“Үтрээний хүүрнэл”, “Цэнхэр ороолт” зэрэг өвөрмөц сэдвийг хөндсөн жүжгийг найруулсан хүн бол найруулагч, жүжигчин Т.Алтантуяа. Түүнийг “Тусгай салаа” киноны байлдагч Сүлдийн ээж гэдгээр нь ард түмэн илүү мэддэг. Мөн “Ану хатан” киноны Ану хатаны ээжийн дүрийг бүтээсэн билээ.
Тэрээр урсгалаараа явах тун дургүй тул найруулагчийн хувьд эрсдэлтэй алхам хийхээс огт буцдаггүй. Жүжигчин найруулагч хүн өөрийн орон зайг зөв тодорхойлох хэрэгтэй хэмээн үздэгээс нийгэмд дутаад байгаа, хүмүүст хэрэгтэй орон зайг олж ажиллахыг зорилгоо болгож ажилладаг байна. “Цэнхэр ороолт” жүжигт ижил хүйстнүүдийн талаар өгүүлдэг бол “Үтрээний хүүрнэл” жүжиг нь сонин өгүүлэмжтэй, найруулагч жүжигчин хүний авьяасыг жинхэнэ гижигдсэн зохиол байсан тул уг жүжгийг найруулахаар сэтгэл шулуудсан гэдэг.
Тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй найруулагч, жүжигчин бүсгүй манай сайтын дуранд өртжээ.