраас олон иргэд хандсаар байгааг дуулгая. Үүнд бодит эх сурвалж, нотлох баримттай нэгэн МЭДЭЭЛЭЛ ирснийг Эрхэм уншигч танд редакторын засваргүйгээр бүрэн эхээр хүргэе. Зөв буруу аль нь болохыг Мэргэн уншигч таны оюун бодолд орхиж, бодит үнэнтэй нүүр тулах цаг хугацааг үлдээе. Тус МЭДЭЭЛЭЛД: “Боловсролын яам нь Л.Энх-Амгаланг ирсэн цагаас эхлэн дампуурч яамаар тогтохгүй салбараараа дампууралд оруулаад байна. Салбарыг өөрийнхөө эрх ашгийн төлөө ашиглаж, ард иргэдийг хууран мэхэлж, салбарыг муухай байдалтай болгон попрох нь хэрээс хэтэрсэн тухай өгүүлж баримтуудыг жагсаажээ. Үүнд:
БАРИМТ 1: Л.Энх-Амгалан сайдын ахлах зөвлөх М.Батгэрэл болон Б.Гантулга нар нэг гэрт амьдардаг бөгөөд яамны албан өрөөнд байнга хамт байж, өөрсдийн таашаалд нийцээгүй хүмүүсийг сайдад буруугаар ойлгуулж, худал мэдээллээр сайдын тархийг угааж, олон төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халахад нөлөөлсөн. Л.Энх-Амгалан сайд албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангахгүй боловсролтой Б.Гантулгыг Сангийн сайд Б.Жавхлангийн сонгуульд ажилласан гэж шагнаж, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилсон. Л.Энх-Амгалан, Б.Гантулга нар нь үгсэн хуйвалдаж, яамны бүтцийг нэг жилийн дотор гурван удаа хийгээд байна. Б.Гантулга нь сүүлийн нэг жилийн хугацаанд Сайдын зөвлөх, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, одоо бүүр Монгол Улсын боловсролын гол бодлогыг боловсруулагч Ерөнхий боловсролын газрын даргаар томилогдон ажлаа хийхгүй сүүлийн нэг сарын хугацаанд гурван удаа гадаад томилолттой нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж явна.
БАРИМТ 2: Л.Энх-Амгалан түүний найз болох Энхжаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан О.Хуягцогт, Санхүү, хөрөнгө оруулалтын дарга асан Ч.Энх-Амгалан нар нийлэн бүтэц хийх нэрийдлээр мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон хууль бусаар халж, орон тоог үндэслэлгүй бууруулан Л.Энх-Амгалангийн сонгуулийн ажилд оролцсон мэргэжлийн бус хүмүүсийг албан тушаалаар шагнасан. Тэдгээр хүмүүс нь хүн дарамталж, өөрийн гэртээ байгаа мэтээр авирлаж, төрийн албан хаагчид, салбарын хүмүүсийг дуудан загнаж, албан тушаалаа урвуулан ашиглаж байна. Жишээ нь, Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн албан тушаалаар шагнуулсан Ш.Энхтуул гэх Хөвсгөл аймгийн гаралтай эмэгтэйг Боловсролын зээлийн сангаар дамжуулан яаманд оруулсан байдаг. Ш.Энхтуул нь оёдлын инженер мэргэжилтэй, албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй байхад томилсон. Ш.Энхтуул нь иргэдтэй зүй бусаар харьцаж, элдэв үг хэллэг хэрэглэж, төрийн албанд биш хувийн байгууллагын удирдлага мэт авирлаж, бусдад дээрэнгүй ханддаг болохыг БШУЯ-ны үүдний хүлээлгийн танхим болон коридороос сонсож болно. Мөн Л.Энх-Амгалангийн өөрийнх нь зөвлөх Мөнхбаатарын дүү Ховдын гаралтай Н.Амарбаяр гэх залууг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраар дамжуулан Боловсролын яаманд оруулж, улмаар Боловсролын ерөнхий газар гэх шинэ агентлагт Хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтнээр томилсон. Л.Энх-Амгалангийн Сонгуулийн штабын дарга гэх Ш.Алтангэрэлийг Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газрын даргаар, албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй Байгаль гэгчийг Боловсролын ерөнхий газрын Төрийн захиргааны даргаар, Барилга хөгжлийн төвөөс ажлаа хийж чадахгүй халагдсан Б.Амарзаяаг ахлах мэргэжилтнээр, Хөвсгөл аймгийн гаралтай Б.Сайнбаяр гэх хуульч мэргэжилтэй залууг тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй байхад санхүүгийн ажил дээр, Хөвсгөл аймгийн гаралтай Сансар гэх эмэгтэйг шагнал хариуцсан мэргэжилтнээр, өөрийнхөө туслах Онончимэгийг хуулийн хэлтсийн мэргэжилтнээр томилсон байдаг. Үүнээс гадна Санхүү, төсвийн газар, Хяналтын газруудад өөрийнхөө цөөнгүй хүмүүсийг шингээсэн байдаг.
