Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ҮХЦ-ийн гишүүн асан Б.Пүрэвням нарт холбогдох хахуулийн хэргийг шүүх хянаж байна
Папарацци

ҮХЦ-ийн гишүүн асан Б.Пүрэвням нарт холбогдох хахуулийн хэргийг шүүх хянаж байна

Эрхэм админBy Эрхэм админ07/26/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбоо (МӨХ)-ны ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байсан хуульч Б.Пүрэвням болон түүний туслах Н.Оюунбат нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна.

“Салхитын мөнгөний ордын” гэх дуулиант хэргээс тусгаарласан уг хэргийг тус шүүх энэ сарын 5-нд хэлэлцэхээр товлосон ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх сарын эхэн хүртэл хойшлуулжээ.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийн маргааныг шийдвэрлэхдээ анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч нарт 50 саяас дээш төгрөгийн хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон Ш.Мөнгөншагайгаас нэлээд их хэмжээний мөнгө авч түүнд ашигтай шийдвэр гаргуулахын тулд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч агсан Ц.А-д өгсөн хэрэгт Б.Пүрэвням, Н.Оюунбат нарыг буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлээд байна.

Б.Пүрэвнямын хувьд 2007 оны арваннэгдүгээр сард ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны 71 дүгээр тогтоолоор бүрэн эрхийн хугацаа нь дууссан үндэслэлээр чөлөөлөгдсөн нэгэн юм. Тэрбээр МӨХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалыг нэлээд удаан хугацаанд хашиж байсан билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.