“Сум нь түргэний тэрэггүй хэрнээ түрүүлсэн бөхдөө жийп машин өгөхийг монгол наадам гэнэ” хэмээн егөөдөн бичсэнийг та фэйсбүүкээс харсан байх. Бага зэрэг хэтрүүлэгтэй л болохоос үнэн л дээ. Ер нь долдугаар сар монголчуудын хувьд бүхэлдээ амралт зугаалга, найр наадмын үе гэж болно. 9, 10-наас эхэлсэн наадам улс, бүс, аймаг, сум, баг дамжсаар сүүлдээ овооны наадам гээд үргэлжилж өгнө. Энэ үед ямар нэгэн ажил хөөцөлдөж, амжуу лах талаар санасны ч хэрэггүй. Мэдээж эртний сайхан уламж лал болохоор найр наадмаа хийлгүй яахав. Гэхдээ монголчуудын наадам арай л дэндүү сунжирдаг боллоо. Энэ тухай олон жил хөндөгддөг ч байдал огт дээрдсэнгүй. Уг нь өмнөх…
Зохиогч: Эрхэм админ
Өвөрхангай аймгаас УИХ-д дараалан сонгогдсон С.Чинзориг гишүүн Сэлэнгэ аймгийн харьяат улсын шинэ арслан Б.Орхонбаярыг Өвөрхангайн угшилтай хэмээн өмчирхөж эхэлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “ШИНЭ АРСЛАНГИЙН ААВ Н.БАЯРСАЙХАН ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХТОЙ УДМЫН ХЭЛХЭЭ НЭГТЭЙ Өвөрхангай аймгийн түүхт ойн баяр наадам сайхан болж байна. Нутгийнхаа ойд оролцохоор зорьж ирсэн олны нэг Үндэсний их баяр наадамд ес давж үзүүрлэн 24 настайдаа Улсын арслан хэмээх том цолд уран мэх, ухаан хүчээр хүрсэн Б.Орхонбаяр гэж сайхан залуутай хөөрөг зөрүүлэн танилцаж бас ч үгүй хөөрхөн хууч хөөрөөд авлаа. Яриа хөөрөөтэй, даруухан сайхан хүү байна. Шинэ арслангийн аав Н.Баярсайхан манай Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн. 1979 онд…
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Нэгдсэн терминал юм. Нэгдсэн терминал нь жилд 75 сая тонн хүртлэх нүүрс экспортлох хүчин чадалтай байх бөгөөд төмөр зам, авто зам, технологийн шийдлийг (AGV, AGT, дүүжин тээвэр, конвер систем) ашиглан нүүрс тээвэрлэх жишиг терминал болох юм. 4 Одоогоор Гашуунсухайт боомтод AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байна. Цаашид Гашуунсухайт боомтын дэргэдэх нэмэлт түр гарцуудыг байгуулж, ухаалаг тээвэр болон жолоочгүй тээврээр хил нэвтрүүлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын анхдагч баталгаажуулалтын 2 дугаар шатны аудитыг амжилттай хийлээ. Үүний дагуу аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр стандартуудаа баталгаажуулах боломж бүрдэх юм. ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК анхлан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг жишгийн дагуу төрийн болон төрийн…
Нөгөө дөрөв бурхадаас юу гуйсан юм бол? Дамдинням: Намрын чуулганы нээлт дээр намайг телевизийн зураглаачид тогтож аваасай, бурхан минь тэдний нүдийг нээж, миний хүслийг сонсож хайрла. Ганхуяг: Тавин мянган доллартай л бол тааваараа Монголд оршин суух талаар хуульчлаад авбал ингэж ганцаардаж суухгүй, ихээ олуулаа болно доо, албан бланкаа ашиглуулсан намайг, ард нь зүтгэсэн Булгантуяаг бурхан тэнгэр минь бузгай ивээж, тэнэг монголчуудаар тэр хуулийг дэмжүүлж хайрла. Энх-Амгалан: Дарханы замын тендерийг битгий л шалгаасай, энэ ард түмэн тэр замыг мартаасай бурхан минь гэж… Цогтгэрэл: Женког бурхан ивээж, намайг Женко ивээж, намын биш гэхэд бүлгийн дарга болох юмсаан… Эмүжин