БАРИМТ 3: Л.Энх-Амгалангийн 10 жилийн ангийн хүүхэд Энхжаргал нь хуучин Татварын газарт хангалтгүй ажиллаж байсныг үл тоож, албан тушаалаа ашиглан удаа дараа Боловсролын яаманд газрын даргаар ээлжлэн ажиллуулж байна. Энэ хүн нь хариуцсан ажилдаа шаардлага хангахгүй, салбарын бүү хэл жижиг зүйлийг мэддэггүй мөртлөө хүмүүсийг ялгаварлан гадуурхаж хавчдаг, сайдад буруу ташаа мэдээлэл өгдөг, өөрөө чадваргүй учраас үр дүнгүй ажлаар хүмүүсийг залхаадаг, өөрөө мэдэхгүй ажлаа мэддэг мэтээр худлаа ярьдаг, хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн гэж тайлбарлах гэж оролддог, удаа дараа алдаатай бичиг баримт боловсруулан гаргаж байсныг мэдсээр байж өөгшүүлэн Хяналтын даргаас Төрийн захиргааны даргад томилсныг Боловсролын салбар бүхэлдээ гайхан зэвүүцэж байна. Эрдмийн-Ундраагийн захирал Байгалмаа болон өөр олон захирал, ректоруудын тушаалыг алдаатай боловсруулан хүргэж байсан.
БАРИМТ 4: Л.Энх-Амгалан нь ажлаа мэддэг, чадвартай, төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчдыг бусдын ховоор үнэлэн ажлаас халж, төрийн албанд ажиллаж үзээгүй, өмнөх ажил дээрээ ёс зүйн доголдол гаргаж, гэр бүл салгаж явсан Гантуяаг Боловсролын яамны хэлтсийн даргаар, Оюунааг Бодлого төлөвлөлтийн газрын даргаар тус тус томилсон. Мөн шалгуур шаардлага хангасан эсэх тодорхойгүй Соёлмаа, Энхцэцэг, Туул, Чойсүрэн, Бат-Эрдэнэ, Алтанзул, Номин, Баярсүрэн, Энхзаяа, Урангоо, Урьболд, Гантөгс, Болорчимэг Уранчимэг, Адъяасүрэн, Түмэнбаяр, Мянган, Бадамханд, Элбэгдорж, Ууган-Эрдэнэ гэх хууль бус томилгооны цуваа үргэлжилсээр. Харин хууль бусаар халагдсан мэргэшсэн төрийн албан хаагчид ажилгүйчүүдийн эгнээнд элсэж, хуулийн байгууллагын хаалгыг сахиастай байна.
БАРИМТ 5: Боловсролын яамны Төрийн захиргааны газрын даргаар ажиллаж байгаад одоо Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт гэх балмад нөхрийг Л.Энх-Амгалан сайд удаа дараа өөгшүүлж байна. О.Хуягцогт нь хуулийн вакумжсан сургалтын үеэр архидан согтуурч, бусдын биед халдсан, хамт олны хүлээн авалтаар өөрийн газрын мэргэжилтнийг хэвтэрт ортол зодож, ажлаас халж, танхайрсан үйлдлийг мэдсээр байж одоо болтол ямар нэгэн арга хэмжээ авалгүй хамтран ажилласаар байгаа нь хачирхалтай.
