“Хүлээлгийн өрөө” подкастын хөтлөгчид болох Ц.Ариунаа, М.Аззаяа нар саяхан 100 дахь дугаараа үнэнч сонсогчидтойгоо хамт хийсэн.
Герман улсад ажиллаж, амьдардаг бүсгүйчүүд 100 дахь дугаараа Монголдоо сонсогчидтойгоо хийсэн тэд хоёулаа SINGLE. Өдгөө 30 насны босго буй тэд анх 2019 онд буу халж суусан найзууд эмэгтэйчүүдийн талаар тэр дундаа дотно харилцаа, сексийн амьдралын талаарх зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн подкаст эхлүүлэх санаагаа олсон гэдэг. Өдгөө тэдний “Хүлээлгийн өрөө” ютүб суваг 117 мянган дагагч, 155 видеотой болжээ.
Тэдэнтэй нэгэн оройг хамт өнгөрүүлэх үдшийн 300 ширхэг тасалбар ердөө гурван хоногт дууссан нь бүсгүйчүүдийг сонсдог үнэнч хүрээлэлтэй болсныг илтгэнэ.
Тэгвэл тэднийг үеийн залуусаас гадна дүү залуус ч сонсож, фэн нь болж, зарим нь хандардаг бололтой. Энэ талаар Ц.Ариунаа цахим хуудаснаа онцолжээ.

Сонирхуулахад, тэдний хийсэн эвентэд зочдын дийлэнх нь бүсгүйчүүд байсан бөгөөд зарим нь нөхөр, найз залуугаа дагуулаад иржээ. Гэсэн ч ирсэн зочдоос эмэгтэйчүүд давамгайлж байгаа ч сонсогчдын тал хувь нь эрчүүд байдаг тоон мэдээлэл бий. Энэ үдэш Ариунаа, Заяа хоёр 100 дахь дугаартаа унтлагын хувцсаа өмсөөд халуухан сэдвээр яриа өрнүүлж, зочид speed date хийж, хөгжилтэй тоглоом тоглож, үзэгчид мэргэжлийн тайчигч залуусаар нүдээ хужирласан билээ. Мөн Акбота, Roockie, Энэрэл, Дөк зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж үдшийг улам “халуухан” болгосон юм.