Монголын угсаатны өв уламжлалыг хадгалж яваа зүйлүүдийн нэг бол хурдан морины уралдаан. Эртнээс бичигдэж, батлагдсан хууль цаазгүй ч монгол хүний ухамсар, хүнлэг чанар, өв соёлыг тээсэн өөрийн гэсэн дүрэм журам, ёс дэгтэй байсаар өнөөг хүрсэн. Гэтэл сүүлийн хэдэн жил бараан намтартай, ёс суртахуунгүй, ухамсар дорой хүмүүс уг спортын салбарт шургалж өөрийн аархал, омгорхолоороо бусдыгаа үл хүндэтгэн, өв соёлыг улан доороо гишигчин дураараа аашлах боллоо. Тэдний төлөөлөл бол хулигаан нэрээрээ алдаршсан Дамбын Хишигжаргал, архи пивоны бизнесээрээ хөлжсөн “АПУ”-гийн П.Батсайхан нар. Олон улс бүсийн наадамд тэдний “тэнэгрэл” хэтийдэж олны дургүйцлийг төрүүлсэн. Найр наадмын энэ саруудад хаана л хурдан морины уралдаан болж байна,…
Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны долдугаар сарын 27-ны өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Төрийн тахилгын ёслолын үеэр Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж уншиж сонордууллаа. Ерөнхийлөгчийн илгээлтэд, Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг дөрөв дэх удаагаа ёслол төгөлдөр үйлдэж байгааг дурдав. Бидний өвөг дээдэс байгалийн хуулийг танин мэдэж, хувирал хэмнэлд нь ахуй амьдралаа найрсан…
Эрдэнэт үйлдвэр жил бүр нөөцгүй техник тоног төхөөрөмждөө зуны дулаан цагт иж бүрэн засвар үйлчилгээ хийж, бүтэн жилийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Их зогсолт” хийдэг. Энэ жилийн “Их зогсолт”-ыг энэ сарын 22-оос 24-ний хооронд 48 цагийн хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар, бэлтгэл ажил өндөр түвшинд хангагдаж буйг “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлын хэсгийн штаб өнөөдрийн сүүлийн хуралдаанаараа дүгнэлээ. Штабын сүүлийн хуралдаанд холбогдох цех нэгжүүд мэдээлэл хийж, ажиллах хүч болон шаардлагатай сэлбэг тоног төхөөрөмжийн хангалт хүндрэлгүй байгааг онцлов. Ойрын хугацаанд зарим нэр төрлийн сэлбэг материал нийлүүлэгдсэнээр хангамжтай холбоотой ажил дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэл ажилд үйлдвэрийн Бараа, материал худалдан…
Анхлан “Чи шүү” шоуны оролцогчоор олонд танигдаж явсан Амараа буюу Д.Амартүвшин өнөөдөр хоёр дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэжээ. Тэрбээр өөртэйгөө тун төстэй бүсгүйг сонгож хоёр дахь амьдралаа зохиосон. Анхны амьдралаасаа ганц охинтой үлдсэн түүнд шинэ эхнэр нь 3,5кг жинтэй хүү төрүүлж өгсөн байна. Комедиан нэрээрээ илүү танигдах болсон Амараа сонгодог либерал үзэлтэй, түүндээ туйлын үнэнч гэдгээ илэрхийлдэг. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо идэвхтэй хүргэн, үеийнхнийгээ манлайлж яваа залуу. Тайзан дээр комеди хийн, бусдад инээд хөөр бэлэглэдэг Амараа “Гомо”, “Хөлсөөр жагсагч, тэмцэгч” гэх мэт элдвээр хэлүүлэн барин юуны төлөө тэмцэж, дуугарч яваа залуу юм.
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 367 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 20-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 940,726 болж нэмэгдэв. Илэрсэн халдварын 178 нь Улаанбаатар хотод, 189 нь орон нутагт бүртгэгдсэн байна. зураг Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд 17, Баян-Өлгийд долоо, Баянхонгорт ес, Дархан-Уулд 13, Дорноговьд 37, Орхонд 10, Өмнөговьд 59, Сүхбаатарт найм, Сэлэнгэд нэг, Төв аймагт хоёр, Увсад ес, Ховдод 17 бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 571 хүн эдгэрсэн бол одоогоор 8,965 хүн хяналтад байна. Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор…