Зохиогч: Эрхэм админ

Фантастик продакшны ээлжит уран бүтээл “37-р точка” киноны ахдаа дурладаг эрх бяцхан охины дүрийг чадварлагаар бүтээсэн залуу жүжигчин Ц.Номингийн 25 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний хувьд 2018 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд тэр жилээ “37-р точка” цувралд тоглосон байдаг. Уран бүтээлийн гараагаа “Хайрын клуб” киноны гол дүрийн жүжигчнээр эхэлж байсан Ц.Номин “One night”, “Манан зүсэгч” зэрэг нийт 7 кинонд туслах дүрийг бүтээж байжээ. Өөрийгөө эршүүд, дайчин эмэгтэй гэж тодотгох дуртай түүнийг охиноо ганцаараа өсгөдөг учраас амьдралын хүнд хатууг туулсан байх хэмээн таамагладаг. Залуу бүсгүй цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг ч одоог хэр нь гэр бүлийнхээ зургийг байршуулдаггүй бөгөөд…

Read More

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1,024 бөх хүч үзсэн билээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай түрүүлснээр 25 дахь аваргаар тодорсон. Тэгвэл Ховдчууд үндэсний бөхийн барилдаанд шинээр цол хүртсэн бөхчүүддээ дараах байдлаар байлж, шагнал гардуулжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт шинэ аварга О.Хангайд 500 толгой хонь, улсын заан Бат-Өлзийд 21 толгой адуу, шинэ начин Сосорбарамд 10 сая төгрөгөөр тус тус байлсан байна

Read More

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тод од нь Сэлэнгэ аймгийн шинэ залуу хүчтэн Баярсайханы Орхонбаяр байв. Тэрбээр бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Улсын арслан цол хүртсэн юм. Шинэхэн арслангийн мялаалга наадмыг 08 сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн төвд зохион байгуулахаар товложээ. Б.Орхонбаяр 21 насандаа улсын начин болж байсан бол 24 насандаа улсын арслан цолтны эгнээнд нэгдлээ. Домогт бөх Д.Данзан, Г.Эрхэмбаяр нарын залгамж Б.Орхонбаяр Сэлэнгэ нутгаас төрж буй гурав дахь арслан цолтон болж байна.

Read More

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22:50 цагт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багт “Голд хүн живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус багт оршин суух 43 настай, эрэгтэй “Д” гэгч нь Toyota Rav-4 маркийн автомашинаар Шишгэд голыг гатлах үедээ автомашинтайгаа урсан живж, амь насаа алдсан байна. Ойрын өдрүүдэд бороо, хур ихээр орж гол, мөрний ус үертэй байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар тээврийн хэрэгсэлтэй зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Read More

Ю травел, Золотой мир компанийн зуучлалаар Вьетнам руу аялсан Монголын 50 аялагч онгоцгүйн улмаас Хо шинд гацжээ. Дээрх компаниуд Хүннү айрд төлбөрөө төлөөгүй тул аялагчдыг авчрах онгоцгүй болжээ. Шууд нислэгтэй, тав тухтай, аюул эрсдэлгүй хэмээн сурталчилдаг аялалын компаниуд мөнгөө л авсан бол монголдоо ирнэ үү байна уу хамаагүй гэсэн маягтай Монголчуудаа хүний газарт хаясан энэ компаниудад хариуцлага бдаг уу?

Read More

“Охин минь битгий уйл”, “Би эр хүнд хайртай”, “Үл таних эмэгтэй”, “Хайр” жүжгийн дуу зэрэг олон арван дууны шүлэг, “Би чамд хайртай-2”, “Нарны өнгө”, “Хамтран амьдрагч”, “Ми-15” зэрэг кино зохиол, “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Болор туужууд”, “Диваажингийн хоригдол”, “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Би бид хоёр” зэрэг номын зохиолч, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хошой тэргүүн шагналт, зохиолч Х.Болор-Эрдэнийг мэдэхгүй хүн ховор. Гурван жилийн тэртээ “Гүйж яваа эмэгтэй” туужаараа олныг хуйлруулж явсан тэрбээр өөрийн цахим хуудаснаа урлагийнхныг шүүмжлэв. Тэрбээр “Монгол жүжигчид, дуучид маань нүүрнийхээ будгийг хэтрүүлээд байна аа. Ялангуяа зохиолын…

Read More

ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь улиралд оролцсон Монголын зайран Б.Эрдэнэсан шилдэг тавд шалгарсан ч тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэгвэл түүнд УИХ-ын гишүүн Н.Учрал хүндэт медаль гардуулжээ. Энэ тухайгаа Б.Эрдэнэсан зайран өөрийн цахим хуудаснаа “Энэ өдөр түмэн олныхоо сайн сайхны төлөө чадан ядан зүтгэж явааг минь үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар энгэрийг минь мялаасан явдалд сэтгэл ханамжтай баяр хөөртэй байна. Төрсөн нутгийн минь БОГД ОЧИРВААНЬ ХАЙРХАН даа залбиръя. Төр засаг, түмэн олондоо гялайлаа” хэмээн бичжээ.

Read More

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдоржид холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Түүнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 3-нд тус аймгийн Улиастай сум дахь гэртээ иргэн Р.Д, П.А, Ц.Н нартай наргиж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж маргалдан хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдсон. Б.Намхайдорж иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж архи авах гэсэн бөгөөд П.А нь үүнийг нь хориглоход нүүр рүү нь мөргөж, хиймэл шүдийг нь хугалсан. Энэ мэт үл ялих зүйлээс болж Ц.Н-той маргалдан, ноцолдож, унтлагын өрөөнийхөө цонхоор түлхэж амийг хохироосон гэж буруутгаж буй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч энэ бүхнийг тогтоосон гэж эх сурвалжууд мэдээлж…

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар өнөөдөр /2022.07.21/ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм.  Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төмөр замын асуудал хариуцсан нэгжийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх чиглэлд “УБТЗ” ХХН-ийн мэргэжилтнүүд хамтран ажиллана.

Read More

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 80-аар илүү байгаа юм. Батлагдсан тохиолдлуудын 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 934,357 болж нэмэгдэв. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Баянхонгорт дөрөв, Дархан-Уулд нэг Дорноговьд дөрөв, Дундговьд дөрөв, Орхонд 10, Өмнөговьд 75, Сүхбаатарт зургаа, Увсад ес, Ховдод 13 бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 145 хүн эдгэрсэн бол одоогоор 3,628 хүн хяналтад байна. Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол…

Read More