Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү
Папарацци

ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү

Эрхэм админBy Эрхэм админ07/25/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандахын хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлжээ.

Улмаар аудитын дүгнэлт гаргуулах ажлын хэсэг өдгөө БНСУ-д очиж, үйл ажиллагааг нь шалгаж буй гэнэ.


ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн тушаалаар БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар энэ оны гуравдугаар сарын 31-нд Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн аж.

Чөлөөлөгдсөн 11 хүнээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг бусыг нь салбарын сайдын шийдвэрээр үлдээсэн бол дөрвөн хүн нь ажлаа өгч, нутаг буцжээ.

Харин таван хүнийг нь буцаан ажилд нь томилсон аж. Ажлаа хэвийн хийж байсан төрийн албан хаагчдыг тодорхойгүй гэхэд хилсдэхгүй шалтгаанаар чөлөөлөөд, буцаагаад заримыг нь авахад юу нөлөөлөв гэдэг нь тодорхойгүй.

Ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн нь тогтоогдож, Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу буцааж томилох ёстой хүнийг “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд орон тоо байхгүй” гэж тус улс дахь ЭСЯ-нд худал мэдээлэл өгч ажилд нь оруулаагүй гэдэг.

Энэ мэтээр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн удирдлагын хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй үйлдлүүд гарч буй учраас АТГ-ынхан шалгахаар болсон төдийгүй Үндэсний аудитын газраас үйл ажиллагааг нь нягтлахаар шийдвэрлэсэн гэнэ.

Эл төвийн дарга Д.Баярмандахыг анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан өнөөгийн УИХ-ын гишүүн С.Чинзориг томилсон бөгөөд парламент дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн дэмжлэгээр энэ ажилдаа тогтоод байгаа гэх мэдээлэл ХНХЯ-ныхны дунд бий.
Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихын тулд Засгийн газраас санаачлан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд баталж, хэрэгжүүлж буй атал БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах үл ойшоож, түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүдэд гарын бэлэг хэмээн эд зүйл өгсөн байдаг.

Тодруулбал, энэ оны тавдугаар сард салбарын сайддаа ээлжийн амралтаа авч Монголд очиж буйгаа хэлсэн аж. Тэгэхдээ тус төвийнхөө Нийгмийн даатгалын тасгийн дарга болон өөр нэг ажилтнаа дагуулан эх орондоо ирж, УИХ-ын гишүүдийн болон МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн өрөө тасалгаагаар орж гарын бэлэг тарааж явсан байна. Ингэж яваад БНСУ руу буцах үед Д.Баярмандахын ногоон өнгөтэй албан гадаад паспорт хүчингүй болсон учраас хилээр гаргаагүй гэдэг. Харин тэрбээр нөхдөдөө “Монгол Улсын түүхэнд 30 минутын дотор гадаад паспорт гаргуулсан ганц хүн би байна” гэж ярьж байжээ. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн эхнэр, улсын бүртгэлийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашдаг хүнд хандан 30 минутын дотор паспорт гаргуулж авснаа гайхуулсан аж.

Энэ мэт хууль зөрчсөн байж болзошгүй, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүдийг нь аудитын болон АТГ-ынхан нарийвчлан шалгана гэдэгт итгэлтэй байна. Бид Д.Баярмандахтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийн талаар эргэн мэдээлэх болно.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.