Зохиогч: Эрхэм админ

Рок попын “тэргүүн хатагтай” гэгддэг МУГЖ, зууны манлай поп дуучин Б.Сарантуяа ганц бие ээжийн амьдралаар амьдарч, гурван хүүхдээ ганцаараа өсгөж өндийлгөж өдийг хүрсэн. Том хүү Эрхэмбилэг нь хэдийнэ эрийн цээнд хүрч, ээжийнхээ уран бүтээл, аж амьдралд багагүй дэмждэг үзүүлдэг болсон билээ. Харин нас барсан дүүгээсээ өргөж авсан охин нь энэ жил их сургуулиа дүүргэж, ажил амьдралын гараагаа эхлүүлж, дуучин бүсгүйг багагүй баярлуулсан юм. Тэгвэл өчигдөр өөрийн жинхэнэ хайрын эзэн гэгддэг Хөвсгөлийн бизнесмэн Отгон-Очироос Хулан охин нь 16 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүний төрсөн өдрийн гэрэл зургаас сонирхуулж байна.

Read More

Үндэсний урлагаас нийтийн дууг тусгай гэдгийг харуулж явсан нэгэн үеийн уран бүтээлчид нэг дор цугларчээ. Баяр наадмын нээлтийн үер тэд өөр өөрсдийн гоёл чимэглэл, дээл хувцастайгаа очсныг манай гэрэл зурагчин дурандаа буулгасныг онцолж байна.

Read More

Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан. Одоогийн байдлаар зургаан байршлын засвар, шинэчлэл бүрэн дуусаж, мөн зургаан байршил дахь шинэчлэлийг энэ онд дуусгахаар төлөвлөн ажиллаж буй юм. Харин Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна. Үлдсэн нэг байршил болох Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11-р сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм. Замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан зургаан байршил С.Чоймболын гудамж буюу 11-р сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хэвлэлийн бага хурлын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Сургуулиудыг 9-р сарын 1-ээс зэрэг эхлүүлэхгүй. Энэ жил 12 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлж болзошгүй байна. Энэ жил нийт 30 мянган оюутан их, дээд сургуульд элсэнэ. Аль сургуулийн хичээл хэзээ эхлэхийг удахгүй зарлана. Төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй байх зарчим баримтална. Энэ жил 300 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллуулна. 36 мянган хүүхэд их дээд сургууль төгсөхөд 6000 нь ажилтай болсон. Иймд хөдөлмөрийн зах зээлд байгаа мэргэжилтэй уялдуулан сургана. Хэрэв цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл бидэнд танхим болон танхимын бус шийдлүүд бий. Цаашдаа бид хичээл…

Read More

Сүүлийн үед Хөвсгөлд аялж явахдаа хог хаягдал хаясан гэх хэл аманд өртөж, багагүй тайлбар хийж өөрийгөө биш гэдгийг батласан хөтлөгч, инфльюсер Д.Одзаяа бухимдалтай яваа бололтой. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийслэлийн хамгийн алдартай гэгддэг Говь сауны тухай гомдлоо сийлжээ. Тэрбээр “Их олон жилийн турш тогтмол зорин ирж үйлчлүүлдэг газар маань юмсанж. Сая бас хөдөөнөөс ирээд л шууд хүүхдүүдээ дагуулаад орж ирсэн үйлчилгээ гэж бүр 00 болжээ. Олон жил ажилласан туршлагатай ресепшн, найрсаг үйлчлэгч бүсгүй, бие үрэгч, массажист гээд бүр сайн ажилчид нь ажлаасаа гарчихаж. Ахиж шагайлтгүй болсон байна шүү” гэжээ.

Read More

Нийтийн дууны ертөнцөд өөрийн донжтой хэв маяг, уянгалаг хоолой, турьхан биеэрээ онцгойрч гарч ирсэн бүсгүй бол “ардын дууч” тодотголтой Д.Бурмаа. Урлаг судлаач мэргэжилтэй тэрбээр өөрийн төрлөх нутаг болох Увс аймагт гэр бүл, дуучин дүү нарынхаа хамт аялж яваа ажээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа амьдралын үйл явдлаа дэлгэх дуртай. Энэ удаад өөрийн гоолиг биеэ нэвт гэрэлтэм даашинзтай хувцастай зургаа онцолжээ. Сайн харвал, бараг л нүцгэлчихэв үү гэлтэй харагдаж байгааг уншигч та анзаарсан уу.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хөлбөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Увс аймгийн Улаангом хотноо болно. МХБХ-ноос Монгол улсын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 04-ны хооронд Увс аймгийн хөлбөмбөгийн холбоо болон тус аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах юм байна. Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг анх 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бол 2015 онд Улаанбаатар, 2016 онд Сүхбаатар, 2017 онд Орхон, 2018 онд Төв, 2019 онд Хөвсгөл аймагт, хамгийн сүүлд 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж байжээ.

Read More

Загварын ертөнцөөс олонд танигдсан залуу бизнесмэн бол модель О.Билгүүн. Сошиалд өөрийн үзэл бодлоо идэвхитэй илэрхийлдэг тэрбээр өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар сэтгэгдлээ үлдээжээ. Тэрбээр “Emart ороод авах ёстой хүнсээ аваад гарахад ихдээ 200 гаран мянга болдог байлаа. Одоо яг тэр хүнсээ аваад гарахад 450-500 гаран мянга болдог болж дээ. Байрны жижиг дэлгүүрээсээ ч 2 жижиг тортой ойр зуурын юм авахад 80-120 мянга болдог байсан хүнс маань одоо 180-250 мянга болдог болсон байна лээ. Одоо тэгээд амьдардаг л байхдаа тэ”

Read More

Дуучин Нара нэрээр олонд танигдаж байсан инфльюсер, зөгийчин Нара шинэ найз залуутай болжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод, “Говийн бор залуутайгаа хангайн зөгийчин болгосон” хэмээн зургийг нь нийтлэжээ. Зөгийчин, нөлөөлөгч бүсгүйн хувьд энэ жил 39 настай. Одоогоос 10 аад жилийн өмнө жүжигчин Батушкатай үерхэж байсан ч, сонголтоо хийхдээ хүүгийнхээ аавыг сонгосон. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Нарагийн хүү Ринчин өдгөө 8 настай “том залуу” болжээ. Түүнээс хойш 2016 оны улс төрийн сонгуулийн үеэр М.Чимэддорж гэх эдийн засагч залуутай нэгэн хэсэг болзож байсан. Гэвч тэр залуу Нара бүсгүйн итгэлийг эвдсэнээс хоёр тийш болсныг өөрөө хэвлэлд ярьж байв. Нийгмийн асуудалд хүчтэй дуугардаг…

Read More

Камертон хамтлагийн ахлагч Д.Болд өөрийн соло уран бүтээлээ хийж, B продакшныг үүсгэн байгуулаад хэдэн жилийн нүүр үзэж буй. Өдгөө 40 насыг хол давсан тэрбээр өөрийн цахим хуудаснаа хөвгүүдтэйгээ авхуулсан зургаа нийтэлж, тэднээрээ гангарахаа мартсангүй. Дуучин залуугийн хувьд гурван хүүхэдтэй. Том охин нь хэдийнэ нас бие гүйцэж, гадаадад суралцдаг гэсэн. Харин хоёр хүү нь монголын хамгийн үнэтэй, нэр хүндтэй дунд сургуулийн сурагчид билээ.

Read More