Зохиогч: Эрхэм админ

Жүжигчин, найруулагч Р.Алтансүхийн найруулсан “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны кинонд туслах дүрээр олны танил болсон залуу жүжигчин Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээг та андахгүй биз ээ. Сүүлд “Гэрэлт ертөнц”, “Цагаан сүүдэр” кинонуудад өөрийгөө эвдэж тоглосон түүнийг урлагийн томчууд үнэлдэг. Бага балчираасаа боловсролыг эрхэм болгож ирсэн тэрээр Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийг дүүргэсэн. Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр анх “Дэлхийд дурласан сар” кинонд туслах найруулагчаар ажилласан авьяаслаг нэгэн. Энэ л киноноос ерөнхий мэдлэгээ практик болгон ажлын талбар дээр гараад кино хэрхэн бүтдэг, яаж хийдэг гэдэг их зүйлийг сурсан гэнэ лээ. Туслах дүр бол гол дүрээ тодотгож тухайн бүтээлийн шигтгээ болж өгдөг гэдэгтэй…

Read More

“Үтрээний хүүрнэл”, “Цэнхэр ороолт” зэрэг өвөрмөц сэдвийг хөндсөн жүжгийг найруулсан хүн бол найруулагч, жүжигчин Т.Алтантуяа. Түүнийг “Тусгай салаа” киноны байлдагч Сүлдийн ээж гэдгээр нь ард түмэн илүү мэддэг. Мөн “Ану хатан” киноны Ану хатаны ээжийн дүрийг бүтээсэн билээ. Тэрээр урсгалаараа явах тун дургүй тул найруулагчийн хувьд эрсдэлтэй алхам хийхээс огт буцдаггүй. Жүжигчин найруулагч хүн өөрийн орон зайг зөв тодорхойлох хэрэгтэй хэмээн үздэгээс нийгэмд дутаад байгаа, хүмүүст хэрэгтэй орон зайг олж ажиллахыг зорилгоо болгож ажилладаг байна. “Цэнхэр ороолт” жүжигт ижил хүйстнүүдийн талаар өгүүлдэг бол “Үтрээний хүүрнэл” жүжиг нь сонин өгүүлэмжтэй, найруулагч жүжигчин хүний авьяасыг жинхэнэ гижигдсэн зохиол байсан тул уг жүжгийг…

Read More

Хошин урлагийн салбарт өөрийн түүхээ бүтээж яваа уран бүтээлч бол МУГЖ Л.Баттулга буюу Аглуу. Г.Луушаан гэх овогтой тэрбээр өөрийгөө “Хятад хүн биш” хэмээн тодорхойлдог. Түүний аав Улаанбаатар хотын унаган иргэн, энд төрж өссөн нэгэн бол, ээж Хэнтий аймгийн Биндэр сумынх гэнэ лээ. Эцэг эхээс дөрвүүлээ тэрбээр өөрийн цахим хуудаснаа ганц охин дүүгээрээ гангарчээ. Жүжигчин Л.Баттулгын хувьд хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа “Манайд ааваас минь үлдсэн дөрвөн мөнгөн хундага байдаг юм. Аавыг минь төрөхөд өвөг эцэг маань хүүдээ зориулж ойн хундаганууд хийлгэсэн юм билээ. Дээрээ “Г.Луушаан мэндлэв. Нэг ой хүрэв” гэсэн бичээстэй дөрвөн ой хүртэл нь цэвэр цалин цагаан мөнгөөр хийлгэсэн дээр…

Read More

“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, мисс, эмч Б.Бадамцэцэгийг танихгүй хүн ховор. Уран бүтээл болон эмчийн ажлынхаа хажуугаар гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээжийн үүргийг авч яваа ганц бие өнөө цагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл билээ. Тэрбээр өнгөрсөн намар нөхрөөсөө салснаа албан ёсоор зарлаж, эрх чөлөөтэй нэгэн болсноо илэрхийлсэн байдаг. Тэгвэл тэрбээр дахин гэрлэх бодолгүй гэнэ шүү. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Өө, дахиад эрэгтэй хүүхэд өргөж авахгүй ээ, баярлалаа” хэмээн онцолжээ. Мөн түүний экс нөхөр охинтой болзож буй талаар, экс хадам эгч нь бусдад муулаад явж буй талаар сэтгэгдэлээ бичихдээ “Тэр хүн ч гэсэн жаргах эрхтэй. Надад ямар…

Read More

ТВ коктейлийн ганц сарнай байсан ба жүжигчин Н.Цэнд-Аюуш хэвлэл мэдээллээс холуур нэгэн. Сүүлийн үед уран бүтээлд идэвхитэй оролцох болсон тэрбээр аав ээжийнхээ зургийг дэлгэж, амин хайртай охин нь гэдгээ илэрхийлсэн байна. Түүний хувьд 2016 онд хилийн чанадад амаржиж бяцхан хүүгээ өлгийдөж авч байсан юм. Үзэсгэлэнтэй, сайхан инээмсэглэлтэй, тэгш сайхан бие хаатай авъяаслаг жүжигчин маань гэрээсээ ганцаараа жүжигчний мэргэжилтэй гэнэ. Аав ээж хоёр нь Батсүмбэрт амьдaрдаг ба дээрээ ах эгчтэй, 2 эмэгтэй дүү, 2 эрэгтэй дүүтэй өнөр өтгөн гэр бүлийн гишүүн аж. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа “Оюутан байхдаа ангиараа Бага нас минь баяртай жүжгийг Хүүхэд залуучуудын театрт тавьж байлаа. Гол дүрд…