БАРИМТ 6: Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын дарга асан, одоо Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгалан нь өөрөө чадвар муутай дарга байж, албан хаагчдаа үг хэлээр доромжлон ажлын байрны дарамт үүсгэдэг бөгөөд хүнийг ялгаварлан гадуурхаж, ажилгүй болгодог аргатай нэгэн юм. Энэ хүн төслийн машиныг өөрийн дураар авч яван унагаж, эвдэлсэн ч ямар нэгэн хариуцлага хүлээж, төлбөр төлөөгүй гэдгийг бүгд мэддэг. Энэ хүнийг өдий болтол өөгшүүлэн байлгаж байгаа нь их хачирхалтай. Л.Энх Амгаланг анх сайдаар ирэхэд хөдөө орон нутагт томилолт нэрийдлээр даган явж, дайлж, архидуулж өөрийн талд элсүүлсэн гэдэг. Мөн Ч.Энх-Амгалан нь Ё.Баатарбилэг сайдын багын найз гэх бөгөөд хамар хашааны хүүхдүүд байсан тул Ё.Баатарбилэг сайд яаманд бүхэл бүтэн газар байгуулж өгсөн бөгөөд Ё.Баатарбилэгийн тендерийн бүх зохицуулалтыг О.Хуягцогттой хамтран хийдэг болохыг барилгын компаниудын удирдлагууд ярьдаг. Ийм болохоор Л.Энх-Амгалан сайд өөрийн тендерээр мөнгө олох ажлаа даатгасан байхыг үгүйсгэхгүй. Боловсролын салбарт хэрэгжсэн нүхэн жорлонг зориулалтын ариун цэврийн байгууламжаар солих Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр зохион байгуулагдсан ажлуудын үр дүнгээс харж болно. Хөдөө орон нутагт хэрэгжүүлсэн гэх тухайн ариун цэврийн байгууламжийн ажлууд ямар нэгэн судалгаанд суурилж хийгдээгүй болохыг одоо болтол дуусаагүй ажлууд болон буулгах шийдвэр гарсан Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй сургуулийн байранд төлөвлөн хийснээс харж болох юм. Мөн Ч.Энх-Амгалан шаардлага хангахгүй барилгууд хүлээж авсан гэдгийг сайд мэддэг ч хариуцлага тооцохын оронд толгойг нь илж, улмаар өөгшүүлсээр байна. Ч.Энх-Амгалан Боловсролын яаманд ганцаараа ирээгүй бөгөөд Мэргэжлийн хяналтад хамт ажиллаж байсан Хоолны Түмэнжаргал гэх эмэгтэйг дагуулан ирсэн.
БАРИМТ 7: Л.Энх-Амгалан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, хувь хүний нэр төрд халдан зарим хүний дипломыг нийтэд нэртэй нь ил гаргаж, багш нарын хуурамч диплом гэж сүржигнэн иргэдийн тархийг угааж, нийгэмд таагүй мэдээлэл тараан бухимдал үүсгэсэн. Энэ нь боловсролын салбарыг харлуулах, сурагчид багшдаа итгэх итгэлгүй болох суурийг тавьж, өөрөө их ажил хийсэн мэт сэтгэгдлийг хүмүүст өгсөн. Мөн “Улаан бал” нэвтрүүлгээр салбарын нэр хүндийг гутаан доромжилж бүр төрийн хамгаалтыг хэлмэгдүүлж ярьсан бөгөөд ярилцлагын төгсгөлд Боловсролын яамнаас ямар ч мэдээлэл алдагдаагүй гэж гүрийж байгаа хариуцлагагүй ярианаас энэ хүн иргэдийн тархийг яаж угаах нь тодорхой байна. Үнэхээр мэдээлэл алдсан бол энэ хүнд яагаад хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бол? Хүний нэр хүндэд халдсан байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой биздээ. Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Та бүхэн яагаад энэ хүндээ хариуцлага тооцохгүй байгаа юм бэ?
БАРИМТ 8: Л.Энх-Амгалан нь их, дээд сургуулиудыг нэгтгэн цөөлж, чанаржуулж байгаа мэт дүр эсгэж байгаа боловч эцэстээ өөрөө сайдаас буухдаа их сургууль байгуулан боловсролын салбараар бизнесээ өргөжүүлэх эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Үүнийг Л.Энх-Амгалан сайд их сургуулиудын санхүүгийн албанд “MCS группт ажиллаж байсан хүмүүсийг олноор оруулсан байгаагаар нотолж байна. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь өнөөдөр салбарын бодлого тодорхойлдог яам биш хэн нэгэн улс төрчийн Сонгуулийн штаб, салбар нь улс төрчийн иргэддээ попорч нэр хүнд олдог хэрэгсэл болж байгаа нь нэн харамсалтай” гэж тус МЭДЭЭЛЭЛД “буух эзэн, буцах хаяг”-тайгаар маш тодорхой өгүүлснийг та бүхэн уншиж дууслаа.
Эцэст нь, БШУЯ-ны дотоод үйл ажиллагаа хэрхэн доголдож, ажлыг танил талын хүрээгээрээ шийдэж, мэргэшсэн олон боловсон хүчнүүдийг талхнаас нь салгаж, хууль шүүхийн байгууллагын үүдийг сахиулж байгаа энэ ноцтой асуудлыг сайтар шалгаж өгөхийг хүсжээ.
“Хүн бүхэн тэнгэрийн дор төрж
Хуулийн дор амьдарч” дуусдаг учраас нийгэмд шударга ёсыг тогтоож, энэ мэтийн попорсон улс төрчдийг Боловсролын салбараас нэн даруй зайлуулах хэрэгтэйг сануулсан мэдээлэл ажээ.
“МЭДЭЭЛЭЛ”-ИЙГ ДАМЖУУЛАН ОЛОН НИЙТЭД ХҮРГЭСЭН: СЭТГҮҮЛЧ М.ЭРДЭНЭЧИМЭГ