“Ноёд групп” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Хурцаа нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан нэмж шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэгт олон жил шалгаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй чирэгдүүлсэн хэмээн Г.Буяндорж, эхнэр Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн хамт суулт зарлаж, мэдээлэл хийж байсныг уншигчид санаж буй. Тэд “Хонгилын прокурорууд хэлмэгдүүлж байна. Нэр бүхий прокуроруудад хариуцлага тооцох ёстой” хэмээж байсан билээ. Тэгвэл дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө залилсан,…
Зохиогч: Эрхэм админ
Сүүлийн үед үзэгчдийн сайшаалыг хамгийн ихээр хүртээд байгаа “Ихэр тавилан” киноны гол дүрийг бүтээсэн “X Түц” хамтлагийн залуу жүжигчин Уламбатын Минжин хэдхэн хоногийн дараа хуримаа хийхээр болжээ. Ээж болоод удаагүй байгаа тэрбээр “Ихэр тавилан” кинонд Байгаль хэмээх бүсгүйг дүрийг чадварлагаар бүтээж, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байна. Жүжигчин бүсгүйн хувьд кинонд тоглохын сацуу Х ТҮЦ хошин урлагийн продакшинд жүжигчнээр ажилладаг. СУИС төгсөөд жүжигчний мэргэжлээрээ мастер хамгаалсан У.Минжин хөл хорионы үеийг ашиглан хуулийн чиглэлээр Их засаг их сургуулийг дүүргэсэн. Тэрбээр ханьтайгаа учрахаас өмнө хэвлэлд өгсөн ярилцлагатаа “Ирээдүйн гэрлэх залуугаа сонгохдоо удам судар, өссөн орчинг харахаас гадна эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулж,…
Тодко Самсон төрсөн өдрөөрөө 10 мянган төгрөгийн тасалбартай “хайр” түгээнэ.Тэрээр “За маргааш төрсөн өдөр. Тэнэглэлээс өвчтөн рүү, өвчтөнөөс цагаач дүрвэгч рүү, цагаачаас зохиолч руу, зохиолчоос лектор руу, лектороос кино зохиолч продюсер гэх мэт дамнан өнгөрөөсөн он жилүүддээ анх удаа төрсөн өдөр тэмдэглэх гэж байгаа минь энэ. Гэхдээ утга учиртай баярламаар байна гэж шийдсэн. Энэ бол маргаашийн төрсөн өдөрт зориулсан дэлгүүрийн үнээрээ нийт 11800000₮ өртөг бүхий миний 6-төрлийн 436 ширхэг ном. Дөнгөж сая Ид Шидийн орноос хүрч ирээд ачаад явлаа. Эдгээр номыг та маргааш миний төрсөн өдөрт ирээд “СЭТГЭЛИЙНХЭЭ ҮНЭ”-ээр авч болно. Таны тэр сэтгэл надад биш хүүхдэд зориулагдана. Дундговьд байгаа…
-Хуурамч бичиг баримт ашиглан ашигт малтмал олборлож байв- ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан орон нутагт ажиллаж, хууль зөрчин байгаль орчинд хор хохирол учруулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаад иржээ. Тус албаныхан Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Зүүнхараагийн нутаг дахь Таширын нуруун дахь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр иргэд хууль бусаар алт олборлож, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн байна. Тодруулбал, “Бороо гоулд” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хонгил гарган хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 хүнийг дайчлан баривчилсан гэнэ. “Нинжа” нар тус уурхайн ашиглалтын талбайд аюулгүй байдлыг хангах зорилгоор байгуулсан 250…
Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбоо (МӨХ)-ны ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байсан хуульч Б.Пүрэвням болон түүний туслах Н.Оюунбат нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна. “Салхитын мөнгөний ордын” гэх дуулиант хэргээс тусгаарласан уг хэргийг тус шүүх энэ сарын 5-нд хэлэлцэхээр товлосон ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх сарын эхэн хүртэл хойшлуулжээ. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийн маргааныг шийдвэрлэхдээ анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч нарт 50 саяас дээш төгрөгийн хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон Ш.Мөнгөншагайгаас нэлээд их хэмжээний мөнгө авч түүнд ашигтай шийдвэр гаргуулахын тулд…
Монгол Улсын Ерөнхий сайд саяхан “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг гаргасан. Түлш үйлдвэрлэхэд санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болгосон. Тэр дундаа аравдугаар сарын 1-ний дотор шахмал түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүргийг өгсөн билээ. Энэхүү албан даалгавартай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхны хамт “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. “Таван…
Эх орны томоохон үйлдвэр “Эрдэнэт”-ийг тойрсон маргаан хэзээ ч тасарч байгаагүй. Тэр тусмаа тэтгэвэртээ хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарах ёстой байсан Х.Бадамсүрэнг дарга болсноос хойш олны анхаарлыг улам татах болсон. “Баатар” цолоо аваад тэтгэвэрт суухаа ярьж байсан түүнд өнгөрсөн Үндэсний их баяр наамдын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хөдөлмөрийн баатар” цолыг олгосон. Гэвч цол авч гуншингаа нэмсэн Х.Бадамсүрэнг тэтгэвэрт суулгах нь бүү хэл, Эрдэнэс Монгол компанийн “Зэс, металлын групп”-ийн захирлаар томилжээ. Түүний хувьд, өдгөө 67 настай. Төрийн албанд 32 жил ажиллахдаа дөрвөн жил улс төрийн албанд ажиллаж зургаан жил төрийн өмчит үйлдвэрийг удирдаж байгаа нь энэ юм.
“No Naadam”, “Nodoublestandart” гэх зэрэг жагсаал, цуглаан зохион байгуулж, цар тахлын үеийн хязгаарлалтын дэглэм зөрчсөн, хууль сахиулагчийг эсэргүүцэж, хаалттай Цагдан хорих ангиас эрүүгийн хэргийн холбогдогчийг гаргасан зэрэг хэрэгт холбогдсон Э.Одбаяр нарын таван хүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долоо хоногт хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Гэвч олон нийтийн сүлжээнд “Таван залууг үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцсэн гэж Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлалаа”, “Дайныг эсэргүүцсэн залууст ял өгсөн фашист прокурор, шүүгчдийн нэр ус, намтар, зургийг ил болго” гэх зэргээр бичиж байна. Тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар прокурорын байгууллагаас тайлбар өглөө.…
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандахын хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлжээ. Улмаар аудитын дүгнэлт гаргуулах ажлын хэсэг өдгөө БНСУ-д очиж, үйл ажиллагааг нь шалгаж буй гэнэ. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн тушаалаар БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар энэ оны гуравдугаар сарын 31-нд Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн аж. Чөлөөлөгдсөн 11 хүнээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг бусыг нь салбарын сайдын шийдвэрээр үлдээсэн бол дөрвөн хүн нь ажлаа өгч, нутаг буцжээ. Харин таван хүнийг нь буцаан ажилд…
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуур хүч, нийгмийн хариуцлагын өндөр жишиг тогтоогч үйлдвэрийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улс орны хөгжилд олон талын хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцааг үзүүлсээр ирсэн. Нийгмийн хариуцлагаа загвар манлайлал болгож, тус үйлдвэр “Дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохих журам, холбогдох хууль тогтоомжийн дагуу “Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн бүтээн байгуулалтыг дэмжин, дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөрт тусгагдсан ажлын зардлаасаа хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байв. ✅Манай улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн замнал, нөгөө талаас эх дэлхийгээ шүтэн дээдэлж, баялгийг нь хүртэж ирсэн Монголчуудын уламжлалт…