УИХ-ын гишүүн асан, “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай сүүлийн үед цахим орчинд лайв хийж олны анхааралд өртөх болсон.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бүдэрсэн тэрбээр түүхэндээ хамгийн бага зардлаар сонгуулийн сурталчилгаа хийсэн гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, тусгаарлагдах байрнаас согтуу мэндчилгээ дэвшүүлж, англи хэл заасан нь түүнийг ийнхүү “лайвчин” болох замналд хөтөлсөн билээ.
Түүнд улс төрийн амбиц, ярих сэдэв бараг үлдсэнгүй. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн ч амжилт олоогүй билээ. Харин өдгөө түүний лайв элдэв янзын бүтээгдэхүүний маркетинг хийдэг болсон тэрбээр өөрийн цахим хуудаснаа нисэхийг хүсч байгаагаа онцолж, зургаар баталгаажуулах болжээ.