Read More

Монголын хип хоп урлагт мөнчгөрөөрөө явж олны танил болсон реппер Gee өөрийн цахим хуудаснаа лайв хийж гомдлоо тайлав. Учир нь тэрбээр сүүлийн үед start tab бизнес эхлүүлж, пицца зарах болсон. Энэ цагаас эхлэн дэргэд нь хамтран уран бүтээлчид хажуугаас нь хөндийрч алга болсон тухайгаа онцолжээ. Мөн эрбээр наадмын нээлтэд оролцоогүй тухайгаа ярихдаа “ Надад наадмын нээлтэд оролцох санал хүсэлт ирж л байсан.Нэг удаа дуулсанаас хойш ахиж хүсэлт ирээгүй. Тэгээд ч улс төрийн сонгуулийн ажилд нь оролцдог уран бүтээлчид баяр наадмын нээлтэд ая дуугаа өргөх эрхтэй байдаг гэж хувьдаа ойлгосон” хэмээв. Ямартаа ч, реппер Gee пицца зарсныхаа төлөөсөнд олон…

Read More

Монголын хамгийн баян гэр бүл гэгддэг Сү.Батболд гишүүн өдгөө эхнэр хүүхдүүдийн хамт орон нутгаар аялж яваа ажээ. Тэд баруун таван аймгийг “дайлаар мордох” төлөвлөгөөтэй нийслэлээс гарсан бөгөөд замаараа Хархорин, Эрдэнэзуу зэрэг түүх дурсгалын газруудаар сонирхож яваагаа цахим хуудаснаа онцолсон байна. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд асан Сү.Батболд Оюу толгой, Эрдэнэтийн орд газрын баялгаас албан тушаалын давуу байдлаа ашиглан хувьдаа нуугдмал ашиг олж, оффшор бүсэд байршуулсан гэх хээл хахуулийн хэргүүдийн хүрээнд хамаарах хохирлын дүн 713,575,000,000 төгрөг байдаг. Конвенцын заалтын дагуу хөрөнгө байршиж байгаа улсууд болох Британийн Виржинийн арлууд 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Америкт 16 сая ам.долларын…

Read More

УИХ-ын гишүүн асан, “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай сүүлийн үед цахим орчинд лайв хийж олны анхааралд өртөх болсон. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бүдэрсэн тэрбээр түүхэндээ хамгийн бага зардлаар сонгуулийн сурталчилгаа хийсэн гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, тусгаарлагдах байрнаас согтуу мэндчилгээ дэвшүүлж, англи хэл заасан нь түүнийг ийнхүү “лайвчин” болох замналд хөтөлсөн билээ. Түүнд улс төрийн амбиц, ярих сэдэв бараг үлдсэнгүй. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн ч амжилт олоогүй билээ. Харин өдгөө түүний лайв элдэв янзын бүтээгдэхүүний маркетинг хийдэг болсон тэрбээр өөрийн цахим хуудаснаа нисэхийг хүсч байгаагаа онцолж, зургаар баталгаажуулах болжээ.

Read More

“Шуранхай” хамтлагийн дуучин гэдгээр олонд танигдаж эхэлсэн уртын дуучин Д.Үүрийнтуяа өдгөө эр нөхрийнхөө ижил хурдан морь уядаг болжээ. Түүний уяа сойлго тааруулсан адуу саяхан нэгэн аймаг, сумын наадамд айрагдсан талаар түүний нөхөр уртын дуучин Жавхаасайхан цахим хуудаснаа онцолсон байна. Эрхэм дуучдын хувьд өдгөө гурван хүүхдийн эцэг эх болсон. Нийслэл хотод амьдрахаас илүү хөдөө орон нутагт ажиллаж амьдрахыг чухалчилж үздэг болсон тэд өдгөө Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт зусч буй.

Read More

Өнгөрсөн зургадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр хэмээн зарлаж бүх нийтийн амралтын өдөр болгон амраасан. Улмаар Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы гадна талбайд бурхан багшийн гурван үеийн дүрийг бүтээж залсан ёслолыг манай сайт мэдээлж, фото сурвалжлагаар уншигчдын хүртээл болгож байв. Уг үйл явдлыг иргэд, сүсэгтнүүд эергээр хүлээн авч усан тахил өргөж, залбирч мөргөсөн билээ. Тэгвэл өдгөө мөргөж, тахиад байсан бурхдаа Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы В1 давхрын гараашит, хог новштой зэрэгцүүлэн хураасан гэх мэдээлэл байна. Бурхдыг хөөсөнцөр болон гипсэн материалаар хийсэн байх ба ганц нэг нь эвдэрч, хөөсөнцөр нь ховхорч унасан аж. Энэ талаар Гандантэгчинлэн хийдийнхэн тайлбар өгөхдөө “Бурхдыг Эрдэнэт…

Read More